Болсон Явдал

ХАЙР ХААНА Ч БАЙЖ БОЛНО ГЭДГИЙН ХАМГИЙН ТОМ НОТОЛГОО

Заримдаа хайр хамгийн санаанд оромгүй газар, цаг мөчид ирдэг. Зарим хүмүүсийн хувьд энэ нь даруухан учралуудаас эхэлдэг бол зарим нь амьдралынхаа хайрыг хамгийн хүлээж байгаагүй тохиолдлуудад олдог.

Малайзын нэгэн бүсгүй амьдралынхаа хайр дурлалтай алдартай “Grab Taxi” нэртэй аппликэйшнээр танилцжээ. Тэрээр UTAR Confessions дээрх нийтлэлээр дамжуулан энэхүү учралаа хуваалцжээ. Сонирхолтой нь түүний одоогийн найз залуу нь бүсгүйд унаа маш их хэрэгтэй болсон өдөр тааралдсан “Grab Driver” буюу таксины жолооч байсан юм.

“Хоёр жилийн өмнө би финалд шалгарсны дараа найзуудтайгаа хамт кино үзэж, стрессээ тайлахаар KLCC руу явахаар шийдсэн ч тэр өдөр намайг авах ёстой байсан найз маань чадахааргүй болсон юм. Эхэндээ би галт тэргэнд суумаар байсан ч орой болж, бүх найзууд намайг тэнд хүлээж байгаа тул би Grab програмыг татаж аваад анхны Grab үйлчилгээгээ авлаа.” Такси ирэн арын суудалд суухад тэр эелдгээр “Өглөөний мэнд” гэв. Сайхан сэтгэлтэй жолооч энэ программыг анх удаа ашиглаж байгаа гэдгийг минь мэдээд энэ программын тухай илүү ярьж өглөө. Тэр цааш үргэлжлүүлэн гэр бүлдээ туслахын тулд такси жолооддог гэв.

Бид бараг зорьсон газраа хүрэх гэж байтал тэр надаас намайг яаж гэртээ харихыг минь асуув. Би түүнд галт тэргээр явахаар төлөвлөж байгаагаа хэлэхэд тэр намайг гэрт хүргэж өгөхийг санал болголоо. Би түүний саналыг хүлээж авахаас дэндүү uчuж, хэдэн цагт гэртээ харихаа мэдэхгүй байна гэж хэлэв. Намайг хүлээж байя гэж хэлээд машинаас буухад дугаараа өгсөн.” Охин найзуудтайгаа хөгжилтэй шeнийг өнrөрөөсөн бөгөөд угаалгын өрөөнд орох хооронд найзууд нь жолооч руу зурвас илгээжээ. Найзуудынхаа хийсэн vйлдэлд rомдож, uчuж байснаа тэр дурсав.

Гэсэн хэдий ч тэр жолоочоос хариу авч, түүнийг буулгасан газар түүнийг хүлээж байна гэж хэллээ! Гэртээ харих замдаа тэд найзууд нь түүнд хэрхэн мессеж илгээсэн тухай ярьж байв. Тэднийг гэртээ ирэхэд тэр унааны мөнгөө төлөх гэсэн боловч тэр татгалзсан юм. Тэр мөнгөө машины суудалд үлдээхээр шийдэв. Маргааш нь тэр шуудангийн хайрцгаасаа мөнгө олов: “Зүгээр дээ, дараагийн удаа оронд нь та намайг хоолоор дайлж болно шүү.”гэж бичээд үлдээсэн байлаа. Удалгүй тэд найзууд болж, эцэст нь хосууд болжээ.

Тэрээр түүнийг бодолтой, эелдэг, халамжтай гэж тодорхойлсон юм. Нэгэн өдөр тэр түүний дуртай цэцгийн баглаагаар гайхшруулжээ! Залуу “Магадгүй өнгөрсөн амьдралдаа би чамайг олно гэж амлаж, эцэст нь энэ амьдралдаа олж чадсан байх. Тэр үед би чамайг зүгээр л миний хүргэх олон зорчигчийн нэг байх болно гэж бодсон ч чамтай уулзсанаас хойш чи бодлоос минь салаагүй. Чи миний амьдралын хамгийн чухал хүмүүсийн нэг учраас би чамайг алдахыг хүсэхгүй байна. Миний найз охин болох уу?” гэж санал тавьжээ.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button