Болсон Явдал

Сайхан сэтгэлтэй эмэгтэй 1 сая доллараар тоглоом худалдаж аваад тусламж хэрэгтэй хүүхдүүдэд хандивлажээ

Дөнгөж сая нэг худалдан авагч хамгийн сүүлчийн “Toys R Us” брэндийн тоглоомыг нэг сая доллараар худалдаж аваад бүгдийг нь “Хэрэгцээтэй хүүхдүүд” буяны байгууллагад хандивласан үнэхээр гайхалтай үйл явдал гарсан юм.

7-р сарын 6-ны Баасан гарагт АНУ-д байдаг 700 Toys R Us дэлгүүр бүр сүүлчийн удаа худалдаа хийж хаалгаа хаасан юм. Гэвч нэгэн настай хүн дампуурлаа зарлаж байгаа нь хэдий харамсалтай ч энэ өдөр бяцхан хүүхдүүдийг аз жаргалтай болгож байгаа хамгийн чухал өдөр гэж хэлжээ.

Хойд Каролина муж улсын Ралей хотын нэгэн дэлгүүрийн хаалгыг эцсийн удаа хаахаас өмнө нууцлаг нэгэн дэлгүүр зочилжээ. Зөвшөөрөгдсөн сүүлийн өдөр байсан тул дэлгүүр болон ажилчдын хувьд бага зэрэг уpам хуrарсан ч их хэмжээний худалдан авалт нь гэнэт хийгдсэн нь тэдний нүүрэнд инээмсэглэл тодруулсан нь гарцаагүй.

Fox 4 мэдээллийн сайтд дэлгүүрт байгаа Toys R Us компанийн ажилчдаас яриа авсан бөгөөд тэд худалдан авагч өөрийн мөнгөө цуглуулж, бүх цуглуулсан мөнгөөрөө худалдан авалт хийж түүнийгээ хандивлахаар төлөвлөж байгаагаа хэлсэн гэжээ.

Нутгийн иргэд өгөөмөр хүн хэн байж болох талаар бодож, зарим нь Билл Гейтс эсвэл Амазоныг таамаглаж байв. Мөн тэд хямд үнээр ганц хоёр тоглоом аваагүйдээ сэтгэл дундуур байсан ч хандивыг үнэхээр дэмжиж байсан юм. Уг тоглоомын сүлжээ дэлгүүрийг KKR болон Bain Capital компани худалдан авах фирмүүд 6.6 тэрбум доллараар үнэлж авснаас хойш 5 тэрбум долларын өpийн улмаас тус компани үйл ажиллагаагаа зоrсооход хvрчээ.

Үүнээс улбаалан 15,000 гаруй ажилтан ажилrүй хоцоpчээ. Бусад хэн нэгний хувьд ажилrүй болсон энэ явдал нь нөгөө талаараа маш олон хүүхдийг аз жаргалтай болгох эргэлтийн цэг байсанд компани болон хүмүүс маш их баяртай байсан юм.

Тэгтэл тэдний дансанд 1.000.000 доллар орж ирэн бараг бүх тоглоомыг нь авахаа мэдэгдсэн юм. Тэгээд гол зорилго нь хүүхдүүдэд хандивлах гэдгээ нуугаагүй юм.

Хэдий олон хүний амьдрал тэр орой түр хаагдсан ч, энэ дэлгүүрийн ачаар маш олон хүүхдүүд аз жаргалтай хүүхэд насыг өнгөрөөсөн гэдэгт бид итгэлтэй байна.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button