Болсон Явдал

Энэхүү охин өдөр бүр хоол бэлддэг ч өөрөө иддэггүй аж. Шалтгаан нь таныг гайхшруулах нь дамжиггүй

Энгийн гэрийн даалгавраас эхэлсэн зүйл нь өлсrөлөнтэй тэMцэх томоохон даалгавар болжээ. Кэти Стаглиано гуравдугаар ангид байхад багш нь сурагчдаас ганц суулгацнаас байцаа ургуулахыг хүссэн байна. Кэтигийн байцаа 20 кг болж өсчээ. Тэр байцаагаа орон нутгийн гал тогоонд аваачиж, хиам, будаагаар амталхаар шийджээ. Энэ нь 270 гаруй хүнийг хооллоход тусалсан бөгөөд тэдний аз жаргалтай царай нь түүнд илүү ихийг хийх урам зориг өгсөн юм.

Тэрээр сургуулийнхаа ахлах тогооч болон найзуудынхаа тусламжтайгаар “Кэти Кропс”-ыг байгуулжээ. Зургаан жилийн дараа 27 мужид залуучуудын удирддаг 75 цэцэрлэгт хүрээлэнг дэмжиж, 200,000 гаруй доллар цуглуулж чадсан амжилттай ажил хэрэг болжээ. Кэти “Хэрэв бусад хүүхдүүд ч мөн адил цэцэрлэгжүүлэлтийн, ногоо тарихын баяр баясгаланг мэдэрвэл тэд үүнээс таашаал аваад зогсохгүй хичнээн олон хүнд тусалж чадахаа мэднэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Кэти Стаглиано өөрөө цэцэрлэгжүүлэлт хийх үнэхээр дуртай.

Гуравдугаар ангид байхдаа 40 кг жинтэй асар том байцаа ургуулсан нв

Тэрээр энэ байцаагаа нутгийн хоолны газарт өгч, 275 хүнийг хоолложээ

Найз нөхдийнхөө тусламжтайгаар орон гэргүй хүмүүсийг тэжээхийн тулд “Кэти Кропс”-ыг байгуулжээ.

Сургууль нь түүнийг ажилдаа зориулж цэцэрлэгтэй болохыг зөвшөөрсөн бөгөөд ажлаа эхлүүлж байгаа нь.

Кэти Кропс одоо 27 мужид залуучуудын эзэмшдэг 75 цэцэрлэгт хүрээлэнг ажиллуулж, 200,000 гаруй доллар цуглуулж чаджээ.

Түүний шинэ зорилго бол 50 мужид 500 цэцэрлэгтэй болох юм. Залуу насандаа Кэти аль хэдийн ийм их өгөөмөр сэтгэл, урам зоригоор дүүрэн ажиллаж байгааг харах үнэхээр гайхалтай байна. Тэр амьдралынхаа туршид хэдэн хүний ​​амьдралд туслахыг та төсөөлөөд үзээч. Гайхалтай байгаа биз.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button