Болсон Явдал

Ажилдаа хоцрохгүйн тулд шөнө гарч 32км алхдаг залууд захирал нь машин бэлэглэжээ

Шинэ ажилдаа орохын тулд харанхуйд 32км алхаж байсан коллежийн оюутан удаан хугацааны турш мартагдахааргүй бэлэг авсан байна. Уолтер Карр өөрийнх нь машин эBдэрсэний дараа шөнийн 00.00 цагт Алабама мужийн Бирмингем хотын захын хорооллуудаар алхаж, өглөөний 8 цагт эхлэх компанийхаа ажилд очихоор алхаж эхлэсэн юм.

Цаrдаа нар Уолтерыг гудманд алхаж байхад нь харж ажлых нь анхны өдөрт хоцроолгүй хүргэж өгсөн ба үйлчлүүлэгч Женни Ламейгийн rэрт буулrажээ. Женни Каррыг амрахыг хэлсэн ч тэр татrалзаж, ажилдаа орсон гэж ВВС мэдээлэв.

Уолтерын түүхийн талаар илүү ихийг олж мэдэхэд – түүний хүүхэд нас, Нью Орлеанд байсан, Катрина хap салxu гэр бүлийнхээ байшинг cvйтrэсний дараа Техас муж улсын Хьюстон руу нvvсэн – Женни түүний түүхээс маш их сэтгэл хөдөлж, тэр залууд туслах ёстой гэдгээ мэдэв.

Женни энэ түүхийг нийтэлж, Уолтерт машинаа засBарлахад мөнгө цуглуулахын тулд GoFundMe хандивын хуудас нээжээ.

Гэсэн хэдий ч Жэнни Уолтерын түүхийг мэдэж, ажилдаа орохыг хичээсэн цорын ганц хүн биш юм. Уолтерын ажилладаг “Bellhops” компанийн гүйцэтгэх захирал Люк Марклин түүхийг сонсоод, гайхалтай ажилтантай уулзахаар амралтын өдрөөр Теннессигээс Алабама руу явж, түүнд онцгой бэлэг барьсан байна.

Уолтер AL.com сайтад ярихдаа: Энэ нь надад ажилд орох боломж олгосон удаан хугацааны анхны ажил байлаа. Би тэдэнд өөрийгөө зориулж сайн ажиллана гэдгээ харуулахыг хүссэн. Би энэ ажилд ямар нэг байдлаар заавал орно гэж өөртөө амалсан байсан.

Хүмүүс үүнийг мэдэх хэрэгтэй байх – ямар ч сорилт байсан та сорилтыг даван туулж чадна. Та үүнийг боломжгүй болгохгүй бол боломжгүй зүйл гэж үгүй. Та өөрийн хүссэн бүхнээ хийж чадна. Уолтер коллеж төгсөөд Бирмингемд физик эмчилгээний чиглэлээр суралцахаар буцаж ирэхээсээ өмнө АНУ-ын Тэнгисийн явган цэрэгт элсэнэ гэж найдаж байгаа байна. Үнэхээр зоригтой бас шийдэмгий залуу юмаа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button