Болсон Явдал

Оpон rэргүй эрийг ажилд ороход нь тусалсан сайхан сэтгэлт цагдаа

Цагдаагийн тусламжтайгаар ажилтай болсон оpон rэргүй эр ажлынхаа эхний өдөр үнэхээр жаргалтай байгаагаа үгээр хэлж чадахгүй их баярласан байлаа. Фил хэдэн долоо хоногийн өмнө Флорида дахь Макдоналдс-т ярилцлага өгөх гэж байсан бөгөөд хэрвээ тэр ярилцлагандаа сайн оролцох юм бол түүнд боломж байгаа гэдгийг мэдсэн юм.

Фил өөрийн чухал мөчдөө бэлдэхийн тулд өөрийн гадаад төрхөндөө анхаарал хандуулах хэрэгтэй болсон боловч түүний сахлын машин нь эвдэрсэн байв. Тиймийн учир аргагүй эрхэнд цагдаад хандаж тусламж хүсч, сахлын машинаа хэрхэн засах талаар ямар нэгэн зүйл мэддэг эсэхийг офицер Карлсоноос асуув.

Тэгтэл цагдаа өөрийн сахалын машинаа гаргаж ирэн хэрвээ түүнийг дургүйцэхгүй бол сахлыг нь сайтар xycаад өгье гэж санал болгосон юм. Офицер Карлсон дараа нь Таллахассигийн цагдаагийн хэлтсээс Facebook дээр байрлуулсан видео бичлэг дээр гарч, юу болсныг дэлгэрэнгүй тайлбарлав.

Тэрээр хэлэхдээ: Би хийж байгаа бүх зүйлээ чин сэтгэлээсээ хийх их дуртай, хэдий сахал хycсан ч, цагдаа байсан ч адилхан. Би бодохдоо тэр ядаж л цэвэрхэн, өөрийн хийж чадах жижигхэн зүйлсийг хийчихвэл ажилтай болох боломж байгаа гэж догдлон байгааг харсан.

Бас нэг асуудал, Филд McDonald’s-т ажиллах санал тавьсан боловч түүнд ямар нэгэн зүйл саад болж байсан – түүнд засгийн газрын иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын үнэмлэх, түүнд шаардлагатай зохих үнэмлэх байсангүй. McDonald’s-ын эзэн Рафаэль Васкес Today-д ярилцлага өгч, нөхцөл байдлыг тайлбарлав.

Ярилцлагын өдөр: [Фил] даваа гарагт үсээ засаад буцаж ирэв. Тэр ярилцлага өгч, бүх зүйл маш сайн болсон шүү гэж хэлэв. Интернэтийн ажил болон маш сайхан сэтгэлтэй хүмүүс Филд энэ саад бэрхшээлийг даван туулахад тусалсан нь гайхалтай. Түүний түүх цахим ертөнцөд тархах үед энэ нь АНУ-ын сенатор Марко Рубиогийн анхаарлыг татсан бөгөөд Сенаторын ажлын алба туслахыг санал болгожээ.

Офицер Карлсон фэйсбүүк дээр нийтлэхдээ: Дараа нь би Филд энэ талаар сайн мэдээ байна гэж хэлээд хотод байдаг сенатор Марко Рубиогийн оффис надтай холбогдсон тухай хэлэв. Тэд мөн энэ түүхийг харсан бөгөөд Филд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын үнэмлэхээ авахад нь туслахыг хүсч байгаагаа мэдэгдэв. Би Филд пүрэв гаригт ажилдаа ирэхдээ тэдний над руу илгээсэн бичиг баримтыг хэвлээд Филд авчирч өгнө гэж хэлсэн.

Итгэл найдвар хүлээсэн залууг хувцас хунараар хангаж, Флорида мужийн Капитол руу явж, бичиг баримтаа бөглөв. Фил өөрт хэрэгтэй бүх зүйлээ хангасны дараа 7-р сарын 27-ны Баасан гарагт ресторанд цэвэрлэгчийн ажилдаа орсон юм.

Таллахассигийн цагдаагийн хэлтсээс түүнийг “МкДональдс дахь шинэ ажлаа маш сайн хийж, баяртай байна” гэж нийтэлжээ. Таллахассигийн цагдаагийн хэлтсийн ажилтан асан Филд бусад рестораны харамгүй хандивласан бэлгийн картуудыг бэлэглэсэн байна.

Хэрэв шинэ ажилтан компанидаа дор хаяж 90 хоног ажиллаж, долоо хоногт 15 цаг ажиллавал түргэн хоолны рестораны “Боломжид хүрэх зам” хөтөлбөрт хамрагдах болно гэж Васкез тайлбарлав. Энэхүү хөтөлбөр нь Филд ахлах сургуулийн диплом, коллежийн сургалтын төлбөр, тэр ч байтугай карьераа төлөвлөхөд нь туслах болно. Офицер Карлсон болон Филд шинэ ажлаа авахад нь тусалсан бүх хүмүүсийн эелдэг үйлсийг дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс сайшааж байна.

Гайхалтай тусч хүмүүс юмаа бүгдийг нь бурхан ивээг. Манай төр засаг ч бас гэр оронгүй иргэддээ тусалж, цагдаа нар нь хүнлэг  энэрэнгүй байх цаг ойрхон ирсэн гэдэгт найдаж байна. Сайн сайхан бүхнийг түгээе.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button