Болсон Явдал

Ayтизмтай хүүд тусалсан худалдагч залуугийн сайхан сэтгэлийн хариуд түүнийг хүссэн мэргэжлээрээ сурахад нь тусалжээ

Орчин үеийн амьдралын бужuгнаан дунд хүн бүр одоо юу хийж байгаагаа гэхээсээ илүүтэй дараа нь юу хийхээ байнга бодож, эргэн тойрондоо яаран эргэлдэж байх шиг. Гэхдээ бид бүгдээрээ хэсэг зуур тайвширч, одоо байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, хийж буй ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхийг үе үе сануулахад нь зүйтэй болов уу.

Энэхүү сэтгэл хөдөлгөм нийтлэлээс та аливаа ажилд анхаарлаа төвлөрүүлэх цаг гаргах нь зөвхөн өөртөө төдийгүй эргэн тойрныхоо хүмүүст ч тустай гэдгийг ойлгоорой. Луизиана мужийн Батон Руж хотын нэгэн супермаркетийн ажилтан Жордан Тейлор аутзuмтай Жек Райанд хагас цагийн турш тавиуруудыг цэгцлэн, бараануудыг өрж тавихад нь тусалж, энэхүү сайхан үйлдэлийх нь зураг цахим орчинд тархжээ.

Жэкийн эгч тэр мөчийг гэрэл зургийн хальснаа буулгасан нь хэн нэгэн нь маш энгийн мэт боловч бусдад асар их өөрчлөлт авчрах зүйл хийхэд цаг заваа зарцуулсад талархаж байгаа нь ойлгомжтой. Жордан түүнээс яагаад ийм зүйл хийснийг асуухад: “Яагаад ч юм тэр хүүгээс юу хиймээр байгааг нь асуу” гэх шиг миний толгойд ямар нэг зүйл эргэлдээд байсан.

Би өөр хэн нэгнийг баярлуулж, аз жаргалтай болгож чадсандаа л баярласан. Жэкийн эгч Делани Эдвардс зургийн тайлбартаа: Аутuзмтай хүн гадагшаа явахад хэцүү, заримдаа хүнсний дэлгүүрүүдэд ч хэцүү байдгийг та бүгд мэдэх байх. Энэ залуу манай дүү Жэк Райанд 30 гаруй минутын турш туслахыг зөвшөөрч, ажилд нь туслахыг зөвршөөрч, түүний гарын аясаар удаан бас тайван гэгч нь хүлээцтай хандаж, дүүд маань тусалж хамтдаа бараа өрөлцсөн.

Жордан Жэкийг дэлгүүрээр тойруулж үзүүлэн, лангуун дээр тавих бүтээгдэхүүнээ өгөөд, цаг гарган Жэкийг өөрийн хүссэнээр нь ажилдаа оруулав. Делани нэмж хэлэв: Тэр түүнийг үл тоомсорлож болох байсан. Тэр шалтаг гаргаж, түүнд туслахыг зөвшөөрөхгүй гэж хэлж болно. Харин тэр түүнд өөрийн цагийг зарцуулж, эргээд манай гэр бүлд бидний хэзээ ч мартагдахааргүй сайхан мөчийг бэлэглэсэн. Бичлэг дээр Жакын аав “Би яг одоо гайхамшгийг харж байна” гэж хэлэх нь сонсогдоно.

Дэлэйни супермаркетийн ажилтны дүүгийнхээ төлөө хийсэн зүйлд сэтгэл нь хөдөлж, Жордантай ярьж, түүнтэй зургаа авахуулахаар дэлгүүрт буцаж очжээ. Гэхдээ ингээд л дууссангүй. Жордантай ярьсны дараа тэр хэзээ нэгэн цагт түүнийг багш болохыг хүсч явдагийг мэджээ. Делани түүнд зориулж GoFundMe хандивын хуудас үүсгэсэн бөгөөд 24 цаг хүрэхгүй хугацаанд 25,000 гаруй доллартай цуглуулж чаджээ.

Тэгэхээр хэн нэгэнд үнэхээр туслахыг хүсэж л байвал тэр үедээ эргэлзэж, тээнгэлзэлгүй шууд хийгээрэй гэдэг хичээлийг бид энэ үйл явлаас ойлгож болох нь байна. Хэн нэгэнд тусалсан сайхан сэтгэлийн тань хариу улам их болж ирдэг юм шүү. ЭЕРЭГ НИЙГМИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button