Болсон Явдал

Өөрийг нь vл хүндэтгэсэн ааштай теллер бүсгүйг хэлэх үггүй болгосон адтай эмээ

Нэгэн настай эмэгтэй мөнгө авахаар банк руу явав. Тэр банкны теллерт банкны картаа өгөөд “Би 500 доллар авмаар байна” гэж хэлэв. Теллер эмэгтэй түүнд “5000 доллараас бага мөнгө авах бол АТМ ашиглана уу” гэж хэлжээ.

Хөгшин эмэгтэй учрыг нь мэдэхийг хүслээ. Теллер түүнд банкны картыг буцааж өгөөд yypтайгаар “Энэ бол дүрэм. Өөр зүйл байхгүй бол явна уу. Цаана чинь үйлчлүүлэгчдийн урт дараалал байна” гэв. Хөгшин хатагтай хэдэн секунд чимээгүй болов. Гэвч тэр картаа теллерт буцааж өгөөд “Надад байгаа бүх мөнгөө авахад минь туслаач” гэж хэлэв.

Тэр хөгшин эмэгтэйн дансны үлдэгдлийг шалгахад теллер ихэд гайхав. Тэр толгой дохин доош тонгойн хүндэтгэлтэйгээр “Хатагтай, уучлаарай, таны дансанд 3.5 сая доллар байгаа бөгөөд одоогоор банкинд ийм их хэмжээний бэлэн мөнгө байхгүй. Та маргааш цаг товлоод дахин ирж болох уу?”

Дараа нь хөгшин хатагтай хэдэн доллар тэр дор нь авч болохыг асуув. Теллер түүнд “300,000 доллар хүртэл” гэж хэллээ.

Хөгшин эмэгтэй данснаасаа 300,000 доллар авах хүсэлтэй байгаагаа теллерт хэлэв. Теллер маш хурдан хөгшин эмэгтэйд бэлэн мөнгийг гаргаж өглөө. Хөгшин эмэгтэй цүнхэндээ 500 доллар хийж, теллерээс үлдэгдэл 299,500 долларыг данс руугаа хийхийг хүсэв.

Хөгшчүүдийг дopд үзэж болохгүй шүү! Олон оймс илүү элээсэн хүмүүс хэнийг яаж аргалахаа сайн мэднэ гэдэг л энэ байхдаа. АХМАД НАСТНУУДАА ХАЙРЛАЖ ХҮНДЭЛЦГЭЭЕ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button