Болсон Явдал

Нэгэн аав охиноо бүх хичээл дээрээ онц авсанд ихэд харамсжээ. Учир нь аав охидын хооронд …

Ysgol Gyfun Cwm Rhondda сургуулийн сурагч 16 настай Молли Роулэндс энэ долоо хоногт бүх шалгалтандаа А* үнэлгээ авчээ. Түүний аав Клайв Молли авсан А* дүн болгонд нь $100 өгөхөө амласан учир аав нь охиндоо их хэмжээний өpөнд оpжээ учир нь охин нийт 14 хичээл дээрээ онц дүн авчээ. Аав Клайв Уэльсийн хэлэхдээ: Би хоёр жилийн өмнө жаахан хошигнол маягаар үүнийг хэлсэн ч түүний дүнгүүдийг сонсоод бага зэрэг цочupдсон. Би охиноо бүх хичээл дээрээ  A* дүн авна гэж хэзээ ч бодож байгаагүй, энэ нь намайг үнэхээр цочupдуулсан! гэжээ.

Математик, Тооны ухаан, Биологи, Хими, Физик, Англи хэл, Англи хэл, Уэльс Хэл, Уэльсийн Уран зохиол, Газарзүй, Компьютер Шинжлэх Ухаан, Уэльс Бак, Нэмэлт Математик, Хувийн Санхүү зэрэг хичээлүүдээр сайн оноо авах амаргүй байсан.

Молли хичээлийнхээ төлөө гайхалтай хүчин чармайлт гаргаж, хичээлийн жилийн турш олон цагаар гэрийн даалгавраа хийж, шалгалтаа өгөхийн өмнө олон цаг давтдаг байв. Тэрээр хэлэхдээ: Би хичээлийн жилийн турш орой бүр бэлддэг байсан боловч шалгалт өгөхөөс гурван сарын өмнө тухайн хичээлийг 4-5 цаг хүртэл бас бэлддэг байсан. Одоо энэ бүхэн дууссан нь үнэхээр таатай байгаа бөгөөд би А үнэлгээтэй бүгдийг нь хийж гүйцэтгэсэнд баяртай байна би дахин бүгдийг нь хийсэн ч чадна гэжээ.

Гэхдээ тэр ганцаараа энэ бүгдийг хийгээгүй ба найз нөхөд, багш нар нь түүнд тусалжээ, Молли үргэлжлүүлэн: Тэд надаар үнэхээр бахархаж байгаа бөгөөд би хамгийн сайн найз нөхөд, ийм гайхалтай, дэмждэг багш нартайдаа үнэхээр азтай байна. Тэдэнгүйгээр би үүнийг хийх боломжгүй байсан бөгөөд тэд миний үр дүнд маш сэтгэл дүүрэн байгаа нь гарцаагүй.

Молли ааваасаа авсан $1400 их сургуулийнхаа төлбөрт зориулж хуримтлуулна гэжээ. Молли Уэльст: Энэ нь гэр бүлийн хошигнол болж эхэлсэн нь удалгүй жинхэнэ ярианы сэдэв болсон. Би шалгалтаа эхлэхээс хоёр жилийн өмнө үүнийг сонсоод бэлдэж эхэлсэн.

Би зүгээр л намайг А үнэлгээ авахад  надад юу өгөх гэж байгаа юм бэ гэж тоглож хэлсэн – аав А* тутамд $100 өгье гэж хэлсэн. Шалгалтын дүн гарч дууссаны дараа аав нь банкны карт өгсөн ба тэнд аав охин 2-ын тохиролцооны мөнгө байршсан байжээ. Эхэндээ Молли итгээгүй бөгөөд аав нь хэлсэндээ хүрчээ

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button