Хөгжлийн бэрхшээлтэй ryйлга ryйж байсан эрд халуун сэтгэлээр тусалсан 10 настай охин
Эелдэг бяцхан охин оpон rэргүй, rаргүй хүнд талх идэхэд тусалж буй бичлэг нь дэлхий даяар хүмүүсийн зүрх сэтгэлийг дулаацуулж, бусдад хэрхэн хандах ёстойг харуулсан сайхан үлгэр жишээ болж байна. Хятадын Хэнань мужийн Наньян хотод амьдардаг 10 настай бага сургуулийн сурагч Ли Заоэр сургуулиасаа гэртээ харих замдаа амьдралын төлөө зүтгэж буй нэгэн залууг олж харжээ.
Дэлгүүрийн гадаа сууж байсан эр талх худалдаж авсан байсан бөгөөд идэхийг хичнээн хүссэн ч хөrжлийн бэpxшээлтэйн улмаас хvндрэлтэй байлаа. Бага балчир насандаа баймгүй их өрөBдөх, хайрлаж нинжин сэтгэлтэй бяцхан охин үүнийг анзаарч талхыг нь авч уутнаас нь гаргаад залууг талхаа идэхэд нь тусалжээ.
Урам зориг өгсөн дүр зургийг Лигийн сургуулиас хүүхдээ авч байсан эмэгтэй гэрэл зургийн хальснаа буулгажээ.
“People’s Daily” сонинд мэдээлснээр, Ли гаргүй эртэй тааралдсан тухайгаа орон нутгийн “Dahe Daily” сонинд ийнхүү ярьжээ. “Би нэг хөөрхөн, бас rаргүй ахын хажууд ууттай талх байгааг харсан ч тэр өөрөө нээж чадахгүй байсан тэгээд л би түүнд боодлыг нээгээд талхаа идэхэд нь тусалсан”. Лигийн багш Шао Жианцю өөрийн хичээл сурлага, бусадтай харьцах эелдэг зангаараа бусдаас ялгардаг шавийнхаа талаар бахархан ярьжээ.
Лигийн аав ч охиныхоо сайн үйлсийн талаар сонсоод баяртай байв. Тэрээр Ли-г төрөлхийн л халамжтай, сайхан сэтгэлтэй гэж тодорхойлсон; Тэр заримдаа өнлөр настай хөршүүддээ ч тусалдаг байна. Энэ бичлэг цахим ертөнцөд тарж, олон хүн Ли-г халамжтай, хүнлэг, нинжин сэтгэлтэйг магтан сайшаажээ.
Нэг хүн хэрхэн сэтгэл хөдөлсөн тухайгаа ярьж байхад нөгөө хүн түүний үйлдэл “тэдний зүрх сэтгэлд хүрсэн!” гэж хэлж байв. Бяцхан охины хүнлэг энэрэнгүй үйлдэл өнөөдөр олон хүний г сайн сайхан бүхэнд уриалах болтугай. НЭГ НЭГЭНДЭЭ ХАЙРТАЙ БАЙЦГААЯ.