Өгүүллэг

Ахаа та миний аниргүй дуучин болох замыг минь заасан сахиусан тэнгэр юм шүү

Би дөнгөж л ойр зуурын юмыг танин мэдэж байсан үеэс л өнөөдрийн мэргэжлээ сонгох шалтгаанаа олсон юм даа. Би эхээс хоёулаа. Ах маань надаас түрүүлж төрөөд миний хамаг зoBлонг үүрчихсэн юм шиг хүн бий.

Арван насны зөрүүтэй төрсөн бид хоёрын ойлголцол маш удаан үр дүнгүй байсан. Учир юу вэ гэхээр ах маань таван настай байхдаа yлaaн бypxaн гэдэг өBчин тусаж улмаар xvндрээд coнсголоо aлдaж тэрнээсээ болж сайн ярьж ч чадахаа байсан юм.

Өөрөөр хэлбэл хэл яриа сонсголын бэpxшээлтэй болсон гэсэн үг. Би хэлд орж, ой ухаан тогтож эхлэх үедээ яагаад ч юм ахтайгаа ярилцахыг маш их хүсдэг байсан. Аав ээж хоёр маань дохио зангаагаар ойлголцож миний болоод ахын үгийг дамжуулдаг байсан юм.

Гэвч энэ зүйлийг яаж хийгээд байгааг эхэндээ сайн ойлгодоггүй байв. Яагаад ч юм ах маань үргэлж л гунигтай харагдана. Харин ээжийг ажлаас ирэхэд түүний нүдэнд баясал тодорч аз жаргалтай болдог байв. Би ч гэсэн ахыгаа аз жаргалтай болгохыг хүссэн юм.

Тиймээс л дохионы хэлний хэлмэрч болсон доо. Тэр үед үндэсний телевизийн мэдээнээс өөр дохионы хэлний тайлбар байдаггүй байсан. Харин ээж маань зурагтаар гарах кино зэрэг ахын сонирхсон бүхий л зүйлийг дамжуулж өгдөг нь үнэхээр гайхалтай санагддаг байв.

Нэг удаа ах маань зурагтаар дуучин Жавхлангийн ээжийн чанасан цай дуу явахад их л сонирхож байгаа нь илт байсан. Ах арван долоотой том эр би долоон настай бяцхан хүү байсан. Гэвч ахынхаа сэтгэлийг ойлгон чадах ядахаараа дохиогоор тайлбарлахад тэрээр өөрийн эрхгүй уйлж намайг тэвэрсэн юм.

Тэр өдрөөс хойш би ахтайгаа маш сайн ойлголцдог болж. Олон олон дууг гар, нүд, биеэрээ дуулж өгсөн дөө. Харин одоо энэ ертөнцөд би нэгэнт амьдарч олон олон сэтгэлд концерт тоглож аз жаргал гэдэг алга ташилтаар урам авдаг болсон.

Ахаа та миний аниргүй дуучин болох замыг минь заасан сахиусан тэнгэр юм шүү. Таны бяцхан Төгөлдөр.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button