Мэдээ

64 настай ТҮК-ийн ажилтан Н. Батмөнх 12 жил тасралтгүй ажилласны хүчинд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ. Халуун баяр хүргэе!

Тохижилт үйлчлгээний газарт 12 жил ажилласан Н.Батмөнх “Алтан гадас” одонгооо шагнуулсан нь олны хүндлэлийг ихэд хүлээгээд байгаа билээ.

Ховд аймгийн Булган сумын харьяат тэрбээр өнгөрсөн хугацаанд Барилгын техникум, гутлын үйлдвэр зэрэг хэд хэдэн газарт ажиллан, Хөдөлмөрийн аваргаар цөөнгүй удаа шалгарчээ. Н.Батмөнх өдгөө 64 настай. Өдий насандаа хот тохижилтод ажиллан, хүйтэнд нь хөрч, халуунд нь халах амаргүй нь мэдээж.

Байгууллагадаа 70 нас хүртлээ ажиллах хүсэлтэй яваа түүний “Алтан гадас” одонгийн найрын “Буган халиун” ресторан 100 хувь даан, үнэгүй хийж өгөхөө амлажээ.

Үүэий сацуу цөөнгүй уран бүтээлч, дуучин найранд нь үнэгүй дуулж, бүжиглэж өгөх хүсэлтэйгээ илэрхийлсээр байна.

Тэгвэл та бидний сайн мэдэх дуучин Нара: “Жинхэнэ Монголын төлөө ажиллаж шагнуулсан ТҮК-н ажилтан энэ эрхэм хүнд ард түмэн нь Алтан Гадас-н найрыг нь ард түмэн нь дэмжээд нижгэр хийгээд өгье л дөө. Алдар нэртэй эрхмүүдээ гишүүд нь тосч очоод жич баяр хүргэдэг бол эгэл Алтан Гадас-ыгаа иргэд нь угтаад авнашдээ

Шагналын найр гээд нэг юм заавал хийдэг юм гсн хэдүүлээ ганц ганцхан мянган төгрөг хандивлаад жинхэнэ Монголын төлөө гавъяа байгуулсан хүнийг баярлуулчхымуу айнннн?!?

Олон жил тайзан дээр гараагүй Нара нь хүртэл давхиж очоод дуулж хуурдаад ирэх эгэл хамт олонд нь баяр нэмчихнээ гэжугаа” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлж хандивын аян эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар ₮1,500,000 төгрөг цуглаад байгаа байна.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button