Болсон Явдал

Эхнэр бид хоёр хүүхэдгүй, нэгэнт бурхан заяагаагүйгээс хойш ингээд л хамтдаа хоёулаа л …

Хорин жилийн өмнө би Якутын хязгаар нутаг руу уурхайн ээлжийн ажилчнаар явсан юм. Тэндээ нийтийн байрны хоёрдугаар давхарт байх буудалд амьдардаг байсан бөгөөд нэгдүгээр давхарт нь цаа бугын малчдын хүүхдүүдийн түр дотуур байр байдаг байлаа.

Эцэг эхтэйгээ хамт нүүдэл хийж чадахгүй хүүхдүүд энд отор нүүдлийн улирлын туршид амьдардаг байсан билээ. Насны хувьд өөр өөр, томчууд нь сургуульд сурдаг бол багачууд нь асрагч багш нарын хараа хяналтан дор байдаг байв.

Ажлын дараа манай бригадынхан бүгдээрээ л оройн хоол ундаа хийж, үлгэр домгоо ярьцгаан, зурагт телевизийнхээ өмнө цаг заваа нөгцөөдөгсөн.

Нэг удаа хэн нэг нь өрөөний маань хаалгыг чимээгүйхэн тогшив.

Би босож очин хаалгаа онгойлговоос, босгон дээр 2-3 насны бяцхан хүү зогсож байв. Чийрэг өсгөлүүн байрын, үс нь давирхайдчихсан юм шиг, зараа шиг өрвийсөн хэдэн үс нь дээшээ босчихсон, хурц хурдан хөдөлгөөнтэй нүдтэй, хамар амаа царталзуулж ирээд үнэрлэж шинших бөгөөд бид оройн хоолондоо сагаг будаатай жигнэсэн махтай шөл хийсэн байсан юм.

Би түүнээс асуулаа:

-Чи хоол идэх үү?

Хүү шуудхан толгой дохиод, ширээ рүү очин нүд ирмэхийн зуурт тавагаа султгаж орхиод,  өвөр дээр минь acaж гарч ирээд унтчихав. Одоо яахав дээ?  Тэвэрч авч яваад, асрагчид нь хүргэж өглөө.

Эхнэр бид хоёр хүүхэдгүй, нэгэнт бурхан заяагаагүйгээс хойш ингээд л хамтдаа хоёулаа л хөгширч унатлаа л хорвоог элээнэ дээ гэсэн бодолдоо нэгэнтээ дасчихсан байлаа. Тэгээд хүүг үүрч тэврээд явж байхдаа сэтгэл минь нэг л гyнигтaй болж билээ. Энэ байр байшин нь хэдий том, бас өөрийн гэсэн ахуй байдалтай ч, хачирхалтай нь энд бяцхан хүүхэд багачуудын Цовоо цойлгон, хонгорхон дуу, инээд ханиад гэж ер сонсогддоггүй байлаа.

Үдэш бүрийн оройн хоолон дээр өнөөх бяцхан якут хүү хүрч ирдэг боллоо. Тэр ярьж чаддаггүй болохоороо өөрөө буга болж, дараа нь баавгайг дүрслэн харуулах зэргээр биднийг инээлгэж хөгжөөн, өөрөө ч бас инээж хөөрнө.

Ингээд уурхайн ээлжийн сүүлчийн өдөр болж бид авч явах юмнуудаа боож баглаад, зам гарахаар хүлээж байлаа, бид явах цаг ч боллоо. Тэгсэн хаалгыг зөөлөн тогших чимээ гарч, шинэ найз маань орж ирлээ.

Тэр хуруугаараа намайг чиглүүлж заагаад, гараараа даллан, дагаж явахыг хүслээ. Бид явсаар, дээврийн хөндийд гарч ирэхэд, тэр тэртээх цаад талын булангаас даавууны өөдөс төдийхнөөр ороож боосон нэг хачин зүйл гаргаж ирээд, амандаа зуун, тоглож эхлэв.

Хачирхалтай сонин гэмээр ая дууны аялгуу чимээ дээврийн хөндийгөөр нэг цуурайтан дүүрч, улмаар модны чимээ, шувуудын ганганаан, цасан шуурганы улин исгэрэх чимээ сонсогдов. Эдгээр дуу чимээнд нь байгалийн нууцлаг сүрдэм байдал, үүнтэй нэгэн зэрэг гoмдoл xapуусалтай ч гэмээр гэмэргэн аяс мэдрэгдэнэ. Хүү маань аман хуур гээч хөгжим тогложээ. Ингээд бид caлцгаалаа.

Би ч дараагийн ээлжээ тэсэн ядан хүлээж, бяцхан хүүдээ чихэр боов, тоглоом наадгай авч цуглуулав. Би асрамжийн газарт шууд хүрч ирсэн ч, манай хүү алга байв. Хүү маань гурван настай болж, өөр асрамжийн газар руу шилжээд явчихсан байх бөгөөд, эцэг эх нь тундрт алга болж, хүү маань өнчuрч хоцорсон байлаа.

Би түүнд нэгэнтээ дасаж орхисон болохоор сэтгэл минь xapуусал yйтгар гунuгаар дүүрч билээ. Тэгээд би шууд л тэр асрамжийн газар руу нь явж очлоо.

Намайг дотогшоо явж ороход тэр над руу гараа дэлгэн угтаж гүйж ирээд, якутаар ямар нэг юм шулганан хэлэв. Тэгээд би шуудхан л:

Энэ миний хүүхэд! Би хүүгээ аваад явнаа,  бүлээн дулаан хайраар хайрлана…

Тэгээд ээлжийнхэн ажлыг ч дуусгалгүй ажлаасаа чөлөө авлаа. Би эхнэртээ энэ якут хүүгийн үүх түүхийг бүгдийг нь ярьж өгсөн юм.  Би түүнийг ятгах шаардлага байсангүй, бэлтгэлээ базааж аваад, хүүгээ авахаар явж билээ.

Түүний нэрийг Толлуман гэдэг бөгөөд якутаар Зориг гэсэн утгатай байлаа. Эхнэр бид хоёр түүнийг Толя гэж дуудах болсон юм.

Толюшка – хүү минь одоо бид хоёрын баяр баясгалан минь болсон юм даа!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button