Болсон Явдал

Алтайд байгаа аавдаа дуулгаж зургийг нь явуулахад ихэд баярлаж нулuмс дуслуулсан даа

Хүний амьдралдаа хамгийн чухал зүйл юу байсан, юу байхыг хүн өөрөө л тодорхойлдог байх. Алтай нутгийн баруун хязгаарт уулсаар хүрээлсэн буйдхан сууриндаа хүүхэд насандаа булгаас усаа зөөж түлээгээ, бэлтгэж, гэрээ цэвэрлэж найзуудтайгаа тоглож аав ээжтэйгээ элэг бүтэн аз жаргалтай амьдарч байлаа. Тэр үед бүх л зүйл энүүгээрээ байх юм шиг санаж явсан байх.

Тэртээ 2000-аад оны нэгэн зуны аав маань 6 хүүхэдтэйгээ үлдэж хүндхэн ачаа үүрэх ёстой болсон. Миний ээж их нямбай ажилсаг сайн хүн байсан гэдэг. Харин аав маань жинхэнэ эр хүний тэвчээр, хатуужил зааж 6 хүүхдээ гарыг нь ганзганд хүргэх хариуцлагатай үүрэг хүлээж үлдсэн юм.

Харин Аав маань хүүхдүүдээ дээд боловсролтой болгох ганцхан л зорилго тавьж тэрнийхээ төлөө тууштай зүтгэж зорилгодоо хүрсэн гэж ярьдаг. Түүнээс мөнгө хадгалж гэр орон бэлдэж өгч чадахгүй гэж ярьдаг байсан. Түүний ганц найдвар нь энэхүү зил-130 автомашин байсан. Аав маань дүүгээсээ бараг шинээр нь авсан сайхан машин байсан. Манай сумд хэдэн сайхан зил 130 байж билээ.

Өглөө босоод ирэхэд хоол ундаа хийж аваад тээвэрт яваад шөнө ирдэг. Би 3 ахтай бид дөрөв гэрээ цэвэрлэнэ 2 эмэгтэй дүүгээ халамжилна аавдаа тусалж машиныг засалцана гээд хуваарь гаргаад ажлаа хийж бүгд аавынхаа машиныг унаж анх машин унаж сурсан.

Бид 2000-аад онд ар араасаа аймаг руу 10-н жилд, хот руу оюутан болж аав цэнхэр машин зил -130 хоёрын нөр их ажил эхэлсэн дээ. Энэ хоёр маань зогсолтгүй зүтгэж ижилдэн дасаж аавын минь хань болж байсан юм.

Ингээд аав зил 130 хоёр үүргээ гүйцэтгэж бид бүгд сургуулиа амжилттай төгсч тус тусын замаараа ажил хөдөлмөрөө хийгээд явсан. Мөн аавд маань ах, эгч, дүү хүргэчүүд байнга тусалж байсан тэр дундаа биднийг хотод тосож авсан эгч маань ихэд тусалсан. Бүгдэд нь чин сэтгэлээсээ бид баярладаг.

Аав маань хэд хэдэн хүнд хагалгаанд орж насны эрхээр машин барьж хол тээвэрт явахаа больж 2012 онд УБ хот руу машинаа зарчихсан байсан тухайн үедээ хэн ч юу ч бодоогүй.

Саяхан 2018 онд бид ахан дүүсээрээ цугларч уулзалт болж гол усны баяраа хийсэн. Үүн дээр олон сайхан дурсамж хөвөрсөн түүн дотор аавын маань машины тухай яригдсан тэр цагаас хойш аавынхаа машиныг олж авья гэж 2 жил улсын дугаар нь хөөж хайгаад олохгүй байлаа.

Ингээд явж байтал өнгөрсөн өвөл манай нэг / халхын хар даваа кк / найз хар ажил дээр ирээд баахан амьдрал ярьж сууж байгаад аавынхаа машиныг хайж байгаа тухай ярьтал сэтгэл нь хөдөлж намайг ойлгосон шинжтэй найз нь олоод өгье гээд гараад алга болов.

Гэтэл орой ажил тарах үед би сураг гаргачихлаа чи хүрээд ир баруун салаанд байна анх авсан хүнтэй нь ярьчихлаа нэг залууд зарсан байна би тэр залууг нисэхээс аваад гарлаа очиж үзье гээд  адтай золиг шүү. Тэгээд шууд тэр орой нь баруун салаа орж яаран үзсэн чинь сонсмол байхаар нь гайхаад дотор нь ортол яг мөн шүү.

Аавын хийж байсан суудал гэрэл гэгээ бүх юм нь яг хэвээрээ байлаа. Ингээд тэр залуугаас аавынхаа машиныг авья гэж гуйгаад тэр залуу ч зөвшөөрч маргааш нь тодорхой үнээр авч Алтайд байгаа аавдаа дуулгаж зургийг нь явуулахад ихэд баярлаж нулuмс дуслууллаа гэж ахын охин надад хэлсэн байдаг юм.

Бас нэг юм хэлэхэд манай найз аав нь жолооч гээд сэтгэл хөдлөлөөрөө зил 130 авна гэж хайсаар байгаа авчихсан шдэ /Надтай уралдах юм гэсэн ккк/ Халхын хар Даваа

Машинаа аваад ахаараа бараг 6 сар засварлуулсан олон найз нөхөд ах нар маань их тусалсан.

Бидний амьдралд чухал үүрэгтэй байсан гэр бүлийн гишүүн цэнхэр машин маань одоо сайхан амрах ёстой.

Удахгүй аавдаа авч Алтайдаа очно. Ижий маань харж байгаа байх.

Хүн амьралдаа хэнийг, юуг чухал гэж үзнэ түүнийгээ мөнхөд хайрлаарай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button