Болсон Явдал

80 настай Адъяажав гуай 60 жил цуглуулсан номын сангаа хүүхдүүдэд хандивлажээ

Орой 19 цаг өнгөрчихсөн хандивын номнуудаа цэгцлээд сууж байтал нэг эмэгтэй гүйгээд ороод ирэв.

-Түгжрэлд олон цаг зогсоод, та хэдийг хаачихсан байх гээд сандарлаа шүү, их ном хийгээд зөөх хайрцаг байна уу гэвээ.

Гараад очтол машин дүүрэн ном

Наян настай Адъяажав гуай гэргий, охин, зээ хүүгээ дагуулаад гэрийнхээ номын тавиурыг хоослоод, 60 жилийн турш цуглуулсан хөдөлмөрөө буюу номын сангаа бүхлээр нь аваад иржээ.

Одоо үед нүдний гэм болсон ховор сайхан номнуудтай, шилмэл сайн номын сангаа олон хүүхдэд хэрэг болоосой гээд аваад ирсэн нь өдөржин нааш цааш гүйгээд ядарцгаачихсан, харьцгаах гээд амсхийгээд сууж бсан хүмүүсийн өнөөх тулчихсан ядралтыг хааш ч юм хийсгэж орхисон шүү.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button