Болсон Явдал

Япон найздаа Монгол эмэгтэйн зурагтай түрийвч бэлэглээд нүүр хийх газаргүй болж билээ учир нь …

Осоканад би монгол эмэгтэйн зурагтай түрийвч бэлэглэснээс хойш түүнийг хэрэглэж байхыг огт харсангүй. Нэг удаа түүнээс миний бэлэг таалагдаагүй юу гэж асуухад тэр таалагдалгүй яахав гэж инээмсэглээд чи ийм гар зураг сонирхдог биз дээ гэж лавлан асуув.

Тэгснээ өнөөх түрийвчийг гаргаж ирээд “Энд жаахан алдаа байх шиг байна. Зургийг нь будсан хэрнээ зарим газраа будаагүй үлдээсэн, энэ талдаа бас харандаагаар хүрээ тавьснаа арилгаагүй хийсэн байх юм” гэлээ.

Би “Хүний өгсөн бэлгийг юун сүрхий аждаг юм бэ” гэж бодоод “Зургийн төрлөөс болоод харандааны хүрээг албаар үлдээх тохиолдол байдаг байх аа” гэхэд тэр тэгвэл нийтэд нь яагаад хүрээгүй байгаа юм гэв. Нээрээ л сайн ажвал зарим газраа будаагүй хагас дутуу цагаанаараа байлаа.

Би жаахан дургүйцсэн царай гаргаж “За за тэгвэл надад буцаагаад өгчих” гэхэд Осоканагийн царай хувьсхийж “Би чамайг найз гэж боддог учраас сая хэлсэн. Чи надаас Япон орны хөгжил юундаа байдаг вэ гэж асуухад би чамд өндөр барилга, технологийн хөгжилд биш харин японы хүний зүрх сэтгэлд байдаг гэж хэлсэн.

Чи намайг танай бүтээгдэхүүнийг өөллөө гэж уурлаж байна. Бид yypлахын оронд yyчлал гуйгаад дахин яаж алдаа гаргахгүй хийх вэ гэж хичээдэг. Япон нэр л энд тавигдаж байгаа бол бид япон нэрний төлөө vxтэл хичээдэг. Чи ч гэсэн монгол хүн юм бол монгол нэрний төлөө үхтлээ хичээх хэрэгтэй. Тэгж байж л танайх ч бас манай улс шиг өндөр хөгжилтэй болно” гэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button