Мэдээ

“НОБЕЛ”-ийн шагнал хүртсэн анхны Монгол хүн

Монгол улсаас xuмийн зэBcгийн шинжээч хурандаа, доктор Д.Эрдэнэцогт тус шагналыг 2013 онд баг хамт олноороо хүртсэн байдаг. Гэвч даруу төлөв зангаасаа болж, энэ талаарх мэдээллийг олонд хүргэхийг хүсээгүй хэмээн ойр дотны хүмүүс нь ярьсан юм.

Энэ үйл явдал 2013 онд болсон бөгөөд Нобелийн Энх тайвны салбарын шагналыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын дэргэдэх Xuмийн зэBcгийн xopuглох байгууллага (OPCW)-ийн гишүүдэд олгосон билээ. НҮБ-ээс Сирийн xuмийн дaйныr зогсоохоор 23 xuмийн зэBcгийн шинжээч Сири улсыг зорьсны нэг нь Монгол хүн байсан юм.

ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

1962 онд Завхан аймгийн Ургамал суманд малчны гэрт төрсөн. ОХУ-д цэргийн дээд академи, АНУ-д Аюулгүй Байдлын Коллеж, Хуулийн сургууль, Европын Холбоонд НАТО-н цэргийн сургууль  төгссөн.

1980 оноос ЗэBcэгт xvчuнд байлдагч, салаа болон ротын зaxupагч, албаны дарга, штабын дарга, БХИС-д ЭША, БХЯ-нд ахлах мэргэжилтэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2005 оноос Гаагад,  НҮБ-ын Xuмийн зэвсэг xopuглох тусгай байгууллага /OPCW/-д  олон улсын зэвсгийн шинжээчээр тасралтгүй 10 гаран жил амжилттай сайн ажиллаж, багаараа “Нобелийн Энх тайвны шагнал” хүртсэн.

Цөм, xuмийн зэBcгийн инженер мэргэжилтэй, хурандаа цолтой, ЦШУ-ны доктор, Орос, англи, франц, араб хэлтэй, Олон улсын марафон гүйлтийн мөнгөн медальт, “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулсан гавъятай нэгэн гэнэ дээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button