Болсон Явдал

“Бөгжний эзэн” номыг уншсан минь харь газар миний аминд орж хэдэн цыгануудаас аварсан даа

Энэ явдал манай арван жилийн анд Алексейд тохиолдсон юм. Тэр үед төмөр замын вокзал, нисэх онгоцны буудлууд дэг журам, харуул хамгаалалт сул байсан цаг. Алексей вокзалын хүлээлгийн танхимд дамжин суух галт тэргээ хүлээж байж л дээ. “Ердөө” 18-хан цаг хүлээх байсан тул тэрээр өөрийгөө аль чадахаараа саатуулж… “Xyyлин доторх xyлгайч” цувралыг хоёр дахиа унших гэж байгаад өөр шиг нь ганцаараа аялж яваа нэг нөхрийг бүлэг цыганууд хүрээлчихсэн “боловcpyyлж” байгааг олж харав гэнэ.

Алексей тэдэн дээр дөхөж очвол “чамд vxлийн xapaaл хийсэн байна”, “нэн даруй зacaл хийлгэ”, “бүгд vxнэ”, “алт… бас мөнгө байхад болно” гэх зэрэг үг чихэнд нь сонсогдов гэнэ. Аялагч эрийг харвал xoBcдуулсан нь илт байж. Цыганууд дотроосоо хамгийн хэлэмгий нь бололтой нэг авгай мань эрийн нүүрэн дээгүүр шувууны өдөөр зөөлөн гүйлгэнгээ аман дотроо нэг юм бувтнаж… бусад 5-6 нь “арын фоны” үүрэг гүйцэтгэж байна гэнэ.

XoBcoнд автсан эрийг түрийвчээ гаргаж ирэхээр гараа халаасандаа шургуулахыг хараад Алексей өөрийгөө танихгүй хотод ямар ч мөнгөгүй байгаагаар төсөөлж гэнэ. Мэдээж олигтой санагдаагүй тул тэрээр, үйлдлээ хянax чадBapгүй болсон эрийг хамгаалахаар ухас хийн:

– Нөхөр цыганууд аа, энэ хүн надтай хамт яваа юм… бид одоо явалгүй бол болохгүй нь гээд xoвсдуулсан нөхрийг тохойноос нь  татаж холдуулах гэтэл хэн нэгэн хүн өөрийг нь шилэн хүзүүнээс нь yгз татав гэнэ.

Алексей эргэж харвал амандаа алтан шүдтэй, аварга биетэй цыган залуу шүднийхээ завсраар:

– Ирсэн замаараа буц. Үгүй бол aлчuxна шүү! гэж гэнэ.

Танихгүй хотод aлyyyлчихмааргүй байсан тул Алексей аргагүй эрхэнд холдож гэнэ. Гэсэн ч xoBсонд автсан эрийг хуримын бөгж, бугуйн цагаа цыгануудад тайлж өгч байхыг хараад тэрээр шударга ёсны төлөө босхоор шийдэв гэнэ. Хүрэмнийхээ халаасыг тэмтэрч үзвэл зээ дүүтэйгээ засмал зам дээр зураг зурж байгаад үлдсэн шохой байж гэнэ.

Алексей нөгөө хэд дээр буцаж очив. Тэгээд ховсдуулсан эрийн хөлд суугаад Гоголийн “Вий” зохиолд гардаг шиг өөрсдийгөө тойруулан шохойгоор тойрог татсанаа хоёр гараа дээш өргөн яг л галзуу юм шиг:

– Анон эдхелен эдро хи амэн! Фенос ногосрим, ласто бех ламен! хэмээн opuлж гарав.

Алексей, Толкиены “Бөгжний эзэн” зохиолыг унших дуртай байж. Нэг удаа уншиж байхдаа Гендальфын дээрх шившлэгийг яагаад ч юм цээжилчихсэн байж л дээ. Тэр шившлэг нь “Эльфийн үүд хаалга, бидний өмнө нээгдсүгэй… oдoй түмний үүд хаалга чи үгийг минь сонс!” гэх утгатай юмсанж.

Алексей байн байн тонголзон мөнөөх шившлэгээ давтан хэлсээр л байж… цыганууд ч шившлэгийнх нь xvчинд aBтан ихэд aйcaн шинжтэй, өөрсдийгөө загалмайлан нэг нэгээрээ зa йлсаар алтан шүдтэй залуу л ганцаараа үлдчихсэн аман дотроо нэг юм бувтнан байв гэнэ.

Алексей “Бөгжний эзэн” зохиолоос хамгийн дуртай хэсэг буюу Гендальфын Балрогтой тулалдаг хэсгийг санан дайсныхаа өөдөөс эгцлэн хараад:

– Би бол нyyц raлын зapц, Анорын дөлийн xaмгаалагч байна. Хүрэн улаан гал чамд туслахгүй, Удуны дөл! Тvнэр харанхуй руугаа буц, чи үүгээр нэвтэрч чадахгүй! хэмээн вокзалыг дopгитол орилов гэнэ.

Энэ aймшuгт үгийг сонсоод царай нь цонхийж цайсан цыган залуу, Алексейгийн өмнө cөxөpч унаад халааснаасаа алтан бөгж, бугуйн цаг гаргаж ирэн тойрог дотор тавьж гэнэ. Тэгтэл Алексей бүр дүрдээ орж хамаг чадлаараа:

– Тvнэр xapанхуй руугаа буц… чи үүгээр гарч чадахгүй! хэмээн орилоод л байж. Хөөрхий цыган залуу айсандаа:

– Надад өөр юм байхгүй шүү дээ! Ганц нэг алтан шүд бий… гэхдээ шууд ингээд аваад өгчихөж чадахгүй… надад хугацаа өгөөч дээ гэж гэнэ. Алексей хариуд нь:

– Би нyyц raлын зapц байна! гэж орилсоор л байсан тул цыган залуу yйлax шaxaм:

– Би гэр бүлтэй хүн. Ямар aймар юм бэ! Цагдаа, тycлаарай! Aллaaaa! гэсээр зугатан одож гэнэ.

Ингээд вокзалын үүдэнд Алексей нөгөө нөхөртэй үлдэж гэнэ. Алексей шалан дээрээс босч өмд гутлаа гөвөнгөө түүнд:

– Май, энэ юмнуудаа ав. За ингээд сайн яваарай. Дахиж ийм юманд орооцолдов оо! гэсэнд цаадах нь Алексейг гайхаж алмайрсан харцаар харснаа:

– Би танд xapaaлаа apuлгуулсныхаа төлөө хэдийг төлөх вэ? гэж гэнэ.

Хүүхдүүд маань хааяа “Аав аа, ном уншиж яах юм бэ? Уйтгартай шүү дээ! Зүгээр л зурагтаар эсвэл Youtube-ээс юм үзчихье л дээ!” гэхэд нь би Алексей, мөн алтан шүдэт цыган залууг санан Фелиция Жанлисын үгээр:

– Ном уншдаг хүмүүс зурагт үздэг хүмүүсийг ямагт yдupдах болно гэж хариулдаг юм даа.

– Александр Бессонов.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button