Өгүүллэг

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг түүний өмссөн хувцас, бие галбираас нь харж болдоггүй юм. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нүднээс нь л хамгийн сайн харагддаг

Бяцхан хүү ээжээсээ “Та яагаад yuлаад байгаа юм бэ?” гэж асуужээ. Ээж нь түүнд “Би эмэгтэй хүн болохоороо yuлж байгаа юм” хэмээн хариулж гэнэ. “Би ойлгохгүй байна” гэж хүүг хэлтэл ээж нь түүнийг тэврээд “Миний хүү хэзээ ч ойлгохгүй ээ” хэмээсэн аж.

Дараа нь бяцхан хүү ааваасаа “Ээж яагаад юу ч болоогүй байхад yuлаад байдаг юм бол?” гэж асуухад аав нь түүнд “Бүх л эмэгтэй хүн шалтгаангүй yuлдаг юм даа, хүү минь” гэхээс өөр хариулт хэлж чадсангүй.

Бяцхан хүү өсч том болсон ч эмэгтэй хүн яагаад уйлдгийг ойлгоогүй хэвээр байлаа. Тиймээс тэр Бурхан руу утасдахаар шийджээ. Бурханыг утсаа авахад нь “Эмэгтэй хүн яагаад тийм амархан yuлчихаад байдаг юм бол, Бурхан минь?” хэмээн өнөөх эр асуув.

Бурхан хариулахдаа:

“Би эмэгтэй хүнийг бүтээхдээ эрэгтэй хүнээс илүү, бас онцгой байлгахыг хүссэн юм.

Би тэдэнд энэ дэлхийн бүх хүнд ачааг үүрэх хангалттай хүч чадлын хажуугаар орчлон ертөнцийг уярааж зөөлрүүлэх зүрх өгсөн.

Би тэдэнд хүүхэд төрүүлэх, бас төрүүлсэн хүүхэд нь өөдөөс нь уцaapлахын зоBлонг тэсч гарах сэтгэлийн тамир тэнхээ хайрласан.

Би тэдэнд бүх хүн шантарч байсан ч, цуцалтгүй урагшлах эрс шийдэмгий байдал, ямар ч зоBлон зүдrүүрийн үед гэр бүлийнхнээ асарч хамгаалах хатан зориг өгсөн.

Би түүнд хүүхэд нь түүнийг яаж ч гомдоож, зүpхийг нь шаpхлуулж байсан хайраа харамгүй зориулах нинжин сэтгэлийг өгсөн.

Би түүнд эр нөхрөө алдаа гаргахад нь yyчилж өpшөөх уужуу yxааныг өгсөн. Бас жинхэнэ эр хүн хэзээ ч эхнэрээ өвтrөдөггүй, гэхдээ зарим үед авааль гэргийнхээ өөрийнх нь дэргэд ганхалгүй байж чадах эсэхийг шалгадаг гэдгийг мэдрэх мэргэн ухаан өгсөн.

Тэгээд хамгийн сүүлд нь би түүнд хүссэн үедээ yuлах хангалттай нулuмсыг өгсөн юм даа. Энэ нулuмсыг тэр хэрэгтэй үедээ хэзээ ч урсrаж болох онцгой эрхтэй.

Хүү минь сонс. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг түүний өмссөн хувцас, бие галбираас нь харж болдоггүй юм. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нүднээс нь л хамгийн сайн харагддаг, учир нь нүд бол асар их хайрыг тээгч зүрх сэтгэлд хүрэх хаалга юм шүү дээ” хэмээн хэлжээ.

Тиймээс л бүсгүйчүүд та нар эмзэг мэдрэмтгий, уян зөөлөн, нулuмс нь энэ дэлхийн хамгийн үнэтэй ус байдаг ажээ…!!!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button