Болсон Явдал

Туулсан амьдралаа охиндоо үзүүлэхгүйн тулд хог ухаж, олсон мөнгөөрөө их сургуульд сургадаг..

Бидний эргэн тойронд мэддэг хирнээ мэдэрдэггүй, хардаг мөртлөө анзаардаггүй зүйлс их бий. Улаанчулуутын хогийн цэгт ажиллаж хог түүж амьдарч байгаа хүмүүс нэг талдаа, хогоо ялгаад хаях ухамсар, сэтгэлгүй иргэдийн үйлдлийг залруулж буй мэт. Биднийг очиход том том машинаас хог бууж тэндхийн хүмүүс цурам хийлгүй ангилж ялгана.

Apxu дapc yyж хөлчvvрхэж яваа хүн биднийг очиход л лав байгаагүй. Бүгд л завгүй хөдөлмөрлөж байлаа. Хүнд хэрэгтэй зүйл хийж буй тэд бусдын л адил үр хүүхдийнхээ төлөө, хэнээс ч гу.йлга гуйлгүй, өөрсдийгөө золuн ажиллаж байна.

Бидэнтэй ярилцсан хүн бүр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бэлдэж, өөр шигээ амьдруулахгүйн тулд хичээдэг гэцгээж байв. Иргэд: Намайг Эрка гэдэг. Би гурван хүүхэдтэйгээ Баянхошуунд амьдардаг. Хүүхдийнхээ хувцасны мөнгө, дэвтэр ном гээд хэрэг болох зүйлсийг нь бэлдэх гээд л энд ирдэг.

Хичээлийн хэрэгслийг нь бэлдэхэд их мөнгө орж байна шүү. Ялгасан хогоо тушаагаад өгөөд л байх юм. Мөнгө дорхноо дуусчихна. Энгийн дүрэмт хувцас гэхэд 200 гаруй мянга болчихсон байна. Нэг дэвтэр ямар үнэтэй байгаа билээ. Миний хувьд өдөртөө 20-40 мянган төгрөг олчихдог. Уг нь би барилгын дотоод заслын хүн. Энэ ажлаа хийхээр хүмүүс хул.хитаад байх юм.

Тэгэхээр энд ажиллах нь шулуухан. Бэлэн мөнгөө авдаг болохоор шүү дээ. Хүүхдүүдээ хүний хүүхдээс дутаахгүйн тулд сургуульд сургана. Бүгдийг нь сургах гээд үзээд байна. Хажуугаар нь барилгын ажлаа хийнэ. Эндээ ирж хогоо ялгана. Тэгж байтал юмны учир нь олдоно. Чийгтэй газар болохоор бидэнд хэ цүү л байдаг юм. Бөөн хавагнасан л юм гэртээ ордог.

Одоог хүртэл усны гутал өмсөөд сууж байна. Гэсэн ч үр хүүхдээ л сургуулийг нь төгсгөж, сайхан мэргэжилтэй болгомоор байна шүү дээ. Би яах вэ, ингэж явж байгаад л хэдэн хүүхдэдээ юм үлдээж араас нь санаа зовохгүй байхад болно.

Өөр ажил хийхээр хамгийн багадаа 14 хоногийн хоол байхгүй шүү дээ. Энд ажилласнаар өдөр бүрийн хоолоо аргалдаг. Тэгэхээр цалин буух хүртэл гэрт хоолны мөнгө байхгүй гэсэн асуудал байхгүй. Хоёрдугаарт улсын ажил цалин маш бага. Миний хувьд бue мyy.

Тийм болохоор өөрийн эрхээр байх дуртай. Улсын ажилтай бол гараад явж болохгүй шүү дээ. Тиймээс энд ажилладаг. Өөрөө ингэж амьдарсан хүн үр хүүхдээ ингэж амьдруулахыг хүсэхгүй шүү дээ. Охиноо л хоолонд хүргэчихвэл боллоо. Төр засагт гом доод байх зүйл байхгүй.

Ядаж л энэ жил тог нүүрсний үнэ хөнгөлөөд өгнө гэдэг бур.хан хараагүйгээс илүү харж байна гэж үзэж байгаа. Бид яах вэ. Хүн амьдарч л байгаа юм чинь юу л бол юу л хийнэ. Би хог ухдаггүй юм аа гэхэд өөр нэг хүн ухаж л таарна. Тиймээс төр засагт гом доод байх зүйл байхгүй. Харин ч баярлаж байгаа.

Зэсийг нь аваад доор очиж ченжүүдэд тушаадаг. Нэг кг зэс 10 мянган төгрөг байдаг. Нэг кг болгох гэж зо вно шүү. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг авч бараагүй л байна. Биднийг ажил хийе гэхээр ажил авахгүй шүү дээ. Бичиг үсэг мэдэхгүй. Сургууль соёл төгсөөгүй. Үнэмлэх байхгүй гээд. Зарим хүмүүс цалингаа өгөх нь өгдөг л байх. Барилгын туслах гэх мэт ажлууд ихэнх нь дarзаддаг болчхоод байна.

Удахгүй энэ хогийн цэг хаагдана ажил олж хийх л байлгүй дээ. Энд өдрийнхөө хоолыг аргацааж байгаа хүмүүс зөндөө л байна. Энд байгаа хүмүүсийг төр тэжээхгүй нь тодорхой. Бидний эргэн тойронд мэддэг хирнээ мэдэрдэггүй, хардаг мөртлөө анзаардаггүй зүйлс их бий.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button