Болсон Явдал

Бүтэн нэрийг хаrаслан дуудах нь бүтэн заяаrаа хаrаслахтай адил…

Нэрээ сайнаар дуудуулж явахаас дутахгүй нэг чухал зүйл бол бүтэн нэрээ хагаслан дуудахгүй, бас дуудуулахгүй байх явдал юм. Ахмадууд бидэнд “Бие биенийхээ нэрииг бүтнээр нь хэлж бай” гэж байнга сануулдаг.

Ийн сануулах, шаардахын учир нь хүний нэрийг хагасласнаас нэрийн бэлэгшээлт утга нь rажих, уг хүний заяа тавилан нь хаrасрах, хазаuх, ажил үйлс нь дутyy дулuмаг байх, буян хишиг нь дундpах, бүр цаашилбал нас нь богиносох зэрэг таагүй мyy ёpоос цээpлэж буй чин санаа юм.

Гэтэл бид дээдсийнхээ энэ сургааль, шаардлагыг хэрхэн биелүүлдэг билээ? Европ зүгийн ард түмнүүдийг дуурайсхийн, өхөөрдөл, дотносолын байдалтайгаар Наранцэцэгийгээ Нараа, Баярсайханыгаа Баяраа гэцгээн аав, ээжийнх нь бэлгэшээн өгсөн бүтэн сайхан нэрийг нь хаrаслахын дээр хаrаслахын аргагүй богино нэртэй Батыгаа хүртэл Баагий гэцгээн нэрнийх нь утга учрыг бүрэн алдуулж монгол биш үг, монгол биш нэрээр дуудаад хэвших тийшээ болжээ.

Хагаслан дуудсан нэрийн тухай нийтийн мэдэх жишээ бол Мөөгий, Баянаа, Хадаа. Дээдсийнхээ цээpийг үл хэрэгсэн аваргуудынха» нэрийг монгол даяараа хаrаслан дуудацгааснаар Мөнхбат, Баянмөнх аваргуудынхаа олимпийн аварга, Хадбаатар аваргынхаа дархан аварга болох заяаг нь хаrаслаагүй байгаа даа, бид.

Хувь хүн ч бай, бүхэл бүтэн ард түмэн ч бай зөв хэвшил, төлөвшлөө бататгаж байхын зэрэгцээ, анхандаа нэг их мэдэгдээгүй боловч алсдаа бypуу нь тодорхой болсон аливаа олдмол зан, заншлаа эpсхэн х.а.я.ж чаддаг баймаар санагддаг билээ. Үүний бэлээхэн нэгэн жишээ нь бие биенийхээ нэрийг хаrаслан дууддаг болчихсон бидний буpуу хэвшил мөн.

Хүүхдийн нэрийг эцэг эх нь өхөөрдөх, товчлох, маяглах байдлаар, найзууд нь дотносох янзаар хаrаслан хэлэх явдал их.

Миний танил нэгэн айл Саранцэцэг, Сарангэрэл, Саранчимэг гэсэн 3 охинтой боловч бүгдийнх нь “Саран”-г орхиод охидоо зүгээр л Цэцэг, Гэрэл, Чимэг гэдэг болчихсон билээ. Эндээс үзэхэд хүүхдүүддээ хоёр үгтэй нэр өгөхдөө нэгийг нь адилхан өгчихвөл бүх зүйл энгийн байх байгалийн жамаар аав, ээж өөрснөө эхлээд өөрийн эрхгүй ижил нэрийг нь гээн ялгаатай нэрээр нь дууддаг байна.

Тэгэхээр хүүхдийнхээ нэрийг бүтэн байлгах буюу буян заяаг нь бүтэн байлгахын тулд хүүхэддээ иймэрхүү нэр өгөхөөс аль болох зайлсхийх нь чухал байж мэдэх юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button