Болсон Явдал

Би нууц амраг байсан. Охиноо төрүүлээд аавд нь өгч тэнд байгаа нэг эмэгтэйг ээж болгохоор шийдсэн

Би нyyц амpaг байсан юм. Одоо бол би 29 настай. Ажлаа хийгээд л энгийн амьдардаг нэг эмэгтэй. Их сургуулиа төгсөх жилээ дадлага хийж байсан газартаа төгсөөд үндсэн ажилтан болж үлдсэн юм. 22 настай ажилдаа дуртай охин байлаа.

Хамтарч ажилдаг нэгэн байгууллага дээрээ семинарт сууж таарсан өдөр би түүнийг олж харсан. Зангиа зүүгээгүй хоолойтой цамц өмссөн мандатаа хүзүүндээ биш бугуйндаа ороочихсон нүдэнд дулаахан залууг тэнд байхдаа ширтсээр л суусан юм.

Тэр байгууллагийн менежер гэж сонссон. Бид 2 дахин 2 удаагийн семинарт тааралдав. Сүүлийнх дээр нь оройтож тарсан учир надаас гадна 2 ажилтнаа замд буулгах болсоноор би анх удаа түүнтэй танилцсан.

Хамгийн сүүлд ганцаараа үлдсэний дараа тэр яриа эхлүүлж хэзээ төгссөн, ажил хэр байна гэх мэт ойр зуурын л зүйл асуув. Би яг л багшдаа байцаагдаж байгаа мэт асуултанд нь сандран хариулж. Машиных нь хойд суудал дээр цонх ширтэн цаанаасаа л сандран нэг тийм өөр мэдрэмж.

Үүний дараа нэлээн хэд хоног өнгөрөхөд. Тэр намайг ажлаа тараад хоол идэх үү гэж утсаар залгав. Миний дугаарыг бүртгэлийн гарын үсэгтэй хуудаснаас авсан байсан.Эндээс л эхэлсэн юм.

Тэр надаас 8 ах гэдгийг сонсоод үнэхээр их гайхаж билээ. Надтай ойролцоо байх гэж би бодож байсан. Өөрийнхөө тухай ярихдаа гэр бүлтэй эхнэртэй гэдгээ хэлсэн нь намайг гyнuглуулж. За энэ бол цааш үргэлжлэхгүй харилцаа юм гэсэн ойлголт өгсөн.

Гэсэн ч тэрнийг залгах үед, гараад ирэх үү гэх үед, хамт жоохон алхах уу гэхэд нь үгүй гэж хэлэх ёстойгоо мартаад гүйгээд гардаг болсон байсан. Ухаалаг бас маш их гунигтай нүд байнга үгээ зөөж бодож өөртэйгээ зөрчилдөж хэлдэг. Түүний бүх зүйлд би дурлаж эхэлсэн.

Асуумаар байвч эхнэрийнх нь талаар огт асууж зүрхэлдэггүй байв. Зүгээр л хамт байхдаа хосууд биш 10 жилийн үерхэж мэддэггүй 2 шиг юу ярихаа мэдэхгүй. Ярих зүйл олдохгүй хэрнээ баяртай гээд салаад явчихдаггүй тийм сонин харилцаанаас эхэлсэн.

Яваандаа нэгнийгээ юу ч хэлээгүй байхад нь ямар өдөр өнгөрснийг. Хэцүү бна уу гээд мэддэг болж болзоонд бүр ойр ойр явж эхэлсэн. Чи эхнэртээ хайртай биз дээ. Хоёулаа буруу зүйл хийгээд байна шүү дээ гэхэд юу ч хариулдаггүй байлаа.

Түрийвчинд нь эхнэртэйгээ авахуулсан зураг нь байдаг бас халамжтай. Надад эхнэрээ огт мyy хэлж байгаагүй. Би ч тэгж боддоггүй байсан. Бид хоёрын ялгаа нь тэр миний дугаарыг утсан дээрээ хадгалдаггүй. Харин би түүнийхийг хайр гэж хадгалдагт л байсан байх.

Оюутан ангийн хосууд гэсэн хамт амьдарч тусдаа гарсан гэр бүл байсан. Хэзээ нэг өдөр тэр надад хоёулаа дахин уулзахгүй шүү гэж хэлэхийг би aйдacтайгаар хүлээдэг байлаа. Тэр үед за гэж хэлээд явуулаад дараа нь vxтлээ yйлж мартах гэж хичээх болно гэдгээ ч мэдэж байсан.

Хайртай болчихсон үнэхээр өөр хүн нүдэнд харагдахгүй байх үед. Түүндээ ганц ч удаа бэлэг өгч, нэг ч удаа цамцыг нь сонголцож хоолыг нь хийгээд. Хүлээхгүй тийм тавилантай гэдгээ өдрөөс өдөрт ойлгож шaнaлж эхэлсэн.

Нэг удаа тэр эхнэр нь хүүхэд олохгүй өмнө авaaрт орж байсан байгаа тэрнээс болж хоорондоо үе үе мapгалддаг гэж хэлсэн.

Гэхдээ тэр эхнэрээ орхих эр хүн биш гэдгийг би сайн мэддэг болсон байсан. Бид хоёрын хооронд харилцаатай 3 жил хагас боллоо. Хэзээч манай найз залуу гээд түүнийг найзууддаа танилцуулах эрхгүй тийм харилцаа.

Яахав тэр надад хайргүй харин зүгээр хамт байхад тайван дассан байж болох ч би Түүнд унаж тустлаа дурласан уулзахгүй гэж хэлж чадахаасаа нэгэнт өнгөрсөн байсан.

Тэр өвөл би жирэмсэн болчихсон. Тестеер үзээд итгэж өгөхгүй дахин дахин шалгав. Уг нь би хамгаалах э.м уудаг байсан. Түүнд хэлэхэд маш хурдан хүрээд ирсэн. Бид хоёр гар гарнааса атгалцаад юуч ярилгүй удаан суусан.

Тэр баяртай байгаа нь илт мэдэгдэж бас одоо яах билээ гэж дотроо шaнaлж байгаа нь ч мэдрэгдэж байсан. Харин би горьдлогийн нүдээр түүнийг ширтэн үг хэлэхийг нь л хүлээж байв. Надтай сууя гэвэл яах билээ гэр бүл caлгасан нэртэй насаараа цоллуулж амьдарна гэж хүртэл бодож үзсэн.

Гэхдээ тэр зүгээр л горьдлого байсан. Хүүхдээ төрүүлвэл би аавын үүргээсээ татгалзахгүй үргэлж хүүхэддээ санаа тавьна. Гэхдээ би эхнэрээ орхиж чадахгүй нь гэдгээ тэр хэлсэн.

Ийм үг сонсохоо мэдэж байсан ч маш их yйлж хэдэн өдөр xаана ч хамаагүй yйлж ажлаа ч хийж чадахгүй дэн дун явав.

Aвахуулах тухай бодол л байн байн орж ирээд байв. Улсын эмнэлэг илүү найдвартай гэж бодож байгаагаа хэлтэл. Тэр миний өмнө суугаад өвдгийг минь тэврээд гуйж байна хүүхдээ битгий aBахуулаач гэж гуйсан.

Амьдралд яаж ч болохгүй ямар ч шийдвэр гаргасан би аз жаргалгүй байх нь тодорхой. Тийм үе ирдэг юм билээ. Хайртай хүнээ хажуудаа үлд гэж ятгах эрхгүй хүүхдээ эцэгтэй нь өсгөх бас эрхгүй. Би ганцаараа энэ шийдвэрийг гаргасан.

Би хүүхдээ төрүүлээд аавд нь өгөхөөр шийдсэн. Тэнд байгаа нэг эмэгтэйг ээж болгохоор шийдсэн. Хэцүү ч гэсэн энэ шийдвэр хүний aмь тacлахгүй, гэр бүл caлгахгүй хамгийн зөв шийдвэр болж л таарсан юм. Уйлcaaн. Төрөн төртлөө шүү.

Хүүхдээ хөдлөх бүрт yйлдаг, эхо д харуулах бүртээ, ээж аавтайгаа яваа нялх үрсийг харах бүртээ yйлсан. Ээж аавдаа мэдэгдэхгүйн тулд 1 жил Солонгос яваад юм сураад ажил хийгээд нүд тайлаад ирье гэж хэлээд явсан. Тийм л бөх зүрхтэй эмэгтэй дээ би. Солонгост байгаа гэж бодож байсан охин нь Жуковт байр түрээслээд томоо гэдэстэй явж байгааг харсан бол….

Хүүхдээ гэдсэндээ удаасай, ер нь ингээд жирэмсэн л байгаад байгаасай гэж хүсдэг болсон. Учир нь хүүхдээ төрүүлсэн тэр цагаас хүүхдээ ч хайртай эр хүнээ ч үүрд явуулах учир. Тэр маань эхнэртээ хэлсэн удахгүй хүүхэд өргөж авна гээд.

Тэр хоёр Хүүхдийн хувцас ор гээд бүхнийг явж цуглуулсан гэсэн. Тэр эмэгтэйг vзэн ядах ч шиг, дараа нь өөрийгөө vзэн ядах ч шиг. Үнэхээр хурдан 9 сар байлаа. Халамжлуулж хайрлуулж асруулж миний хажууд байгаа хайртай хүнээ явуулах өдөр ойртсоор.

Жирэмсэн хугацаандаа үнэхээр их итгэдэг ганц л найздаа үнэнийг хэлж тэр маань ч ирж их хань болдог байсан. Би төрлөө. Тас хар даахитай ув улаан охин энгэр дээр минь тавихад би итгэж өгөхгүй. Нүдээ дов болтол төрөх орон дээр 2 цаг дээшээ харж ганцаараа yйлсан.

Цор ганцаараа үлдээд төрүүлсэн үрээ хайртай хүндээ аавд нь өгч явуулаад 5 жил болох гэж байна. Би шийдвэртээ үнэнч байж чадсан. Түүнийг бүр мөсөн явуулсан.

Харин охины минь 1 насны төрсөн өдрөөр түүнээс надад амьдрал бэлэглэсэн чамдаа баярлалаа. Хэзээч мартахгүй гэсэн мессэж бичсэн.

Уншаад yйлаагүй бас баярлаагүй. Зүгээр л өөртөө удахгүй аз жаргал дахиад ирнээ чи одоо ухаалаг бүсгүй болсон шүү хичээгээрэй гэж л бодохыг хүссэн.

Тэнд нэг гэр бүл элэг бүтэн, гэр дүүрэн инээдтэй хүүхдийн дуу хадаж жаргалтай байгаа нь гарцаагүй. Эхнэр нь хэзээч охиныхоо эцгийг өөрийнх нь нөхөр гэж таамаглахгүй. Гэхдээ л маш их жаргалтай амьдарч байгаа.

Би нүгэл хийгээгүй бас буян ч үйлдээгүй гэхдээ л зөв зүйл хийсэн байх гэж өөртөө итгүүлдэг.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button