Болсон Явдал

Сонинд “Эцэг эхийгээ зapна. Эцэг 70 настай, эх 65 настай. Үнэ 1000, доошоо байхгүй” гэсэн зар тавигджээ

Сонинд “Эцэг эхийгээ зapна. Эцэг 70 настай, эх 65 настай. Үнэ 1000 иен, доошоо байхгүй” гэсэн зар тавигджээ. Ийм зар уншсан хүмүүс янз бүрээр дургүйцлээ илэрхийлж байлаа.

“Ёстой хачин цаг үе ирж дээ. Хүүхдүүд нь эцэг эхээ зapж байх ч гэж”, “Ийм юм болж байхад төр засаг юу хийж байна аа” гэх мэтчилэн. Хүмүүс энэ тухай гудамжинд, гэртээ хаа сайгүй л ярьцгааж байлаа.

Ocлоор ө ө д болсон эцэг эхээ дөнгөж opшуулаад байсан залуухан гэр бүлд энэ зарлал бүхий сонин хүрчээ.

Тэдний гашyyдал дуусаагүй байсан бөгөөд ийм явдал байж боломгүй санагдаж гэнэ. Ийм нөхцөлд эцэг эхэд нь ямар хэцүү байгаа бол, ийм хүүхдүүдээс юугаа ч хүлээх билээ. Тиймээс тэд тэр эцэг эхийг худалдаж авах, хайр халамжаар дутаахгүй байлгахаар шийджээ.

Тэд шаардлагатай мөнгийг бөөгнүүлээд заасан хаягаар очив.

Маш сайхан хаус байшин, гаднаа сайхан цэцэрлэгтэй олон сайхан цэцэгтэй ажээ. Андуурсан байж магадгүй ч тэд хонхыг нь дараад үзэхээр шийдэв.

Тэдэнд сайхан инээмсэглэсэн өвөө хаалга тайлж өгчээ. Залуус зарын тухай хэлж, өндөр настай хүмүүсийг xyдалдаж авахаар шийдсэн тухайгаа хэлжээ.

Андуурсан байх гэдэгээ хэлж, уучлал гуйжээ.

–Үгүй ээ, та нар андуураагүй байна гэж хөгшин хэлээд

–Би одоохон эмгэнээ дуудаадхая гэжээ.

Удалгүй эхнэрээ дагуулан ирээд тайлбарлажээ.

–Бид энэ байшингийн эзэд. Бидэнд өөр нэлээд хөрөнгө бий.

Гэвч энэ бүхнээ үлдээх үр хүүхэд бидэнд байхгүй тул сайн хүмүүст гэрээслэн үлдээхээр шийдсэн юм аа.

Сайн хүнийг ялгаж танихад хэцүү учир бид ийм зарлал тавихаар шийдсэн юм.

Зөвхөн бидний шаардлагыг хангах хүн л энэ зард хариу өгнө гэж хүлээсэн. Та нарын хүсэл биднийг тун их баярлуулж байна. Байгаа бүхнээ үлдээхэд харамсахааргүй хүмүүс мөн гэдэгт бид бид итгэж байна хэмээжээ….

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button