Болсон Явдал

Болсон явдал: Харь оронд Чингис хааныхаа нэр хүндийг унагалгүй xvчээ сорин хүссэнээ авсан минь

Солонгос улсад докторт сурах гэж ирээд эхний үеийн аль будилж хөглөж явахыг тэр гэхэв. Нэг Египет профессор хичээл ордог байлаа тэр хичээлд мэдээж би ганцаараа Монгол, би хэлний бэрхшээлтэй тэр багш ядаж байхад аймар хурдан ярьдаг ж,ш,т бүү мэд ялгагдахгүй.

Хичээл эхэллээ би нано серамик материал гэхээс өөр үг бараг л олж сонсож чадахгүй инээдтэй. Тэгсэн  хүн бүр нэг нэг сэдэв өгөөд илтгэл тавих болов. Намайг Түймүри гэж дуудна (Tumurbaatar Batgerel гэж хэлж байгаа нь) овог эхлүүлээл болоо өөрөө мэдээд ойлго гэж байгаа бололтой.

Би босч очоол нэг сэдэв сонголоо 11сарын эхээр миний ээлж. Чи орос уу (Russia) гэж байна нөү Монголия гэсэн нэг сүрхий харсан аа Сингис кан (Chingis Khan-гэж байгаан нь) гээл юм хэлээл байна би ойлгодоггүй.

За тэгээд л би илтгэлээ сайн бэлдэхгүй бол нөгөө Сингис каны удам будаа болох нь, хэд хоног овоо юм хийгээл хэдэн слайд хийлээ дараагийн хичээл ороод нэгдүгээр хүн Энэтхэг залуу илтгэлээ танилцуулаад ард нь нэг цаас хураангуйлж байна шүү.

Ээ балар би зөвхөн сэдвээ бэлдэх юм бодсон сэдэвтэйгээ холбоотой цаас хурайнгуйлах байж (paper review) тэр бүү хэл өндөр зэрэглэлийн (High Impact factor). Яалтгүй надад хэн нэгэний тусламж хэрэгтэй боллоо.

10р сарын сүүлийн 7 хоног дараа 7 хоног миний ээлж. Нэг Непал надтай яаг хамт орсон юм тэрэнтэй овоо хэдэн үг солиод бас бус ойлголцоод байлаа тэрнээс л гуйя гэж бодсон шууд миний слайдны англи хэлний алдааг хянаад өг гэлтэй нь биш нэг шалтаг хэрэгтэй гэж бодоод Биснү 2-лаа гар барилдаан хийе гэлээ чи дийлвэл нэг хүсэлээ хэл би дийлвэл нэг хүсэл хэлье гэсэн

What, really гээд л гайхах инээх хажууд нь байсан непалдаа миний хэлсэнийг хэлж байгаа бололтой өөрсдийн хэлээр яриал инээлдэж байна. Би тэр өндөр уулын боловч харваас хүч чадал тийм их биш бас сайн англи хэлтэй болохоор нь баруун зүүн гарын алинаар нь ч дийлнэ гэж төсөөлөөд тийм санал гаргсан юм.

Яагаад миний слайд болон илтгэлийг хянаад өг гэж шууд гуйгаагүй вэ гэхээр нэг удаа харуулсан чинь 2 минут хараад шалтаг гаргаад туслаагүй болохоор заавал хийх шалтгаан байх хэрэгтэй байсан.

Тэр өдрөө үгүй үгүй надад хүсэл алга гээд гар барилдаан хийсэнгүй. Маргааш нь өдрийн хоолны дараа өөрөө ороод ирлээ нэг найз Непалаа дагуулцан надтай хамт суудаг Солонгос хүү бид 4 өрөөнд байв, зарим нь цайны цаг дуусаагүй орж ирээгүй байлаа. хүчээ үзье гэнэ.

Солонгос хүү инээгээл босч ирээд намайг дэмжлээ жижиг дугуйтай бичгийн түмбүүшкээ татаж гаргаж ирээл 2 талд нь суулаа би солгой тэр баруун аль гараараа үзэхүү гэсэн баруун гэнэ би ч аль ч хамаагүй гэж бодлоо угаасаа хар багаасаа баруун зүүний алинаар нь ч юм хийдэг бичих идэх л зүүн болохоос.

Тэмцээн эхэллээ би ганц дараал ялалт кккк өрөөгөөр дүүрэн инээд орон ороны хэлээр тал талд шулагналдаад нөгөө цайны цагаар гарч явагсад ороод ирж. Бас нэг Монгол байсан бол надад баярлаад бас бөөн юм болох биз би ганцаараа өөртөө баяр хүргэв.

За одоо хүсэн хүлээсэн цаг юу хүсэв профессор Назерын хичээл дээр надад туслах, англи хэлний дүрэм засч өгөх өгүүлбэрийн бүтэц янзлах дээр нь нэмээд надаас хичээл дээр нэг асуулт асуу гэлээ бүгд ок л гэнэ яахав ялагдсан хүн, би сонирхоод чи хүсэл юу вэ гэсэн зайлуул нөүтбүүкээ форматлуулах бас endnote гээд програм суулгуулах хими ч хүн учраас компьютер юу ч мэдэхгүй би лабынхаа од нь удалгүй л болсон юм бүх компьютер цахилгаан хэрэгслийн асуудалд хүн дуудах хэрэггүй.

За ингээд дараалал ёсоор миний ээлж ирж илтгэлээ итгэл төгс тавьж бэлдсэн асуултаа асуулгаж хариуллаа бас багшийн асуултанд ч хариулсан бүхэл бүтэн хүн бэлдүүлсэн юм чинь. Ингэж нэг юм Сингис каны нэр гүүд санкюу Монголия  Түймүри гэж дууссан юм. (Сайн байна, баярлалаа Монгол Төмөрөө)

Хамгийн гол нь Солонгос хүүхэд миний тухай профессорт хэлсэн байсаныг дараа бөөнөөрөө хоол идээд сууж байхдаа Монгол хүний онцлог Баагийгаас өөр хүнээс ийм үйлдэл гарахгүй байх Чингис хаан хоол эд бараагаа багасахаар хоол эд бараа үйлдвэрлэе гэхээсээ илүүтэйгээр очоод бyлаагаад аваад ирдэг байсан гэж би номноос уншсан гэж билээ.

Магад би англи хэлээ сайжруулж тэр давааг давах ёстой байсан ч хүчээ үзье гэх сонин үйлдлээр шийдсэн нь инээдтэй хэдий ч багшийн дүгнэлт хэлээд өгөх шиг. Тэр цагаас хойш би илтгэлийг гаргаахаа болисон юм даа ялангуяа лабын хурал дээр намайг юм танилцуулна гэвэл бүгд их дуртай болж билээ.

Монгол төр засаг бэлэнчлүүлэхээ боличихсон, ард иргэд нь бэлэнчилхээ л боличихвол ок юм байгаашд.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button