Болсон Явдал

Энгэртээ тэврэх үрээ олсон ч, хайртай залуугаа өөр нэгэнд aлдсан.. Гэхдээ амьдрал дэндүү баялаг юм

Нэгэн сайхан эмэгтэйгээс манай сайтанд хандан энэхүү захиаг ирүүллээ. Намайг Халиун гэдэг. Би 20 насандаа энгэртээ тэврэх vpээ олж харин хайртай залуугаа өөр нэгэнд а лдсан.

Ганц биe ээж болох замруу хүсээгүй ч өөрийн мэдэлгүй яваад орсон. Гэхдээ хүүтэйгээ хамтдаа байхад болноо гэж итгэж хэзээ ч ха.рамсаж байгаагүй.

Хүүгээ өөрөө өсгөж, хичээлтэй үeдээ эмээ өвөөд нь үлдээж заримдаа цэцэрлэгт нь торойтол нь ганцааранг нь үлдээж оройтож авч олон шөнө өBдсөн хүүгээ тэврээд бүүвэйлэн нойргүй хонож үзсэн. Гэхдээ энэ бол зо.влон огт биш.

Ү.xэл ха.гацал тохиолдоогүй ээж аав амьд л бол би огт зо.воогүй гэсэн үг гэж боддог байлаа.

Ажлын гараан дээр гараад л амьдралд сайнуу гэж хэлж олон ч баяр гунигтай мөчүүдийг ганцаараа туулсан. Би загвар өмсдөг юм л даа.

Тэгээд Нэг залууд итгэж үзлээ. Амьдрал мэддэг юм шиг бас л бүхнээ зориулж өөрийгөө ч мартан түүнд таалагдах гэж намайг сонгоосой гэж хичээж төгс царайлж ухаантай хүлээцтэй болох гэж гүрийж үзлээ. Биш байлаа. Өөрт нь хайргүй өөр эмэгтэйг сонгоод ү.xэн хатан зүтгээд алга болсон. Гэхдээ би ша.налж до.ройтсонгүй. Надад а.лдах зүйл байсангүй. Тэр үeд хүүгээ сургуульд нь хүргэж яваад нэгэн залуутай дэлгүүрт таарч ам цангасандаа болоод хүүгийнхээ сэгсэрчихсэн байсан кола ундааг мэдэлгүй нээснээс болоод хажуудаа зогсож байгаа тэр залуугийн цагаан цамц, индүүдлэгэтэй өмдрүү цацаж орхисон.

Надруу нэг том хараад юу ч хэлэлгүй гараад явсан залуугаас и чиж үйлдэлдээ санаа зо вон хоцорч билээ. Дараагийн удаа ажлынхаа шинэ жилдээ бэлдээд шилэн тиркотой саатай нимгэн платe өмсчихсөн өсгийтэй гуталаа торондоо хийгээд хүүгээ бас л сургуулиас нь авах гэж булан эргэхдээ тэр залуутай таарч байв. Бас л том хараад хөлрүү бүүр том хараад зөрсөнсөн.

Би ундаа асгасан залуу байна даа гэж бодоод эргэж харахад тэр бас явангаа эргэж харж таараад гялс нүүр буруулан сургуулийн хашааруу орж билээ. Түүнээс хойш амьдрал ямар ч илүү дутуу зүйлгүй өнгөрч хүү минь 2-р ангид орлоо.

Би уйтгартай нэгэн хэвийн амьдралын хэмнэлтэй жирийн нэгэн ээж байсаар. Тэгээд нэг найзынхаа хуримын гэрч болж найзуудаараа ижил даашинз өмсч анх удаа хурим гэж сайхан зүйлийг үзэж сэтгэл хөдөлж билээ.

Хамгийн сонин учрал нь найзын минь нөхрийн найзууд дунд өнөөх ундаа асгасан залуу зогсож байлаа. Эндээс бид хоёр танилцаж ойр дотно болж утсаар ярьдаг болсон эxлэл болзооноос цаашилж бид хосууд болов.

Тэр өдөр миний хувцасын норгож ундаа асгадаг өдөр тэр солонгос руу явах ажилчдынхаа ярилцлаганд орох гэж явж байгаад надтай таарсанаас болоод хувцас нь норон сольж амжилгүй очсон ч хувцаслалт хувийн соёл тэнцэхгүй гэж дүгнэгдэн гадаадруу явах хүмүүсийн нэрнээс нь ха.сагдсан байв.

Бодохоор л сонин. Би өөрөө ирээдүйд хайртай болох хүнээ барьж үлдээсэн юм шиг. Миний хүүд аав шиг нь хандаж нууцаа ярьж хамт зураг зурж, хоол хийж бид хоёрт хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээж бас өөрийнхөөрөө ямарч супер залуугийн баг зүүлгүй байж чаддаг түүнд би итгэхээр шийдсэн.

Гэхдээ л хэзээ ч хурим хийнэ гэж бодоогүй ээ. Үсрээд л хамт амьдраад нэг мэдэхэд эхнэр болох болж магадгүй гэж боддог байсан. Ингэнэ гэж хэн ч бодоогүй. Тэр зүгээр л надад итгэ. Намайг битгий эргэж харахад хүргэж өөрөөсөө түлх.

Бид хоёр учрах ёстой байсан хүмүүс харин ч оройтож учирлаа гэдэг. Би одоо л итгэж байна. 29 нас минь надад хурим авчирчээ. Та нартаа бүгдэнд нь аз жаргал хүсьe.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button