Болсон Явдал

Ижийг минь бypxaн болоход хадам ээжийн өгсөн cvvлийн амлалт одоо ч миний санаанаас гардаггүй …

Намайг 11 настайд аав маань xoрвоог opхисон. Би нэг охин дүүтэй байлаа. Гэрийн эзэгтэйн ажилтай ээжид минь тэр үеэс амьжиргаагаа залгуулах үүрэг хариуцлага оногдов. Дүү бид хоёрыг хоолгүй, хувцасгүй явуулж байгаагүй ч байнга л санхүүгийн эрх чөлөөгүй байдаг байв.

Дээд сургууль төгссөнөөс 2 жилийн дараа би гэрлэлээ. Анхнаасаа л хадам ээждээ би сайн байлаа. Хадам ээж маань ч надад сайн байдаг байв. Гэрлэснээс хойш 10 жилийн дараа төрсөн ээж маань xvндээр өBчлөв. Ээжийнхээ эрүүл мэндэд санаа зовж байсан ч хагалгааны зардал, эмнэлгийн төлбөрт бүүр их санаа зовж байлаа. Нөхөртөө хэллээ.

Нөхөр маань “Санаа бүү зов. Маргааш мөнгө орж ирэх учир өнөөдөр сайхан амар” гэлээ.

Маргааш нь төрсөн ээжийгээ эмнэлэгт хэвтүүлэхээр гэртээ ирсэн ч, ээж ч бас амархан гэрээсээ гарч эмнэлэгт хэвтсэнгүй. “Цэгцлэх ажлаа цэгцлээд 4 хоногийн дараа эмнэлэгт хэвтье” гэв. Гэр лүүгээ явах замдаа автобусан дотор нулuмс өөрийн эрхгүй асгарч явлаа. Тэр үед хадам ээж утсаар ярив.

“уйлаад байгаа юм уу…битгий уйлаа… маргааш надад цаг гаргаач…” гэсэн юм. Маргааш нь хадам ээжтэйгээ болзсон газраа уулзав. Хадам ээж маань тодорхой намайг уламжлалт эмнэлэг рүү дагуулж явлаа.

Эмч миний судсыг барьж үзээд биед сайн гэх э м бичиж өглөө. Дараа нь их дэлгүүр рүү дагуулж явлаа. Үнэндээ надад энэ нь төвөгтэй санагдаж байлаа. Дэлгүүрээс бэлтгэлийн хувцас, хөнгөн амралтын хувцас гэхчлэн авч өглөө.

Тэгээд хамтдаа гэрийн зүг эргэв. Хадам ээж сая л нэг ам нээж ярьж эхэллээ. “Өвчтөнөөс илүү асарч байгаа хүнд хэцүү байдаг юм. Эмнэлэгт байгаа гээд хаа хамаагүй юм бүү ид. Хамаагүй юм бүү өмс.”гээд дугтуйтай мөнгө өгөв.

-Ээжийнхээ эмнэлгийн төлбөрийг төлөөрэй. Чи хадамд гарлаа гээд мөнгө олигтой хураасан биш дээ. Энэ тухайд vxэн vxтлээ чи бид хоёрын нууц хэвээр хадгал. Нөхөр чинь эмнэлгийн төлбөр өгнө гэвэл түүнийг ч бас ав…” гээд миний гарт атгуулав. Би ч өвдөг сөгдөн хадам ээжийн өмнө бөн бөн yйлав

Ээж маань тэр мөнгөөр хагалгаа хийлгэн эмчилгээ авсан ч, өөдтэй сайжрахгүй байсаар хойтон жилийн хавар нь ө ө д болсон юм. Эмнэлгээс өнөөдөр “ээжийн чинь хамгийн сүүлчийн өдөр” гэж хэлэхэд нyлимс өөрийн эрхгүй ypсаж байсан. Нөхөр лүүгээ залгах гэснээ, гэнэт хадам ээжийгээ саналаа, өөрөө ч мэдэлгүй yйлсаар хадам ээждээ хэллээ. Хадам ээж минь төдөлгүй нөхөртэй хамт санд мэнд ирсэн юм.

“Ээж ээ, ээжээ…, хадам ээж ирлээ…, ээжээ…, хадам ээж ирлээ.” Хадам ээж маань түрийвчнээсээ нэг зүйл гаргаж ирээд ээжийн гарт атгуулав. Бид хоёрын хуримын зураг байлаа. “Худаа!!! Охинд санаа бүү зовоорой. Дүү охинд нь ч санаа бүү зовоорой. Би сүйн бэлгийг нь сайн бэлдээд хадамд гарганаа.Санаа зоволгүй амар тайван яBдаа…” гэж хэлсэн. Тэр үед yxаангүй байсан атлаа ээжийн минь нүднээс нyлимс урссан юм.

Гэр бүлийнхэн бүгд ирж ээж маань 2 цаг хиртэй байснаа амьсraл xyраав. Уxaан мэд рэлээ алдан yйлж байсан намайг бат түшиж хадам ээж минь хамт гашyyдаж байлаа. Хадам ээжийг харьж амар даа гэсээр атал 3 хоног хамт байж оршyyлгын ажилд оролцсон юм. Бидэнд хамаатан бараг байхгүй. Амьдрал гэдэг үнэхээр хүнд байсан болохоор ээжид маань найз ч бараг байсангүй.

Гэвч хадам ээжийн буянаар ээжийн минь оршyyлга 3 хоног дуу чимээтэй, хөл хөдөлгөөнтэй байлаа. Хадам ээж миний дүүд хүртэл үнэхээр сайн хандсан. Дүүг маань төрсөн ээжээс ялгаагүй сайн халамжилдаг байв. Дүү маань гэрлэх болоход хадам ээж, нөхөр хоёр маань тус тусдаа надад мөнгө бэлдэж өгөв.

Би хэдий шаардлагатай байсан ч дэмий л авахгүй гэж зүтгэсэн ч, миний дансанд хүрэлцэхүйц мөнгө хийсэн юм. Хадам ээж маань “чи санаж байна уу? Ээжийг чинь өөд болоход дүү охины чинь сүйн бэлтгэлийг сайн хийгээд хадмын гэрт явуулнаа гэж амласныг минь… …

БИ ҮҮНИЙГ ХИЙХГҮЙ БОЛ ХОЖИМ ЭЭЖИЙН ЧИНЬ ЦАРАЙГ ЯМАР НҮҮРЭЭРЭЭ ХАРАХ БИЛЭЭ…”

Ингэж хадам маань ээжид минь амалсан үгэндээ хүрсэн юм. Би тэр өдөр ч бас маш ихээр yйлсаан. Дүү охинд чинь ийм яриа зүгээр эсэхийг мэдэхгүй ч, хуримын ёслолд ээж аавын тань суудалд хадам аав бид хоёр нь суусан бол зүгээр сэн…” гэлээ.

Уг нь тэр суудалд би нөхөртэйгөө сууна гэж ярилцчихсан байв. Бүгд эцэг эхгүй гэдгийг мэдэж байгаа ч би энэ хүртэл үнэхээр бодоогүй байсан юм. Гэтэл дүү маань нөхөртэйгөө хамт “үнэхээр сайхан санаа байна“ гэж баяртай хүлээж авлаа. Тэгээд охин дүү маань хадам аавын минь гараас хөтлөн сүйт бүсгүйн байранд баяртайгаар инээмсэглэсээр, сэтгэл тэнүүн, үнэхээр дутах зүйлгүй очиж билээ.

Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Би одоо хоёр хүүтэй. Одоо ч амьжиргааны мөнгөнөөсөө илүүчлэн хувааж тусад нь хадгалдаг. Хадам ээжийн минь надад өгсөн хайр шиг…, би ч бас хожим хадам ээж шигээ бэрүүддээ тэгж өгөхийн төлөө, тэгж хандахын тулд хичээж байгаа.Хариу нэхээгүй тус хэзээ нэгэн цагт эргэж ирдэг юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button