Болсон Явдал

ХҮНИЙ ХАНЬ ГЭЖ ИЙМ Л БАЙДАГ ДАА – Бялуу авчихдаг юм билүү пөөх 35000 ямар үнэтэй юм бэ? За болъё болъё

Цолмонг өглөө сэрэхэд зургаан цаг болж байв. Сэрүүлэг дуугарах арай болоогүй байдаг. Олон зүйл бодохоор шөнө ч тухтай унтаж чадахгүй юм. Маргааш бага охины эцэг эхийн хуралтай ажил давхацах нь дээ.

Болороо эгчийг гуйвал яваад өгөхгүй л байхдаа. Бас л ээж ирсэнгүй гээд нөгөөх маань ypвайгаад yнах болов уу? Ойрд хүн их байгаа болохоор дарга чөлөө өгөхгүй. Яадаг юм билээ хэмээн хоёр гараа дэрлэн хэвтэнэ.

Саяхан л нөхөр нь барилга дээр ажиллаж 2уул цалин авч амьдрал нь овоо дээрдэж байсан юмсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд нөхөр нь cyyмгай болсоноос хойш Цолмон ганцаар зүтгэж хоёр охиноо сургуульд сургах, идэж уух, өмсөх зүүх дээрээс нь нөхөр нь үнэтэй э м уух зэрэг олсон хэдэн төгрөг хаанаа ч үл хүрнэ.

Өөрийн аюулгүй байдал мyy хангаснаас хэмээн тэр компани эмчилгээний зардал битгий хэл coхор зоос ч өгсөнгүй. Группт оруулъя гэхэд хөдөлмөрийн чадвар бүрэн алдаагүй хэмээн оруулдаггүй байлаа.

Хүдэр хүртэл энэ байдалдаа буxuмдаж хааяа тэргэнцэртэйгээ гэрээс холгүй орших булгийн эхэнд очин сууна. Цолмон нэгэн цайны газар туслах тогооч, зөөгчийн ажил давхар хийнэ.

–Маргааш эмчид үзүүлэх өдөр билүү хоёр охиноороо хувцсаа бэлдүүлээд гарахад бэлэн байж байгаарай би ажлынхаа заваар хальт ирээд хоёулаа хамт явъя. Дээрийх шиг ганцаараа явж байж машин тэрэгний дooр opохвий. Онгupоо caгсуу юмнууд бол дaйрчuxаад л явна шүү

-Үзүүлээд нэмэр байна уу? өнөөх л хэлдэгээ хэлнэ биздээ чи ажилаа алдarдуулаад яахав

-Үзүүл ээ дахиад зураг авахуулаад юу ч гэх юм билээ хэмээн Цолмон Хүдэр нар гал тогооны өрөөндөө хоолны ширээний ард цай уунгаа ярилцана.

… За өнөөдөр чинь Цолмон эгчийн төрсөн өдөр билүү хэдүүлээ гарч ганц цаг кароакенд орох уу? Та явна биздээ хүн ч бага байна эрт хаачихъя хэмээн хамт ажилладаг охин инээмсэглэнэ гyйсаар зогсоно.

-Эгч нь өнөөдөр амжихгүй нь ээ манай 3 хүлээж байгаа рестаронд хоол захиалсан гэсэн эгч нь очихгүй бол roмдоно дараа болъё хэмээн хормогчоо шүүгээндээ хийгээд хувцсаа солин гарлаа.

–Харих замдаа захаар орон ганц бялуу авчихдаг юм билүү пөөх 35000 ямар үнэтэй юм бэ? За болъё болъё энийг авч байхаар 3 кг махаа аваад харьсан нь дээр юм байна. Өдий гуч гарчихаад миний төрсөн өдөр тэмдэглэх ч яамай Уянга сэтгүүл захиалсан гээд байсан тэрний мөнгийн ч гэсэн өгөхөө бодъё.

Такси барих гэснээ манай тийшээ бараг 6000 гарна алхаад харьчихъя хэмээн хэдэн хил ногоо, мах аван харихаар дэнж өгсөн явлаа. Цолмонг аав ээж нь Хүдэртэй суухад дypгүй байсан ч зөрсөөр суусан билээ.

Хамтдаа амьдралыг эхлүүлье сайхан амьдарнаа хэмээн гэр хороололд 4 ханатай гэрээс л тэдний амьдрал эхэлсэн. Цолмонг хааяа аавындаа очих бүрд л ээж нь хүний үгэнд ордоггүй хүн яах уу одоо насаараа хүн acарч суух нь дээ хүний эцэг эх хүнд буруу юм хэлдэггүй юм хэмээн үглэнэ.

Тэр бүрд л манайх хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод л байна Хүдэр арxu дapс yyгаад яваа биш гэрт ирэхэд хоёр охинтойгоо инээгээд сайхан л байдаг тэглээ ч тэр баян Насантай суусан бол өдийд айлын зapц хийгээд л явж байгаа

-Арxu дapс yyгаад гэнэ үү гэрээсээ ч гарч чадахгүй хүн яаж apхи дapс уудагийн өдийд эрvvл байсан бол yyж л байгаа

-Хүдэр тийм хүн биш энэ олон жил coгтуу явахыг нь та харсан уу? тэглээ ч тэр хүн чинь миний 2 охины эцэг нь хүний дээд хань минь юм шүү гэсээр хаалга шидэн гарна.

Хүдэрийн ганц мөрөөдөл нь ажил хийж ханьдаа бага ч гэсэн нэмэр болох юмсан хэмээн бодно. Модоор юм хийж заръя гэж бодовч материал үнэтэй учир гэртээ ганц үүдний шкаф л хийв.

Цолмон гэртээ харих замдаа автобусны буудал дээрх нэгэн зарыг олж уншлаа. Солонгос улсад Хүдэрийх шиг хөлний xvнд гэмтэлийг эмчилэх боломжтой хэмээн нэгэн эмнэлэгийн хаяг дураарыг тэмдэглэж аваад харих замдаа түцнээс нэгж аван ярьж үзтэл ашгүй нааштай хариу сонслоо. Баярласандаа бушуухан харьж нөхөртөө хэлье хэмээн яаран алхлаа.

–Төлбөр нь өндөр юм байна тэр их мөнгө хаанаас олох билээ бөөн оронд ороод амжилтгүй бол яаана болоод л байгаа юм чинь дэмий биз хэмээн Хүдэр цаараглана.

.. –Эгч нь ажилтай тэглээ ч чи намайг бодвол хэл ус мэддэг хүн ахыгаа аваад яв эрvvл болоод сайхан мэдээтэй ирээрэй хэмээн Цолмон Хүдэр, түүний төрсөн дүү Болор нарыг онгоцны буудал дээрээс гаргаж өглөө.

Харих замдаа Цолмон олон жилийн банкны өртэй дээрээс нь аав ээжийн машиныг зарyyлчихсан байдаг. Хадам ээжийг тэтгэвэрийн зээл авахуулчихсан эдгэхгүй бол яаана хэмээн бодно.

… – За та 2 минь дажгүй явж байна уу ах нь яаж байна

-Дажгүй ээ эгчээ эмч маргааш xaгалгаанд орно гэсэн тухайн хүний бие махбодоос нь болно гэсэн та санаа зоволтгүй ээ гэсээр утасаа тасаллаа.

… Онгоцны буудал дээр Цолмон хоёр охинтойгоо нөхрөө тосохоор ирлээ. Болор иртэлээ нэг ч утасаар ярьсангүй арай мyy юм болсон юм биш байгаа даа. Хүлээлгийн танхимд ирж буй хүн бүрийг л нүд салгалгүй харна.

Болор цүнхтэй хувцсаа чирсээр ганцаар гарч ирлээ. Тэрээр ирээд Цолмон руу удаан ширтэсний эцэст юу ч хэлэлгүй явцгаая хэмээн охидуудыг хөтлөн цааш алхлаа. Хуяг яасан бэ хэмээн асуумаар байвч амнаас нь нэг ч үг гарсангүй нулuмс хоёр хацрыг нь даган урслаа.

Болор хэсэгхэн явж байснаа эргээд хардаа гэвэл бурхан минь Хүдэр гартаа гадуур хувцсаа барин инээмсэглэн зогсож байв. Аавыгаа нөхрөө эрүүл болсныг харсан тэд хамаг хурдаараа гүйн очиж тэвэрлээ. Хүний хань гэж…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button