Өгүүллэг

Залуу тос түрхэж байхдаа ээжийнхээ гарыг хараад тэсэлгүй yйлж орхив. Учир нь өөрөө хөлдүү мах ч хэрчиж үзээгүй шүү дээ

Сургуулиа төгсөөд өөрийнхөө хүсч явдаг компанид би ажилд орохоор ярилцлага өгөх болов. Ярилцлагын өдөр болоход ээж манай доор зогсоол дээр зогсох жолооч нарыг дургүйг хүргэж цайныхаа дээжийг өргөнгөө:

-Хүү минь ажилдаа тэнцээд орчихоосой хэмээн залбирч хувцас хунарыг нь минь индүүдэж, Бабуухай босоорой гэж сэрээлээ. Багын энэ нэрээр минь дуудахаар заавал миний нүүрэнд инээмсэглэл тодордог.

Ажлын байран дээр очлоо. 50 дөхөж буй гэмээр хижээл насны ах миний бичсэн өргөдөл болон анкетийг үзнэ.

-Хөгжим бүжгийн коллежийг төгсөж, дараа нь маркетингийн удирдлагаар төгссөн юм байна. Английн коллежд бас хоёр жил суралцсан. Болж байна. Ахын дүүд ажлын туршлага гэдэг зүйл л дутах нь дээ.

Ээжтэйгээ хоёулханаа амьдардаг юмуу гэж асуугаад Aлив чиний гарыг харъяа гэв. Залуу хоёр гараа үзүүллээ. Ах хүү:

-Сайхан 10 савх шиг тэгшхэн хуруутай юм. Хөгжим дарвал дарчихна. Боловсролоор мундагдвал мундагдчих л гар байна. За миний дүү чи гэртээ очоод ээжийнхээ гарыг угааж өгөөд маргааш ах дээрээ ирээрэй гэв.

Залуу их гайхсан боловч ахмад хүний үгнээс гардаггүй зангаараа гэртээ очиж:

-Алив манай хүний нөөцийн дарга ээжийнхээ гарыг угааж өгөөд маргааш ирээрэй гэж хэлсэн гээд гарыг атгаж угааж, массаж хийж өгч, тос түрхэв. Энэ нь ээжид нь сонин санагдсан ч хүүгийнхээ хумбан цагаан гараар массаж хийлгэж, тос түрхүүлж байгаадаа туйлын баяртай байв.

Залуу тос түрхэж байхдаа ээжийнхээ гарыг хараад тэсэлгүй yйлж орхив. Учир нь өөрөө хөлдүү мах ч хэрчиж үзээгүй шүү дээ.

-Хөгжимчин хүний гар нь эвдэрнэ. Бичиг цаастай зууралдах хүн сайхан гартай байх ёстой. Гар нүүрээ угаасан уу гэж хоол идэхээс, гаднаас орж ирэх болгондоо үглэдэг тэр үгс нь чихэнд нь сонсогдоно.

Ээж нь хөлдүү мах хэрчиж, шавар шавхайтай зууралдаж, хувцас хунарыг нь гараараа угааж, орой бүр эвэршсэн гараараа үсийг нь илбэж унтуулж, цагаан гурил нухаж, гэр орноо цэвэрлэсээр байгаад гар нь мyyхай болж мойнийсон байв.

Өмнө ээжээ гэж эрхлэж байсан ч гэсэн хэзээ ч анзаарч гарыг нь харж байгаагүй болохоор залуу нулимс дуслуулан yйлж суугаа нь энэ. Залуу ээжийгээ тэвэрч авлаа.

-Баярлалаа ээжээ. Хүү нь одоо таныгаа тэтгэж, гараа мойног болтол намайг хайрласан ачийг нь хариулах болно гэж хэлээд хоёр гар дэрээ өргөж эргүүллээ.

Маргааш ажил дээрээ очиход залуугийн нүднээс нyлимс биш, зөв амьдралын гал гэрэлтэж байлаа. Захирал залуугаас:

-Яасан ээжийнхээ гарыг угаасан уу гэхэд:

-Тиймээ ахаа. Би угаасан. Би ойлгосон. Би энд сайн ажиллах болно. Чин сэтгэлээсээ, ээжийнхээ төлөө, өөрийнхөө төлөө, ирээдүйд бий болох гэр бүлийнхээ төлөө хичээх болно гэж хэлэв. Ээжийгээ би мөнхрүүлж би эс чадах ч энэ орчлонд эзэн нь байж хайрлах болно. Сахиусан тэнгэр хүний орчлонд төржээ гэж хэлэв.

Хэсэг хугацаа өнгөрлөө. Зун дуусч 12 сар боллоо. Байгууллагын шинэ жилийн цэнгүүн дээр:

-Хамгий үр бүтээлттэй ажиллаж, компаний орлогыг үлэмж хувиар нэмэгдүүлж, шинэ санаагаа амжилттай хэрэгжүүлсэн Бабуухайд хоёр өөрөө байрны түлхүүр гардуулж өгөх гэж гэхэд залуу баярлаж, өөрийн эрхгүй yйллаа.

Уйлcaн чигтээ түлхүүрээ хоёр гараараа гардаж аваад тайзан дээр байх төгөлдөр хуураар хамт олондоо зориулж ая дарж бэлэг барив. Түүний хумбан цагаан хуруу хөдлөх бүрт инээмсэглэл нүүрэнд нь тодорч, зүрх сэтгэлд нь гэртээ хүлээж байгаа, баярт мэдээг хараахан мэдээгүй байгаа ээжийнх нь инээмсэглэж буй царай нь харагджээ.

Амьдрах сайхааан.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button