Өгүүллэг

Миний хүү тэр хаалгаар нөгөө 2 луугаа оч оч гэхэд заасан хаалгаар нь Дорж гүйсээр ороход түүнийг цав цагаан хов хоосон өрөө угтлаа

1998 оны намрын дунд сарын эхэн. Дархан хотод зөөлөн шиврэх бороон дуслууд цонхны төмөр тавцан дээр унаж хөг аялгуу нь өөрчлөгдөхгүй нэг л хэмнэлээр хөгжим мэт сонсогдох нь Доржын чихэнд тодоос тод сонсогдоно.

Дорж ханан дээрх цаг руу байс хийгээд харахыг түүний захирал хэдийн ажин мэджээ. Доржыг юунд яагаад ийнхүү догдлоод буйг захирал нь хэдий мэдэж байвч түүнээс илүү маргааш олгогдох ажилчдын цалинг бодож дуусгах нь Доржид өөрт нь илүү хэрэгтэйг ойлгоно.

Ханан дээрх цаг оройн 6-н цагийг заахтай зэрэгцэн Дорж 2 гараа сунайлган хүзүүгээ 2 тийш займчуулан нуг нуг дуугаргаж аваад захирал руугаа ажлаас бууя гэсэн аястай харц шидэхэд захирал ч түүнийг ойлгож:

-Бодоод дуусчихав уу?

-Гүйцэтгэл 80%. Маргааш ирээд үдийн өмнө бодоод дуусгачихна аа.

-За за сайн байна гэх зуур Дорж аль хэдийн гадуур хүрмээ өмсөөд хаалга руу зүглэж байв. Захирал инээмсэглэн түүнийг хаалганы бариул татан гарахтай зэрэгцэн:

-Чи чинь одоо юундаа ингэтлээ их яардаг юм бэ? гэвэл Дорж онгойлгосон хаалгаа буцаан хаагаад толгойгоо маажис хийгээд:

-Захиралаа нөгөө юу л даа. Манай… гээд ээрч муурч ядан хэлэх үгийг нь таслан:

-Би мэдэж байна аа. Өнөрөө та 2 чинь манай байгууллагаас төрөн гарсан цор ганц хосууд шүү дээ гээд захирал ширээний нүднээс дугтуйтай зүйл гаргаж ирээд:

-Өнөрөөгийн төрсөн өдрийг бид бүгд мэднэ шүү дээ. Тэгээд хамт олон чинь бэлэг авах гэснээ юу авахаа мэддэггүй тэгээд фондноос жаахан мөнгө гаргаад бэлэглэж байгаа юм гээд Доржид өгөхөд:

-Захиралаа баярлалаа.

-Уг нь бүгдээрээ танайд очье гэж бодсон боловч өнөө маргаашгүй төрөх гэж байгаа хүн дээр очоод яахав гээд хойшлуулчихлаа. Гэргий нь хэзээ төрөх билээ?

-Эмчийн заасан хугацаа бол өнгөрчихсөн. Гэхдээ өнөө маргаашгүй төрчих байх.

-Шинэ хүнтэй болохоор чинь бид бүгд танайд очно оо. За Дорж минь гэр лүгээ яв даа. Өнөрөөд миний мэндийг хүргээрэй.

-За баярлалаа гээд Дорж яаруу сандруу гарлаа.

Дорж анх дадлагын оюутанаар ирээд сургуулиа төгсөөд байгууллагадаа захиралынхаа урилгаар ирж ажилласан бөгөөд түүнээс хойш 6-н жил өнгөрчээ.

Ажилд орсон 2 дахь жилд нь алаг бөөрөнхий нүдтэй жижигхэн охин өөрийнх нь удирдлага дор дадлагажигч оюутанаар ирсэн нь одоогийн хайрт гэргий Өнөрөө нь билээ.

Нэг сургуульд 2 курсын зөрүүтэй байсан ч бие биенээ огт хараагүй тэд бие биенээ тэгэхэд л харж анхны харцаар дурлаж үерхээд хэдийн 4-н жил болжээ.

Дорж цэцгийн дэлгүүр орж хайртдаа жил болгон төрсөн өдрөөр нь бэлэглэдэг цэцгийг худалдан аваад гэр лүгээ явлаа.

Зам хөндлөн гарч байхдаа хайртдаа авсан цэцэгээ үнэртэн нүдээ хагас анин түүнийгээ яаж их баярлаж инээмсэглэн авах бол доо хэмээн төсөөлөн байх ахуй дор машины чанга сигнал ц.о.ч.о.о.н арагш ухран алхуулав. Дохиогоо хангинуулан эмнэлгийн машин салхи татуулан өнгөрлөө.

-Ёо ёо яг д.а.й.р.у.у.л.а.х нь ээ хэмээн бодосхийгээд байрныхаа зүг алхав.

Дорж гэр лүгээ хурдан хурдан алхсаар 3-н давхар луу нүд ирмэхийн зуур л гарч очоод хаалганыхаа өмнө амьсгаагаа жаахан дараад гадагшаа нэг сайн амьсгаа гаргаад зөөлөн тогшлоо. Тулгар биетэй ханиа цочоохгүй гэсэндээ дахиад л зөөлөн тогшлоо.

Уг нь Өнөрөө нөхрөө ирэх цагийг харж байгаад хаалга тогших гээд Доржын гар хүрэв үү үгүй юу тайлчихдаг юм сан гэтэл энэ удаа байдаггүй. Юм хийгээд сонсохгүй байгаа юм болов уу гээд жоохон чанга тогшлоо. Байдаггүй шүү.

Доржид нэг л эвгүй совин төрөөд халаасаа тэмтчин гэрийнхээ түлхүүрийг хайж байхдаа гар нь ч.и.ч.р.э.н с.а.л.г.а.л.ж байв.

Ажлаас гарахдаа яаран тэвдчиж байхдаа ажлын ширээн дээр түлхүүрээ орхисон байжээ. Доржийн аз жаргалтай гэгээлэг сайхан бодол төсөөлөл хоромын зуур үгүй болж хаалгаа бүүр ч хүчтэй б.а.л.б.а.ж Өнөрөө, хайрт минь, хань минь гээд о.р.и.л.ж гарлаа.

Энэ их дуу чимээнээр хажуу айлын хаалга онгойж хөрш эмгэн гарч ирээд:

-Миний хүү Өнөрөө нь ө.в.д.ө.ө.д дөнгөж сая түргэний машин аваад явчихсан гэхэд

-Яваад хэр удаж байгаа юм

-Удаагүй ээ. Чамтай гадаа таараагүй юу? гэхэд Дорж шууд л шатаар уруудан гүйлээ.

Дорж э.м.н.э.л.э.г.т ирээд Өнөрөөтэй уулзаж амжилгүй 4-н цаг болжээ. Чухам тэнд юу болоод байгааг хэн ч мэдсэнгүй. Дорж хэдий их ормоор байвч түүнийг хэн ч оруулсангүй.

Өнөрөөгийн ээж аав ч Улаанбаатараас ирсэн байв. Эмч нар гүйлдээд тэнд юу болоод байгааг мэдэхгүйгээс гадна Доржоос бүгд л ямар нэг юм нуугаад байгаа ч юм шиг…

Удахгүй ямар нэгэн м.у.у юм болох гээд байгаа юм шиг хүн бүхэн л түүнийг тайван байгаарай гэцгээсэн хүмүүс. Өнөрөөгийн ээж аав Доржыг 2 талаас нь тэврэн сандал дээр суулгаад ээж нь:

-Миний хүү юу ч болсон сэтгэлээ барьдаг юм шүү.

-Ээжээ энд яг юу болоод байгаа юм бэ? Би Өнөрөө дээрээ орж болохгүй юм уу? гээд у.й.л.а.х.а.д н.у.л.и.м.с.ы.г нь аав нь арчиж өгөөд:

-Миний хүү тайван бай. Битгий у.й.л. Аав нь сая э.м.ч.т.э.й нь уулзлаа гээд санаа алдахад Өнөрөөгийн ээж үргэлжлүүлэн мэгшин байж:

-Охин минь т.ө.р.ө.х.ө.д х.ү.н.д.р.э.л.т.э.й гэнэ. Ээж үр 2-ын аль нэг нь гэнэ ээ гээд бүүр ч ихээр ихэр татан у.йл.л.а.а.

Бүгд л юу хийж яахаа мэдэхгүй бие биенээ тэврэн у.й.л.ц.г.а.а.в.

-Уучлаарай гэх дуунаар 3-лаа дээш өндийн харвал т.ө.р.ө.х.и.й.н э.м.ч зогсож байв. Бүгд л босон э.м.ч.и.й.г барьж аван авралын нүдээр ширтэцгээхэд эмч тэдэн лүү харсанаа:

-Та нар ө.в.ч.т.ө.н.т.э.й ямар хамааралтай вэ гэвэл бүгд л ам уралдан

Би аав нь, би ээж нь, би нөхөр нь гэцгээхэд

-Та хэдийн нэг нь надтай уулзах хэрэгтэй байна гэвэл Өнөрөөгийн ээж н.у.л.и.м.с.а.а арчин БИ гээд эмчийг даган орлоо.

Хэсэг хугацааны дараа ээж нь гарч ирээд

-Түргэний машинтай яаралтай хот руу явах хэрэгтэй боллоо. Энд Өнөрөөг т.ө.р.ү.ү.л.ж чадахгүй гэнэ. Нэгийг нь ч аварч чадахгүй гэнэ гээд түүнийг у.й.л.а.х.а.д бүгд л даган уй.л.ц.г.а.а.л.а.а.

Түргэний машинд Өнөрөөг ээжтэй нь хамт суулгаад Дорж воганаар хадам аавтайгаа хот орох болов.

Дорж шөнийн турш воганд унтаж чадсангүй. Сэтгэл санаа нь зөвхөн Өнөрөөд явж байлаа. Замдаа гайгүй явсан болов уу одоо хаана яваа бол хот руу хүрсэн болов уу э.м.н.э.л.э.г.т очоод яаж байгаа бол гэж бодсоор арай гэж л үүр цайлгав. Воган өглөө 08:20 цагт хотод очно. Юу ч хийж чадахгүйгээс хойш Дорж дэмий хана налан сууна.

Дорж амьсгаадан гүйсээр э.м.н.э.л.г.и.й.н хаалгаар орж ирэхэд өөдөөс нь Өнөрөөгийн ээж инээмсэглэн тосоод:

-Миний хүү чи охинтой болсон. Би эмээ болчихлоо

-Өнөрөө маань зүгээр үү?

-Өнөрөө зүгээрээ. Маш сайн байгаа. Миний хүү тэр хаалгаар нөгөө 2 луугаа оч оч гэхэд заасан хаалгаар нь Дорж гүйсээр ороход түүнийг цав цагаан хов хоосон өрөө угтлаа. Дорж эргэн тойрон харсан боловч юу ч байсангүй. Саяхан орж ирсэн хаалга нь ч алга.

Түүний хамаг бие усан хулгана мэт норжээ. Өнөрөө, Өнөрөө гээд дуудан алхахад хаанаас ч юм бэ хадам аав нь гарч ирээд миний хүү, миний хүү гэхэд аавыгаа үл тоон Өнөрөө, Өнөрөө гэсээр…

Бодолд дарагдан суусан Дорж хэсэгхэн хугацаанд дуг хийж зүүдэндээ воган дүүрэн Өнөрөө Өнөрөө гэж орилоход аав нь түүнийг татан сэрээж:

-Миний хүү зүгээр үү?

-Зүгээрээ. Сая зүүдлээд…

-Харин тэгсэн байх. Би ч бас хэсэг дуг хийчихэж. Чамайг Өнөрөө гээд орилохоор чинь цочоод сэрлээ гээд барьж явсан алчуураараа Доржын хүйтэн хөлсийг арчиж өгөв.

-Ааваа би сая их сонин зүүд зүүдэллээ.

-Сайн уу муу юу

-Эх үр 2 хоёулаа эсэн мэнд төрсөн гээд Доржыг хэсэг чимээгүй болоход аав нь:

-Сайхан л зүүд байна ш дээ. Билэг дэмбэрэлтэй байна. Толгойт өнгөрөөд явж байна буух бэлтгэлээ хангая.

-Гэхдээ ааваа. Би зүүдэндээ тэднийг огт хараагүй. Зүгээр л хий хоосон цав цагаан өрөө байсан гээд Дорж воганы цонхоор уйтайхан ширтэв.

Воганаас буугаад таксинд суун э.м.н.э.л.э.г рүү яаравчилан очиход Доржын өөдөөс ээж нь ирж байлаа. Яг л өглөө зүүдэнд нь үзэгддэг дүр зураг. Танил мэдрэмж. Яг л өмнө нь үзсэн киногоо дахин үзэж буй мэт танил дүрс….

Гэвч ээж нь инээмсэглэсэнгүй. Чив чимээгүй ямар ч ц.у.с.г.ү.й мэт цав цагаан царай төрхтэй. Түүний нүднээс бүх зүйл бүтэлгүй болсон нь харагдаж байв.

Доржид урагш алхах тэнхэл бас сонирхол ч байсангүй. Түүний 2 хөл бүгдэд бууж өглөө гэсэн шиг тархины мэдээлэл авахгүйгээр с.ө.х.р.ө.н ун.а.в. Ээж нь ирээд аавыг нь тэврээд эхэр татан у.й.л.а.в.

-Миний хань тайван бай. Битгий у.й.л. Жоохон тайвшир даа. Яг юу болсон бэ? Бидэнд хэлээч.

-Өнгөрчихлөө. Бид о.х.и.н.г.ү.й болчихлоо. Охин маань ө.н.г.ө.р.ч.и.х.л.ө.ө ш дээ гэхэд Өнөрөөгийн аав:

-Юу яриад байгаа юм бэ. Тийм юм байж болохгүй шүү дээ гэсээр цааш зөөлхөн алхсаар одлоо.

Доржид хорвоо хөмөрсөн мэт санагдаж н.у.л.и.м.с. нь гол горхи мэт л урсаж гарлаа.

1-р хэсэг төгсөв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button