Өгүүллэг

Ахаа өнөөдөр хоёулаа төмөр замын вагзол дээр очиж хонох уу? Би идэх юм нэхэхгүй ээ тэгэх үү л дээ.

Сургуулийн хонх дуугарч бүгд л ширээнээс босон бужигналдав. Өөр өөрийн гэсэн шкафнаасаа куртек малгай ороолтоо гарган өмсөцгөөнө. Харин надад шкаф руу явах хэрэг байхгүй. Хичээлийн форум дээрээ нимгэн куртекээ ширээний нүднээс гаргаж өмсөөд ангиас гарлаа.

Гадаа нэлээн сэрүүн  оржээ. Дулаахан ангидаа баймаар байвч дараагийн ээлжийн анги орно. Сургуулийн гадаах модон сандал дээр дүүгээ хүлээнгээ  хүүхдүүдийг ажиглан сууна. Ямар их удаж байна аа өнөөдөр бас л уншиж чадахгүй гээд сууж дээ эсвэл даалгавраа хийгээгүй яг тэгээл үлдэж ангийх нь Тамираа гараад ирлээ асууя байз

– Тамир аа ахын дүү танай анги тарчихсан уу?  Сэргэлэн яагаад гарч ирэхгүй байгаа юм бол?

-Багш даалгавраа хийгээгүй гээд өнөөдөр зөндөө з.а..г.н.а.с.а.н үдийн цайны дараа ширээгээ дэрлээд унтчихсан бас цүнхнээс нь хатсан талх гарч ирсэн манай ангийнхан ш.о.о.л.о.о.д Сэргэлэн у.й.л.ч.и.х.с.а.н хэмээн хэлээд цааш алхлаа.

Би эргээд өнөөх сандал дээрээ очин суулаа. Яг миний эсрэг талын  сандал дээр манай ангийн Оюун сууж байна. Тэр над шиг бодолд автан суух биш аавыгаа хүлээж байгаа. Түүний аав нь хурандаа. Охиноо мөр нь өвдөнө гээд түрдэг цүнх авч өгсөн баруун гаранд нь  байршил тогтоогч зүүж өгсөн.

Шүдний аппраттай болохоор зарим яриа нь ойлгогддоггүй. Хувийн сургуульд оруулъя гэвч өөрөө ороогүй гэсэн. Түүнийг өдөр бүр аав нь заавал өөрөө ирж авдаг.

-Өө ашгүй Сэргэлэн гараад ирлээ. Яасан миний дүү яагаад оройтов. Алив ороолтоо гүйцэт зүү хэмээн ороолтоор нь амыг нь таглаад бид цааш алхлаа. Манайх сургуулиас нэлээн зайтай өвөлдөө харанхуйгаар гараад явахад заримдаа айлын нохой хуцаж ирнэ.

Гэхдээ энэ зам урт байх нь надад таалагддаг. Яагаад гээч дүүгээ хөтлөөд энэ замын төгсгөл хүртэл явмаар санагддаг. Замдаа дэлгүүрийн хажуугаар өнгөрөх бүрт л дүү маань алхаагаа удаашруулдаг. Даанч бид хоёрт хүссэн зүйлээ авч идэх мөнгө байхгүй.

Хичээл дээр миний хамгийн их а.й.д.а.г зүйл багш хүүхдүүдийн дэргэд мөнгө н.э.х.э.х. Харин багш маань бидний амьдралын мэддэг болохоор надаас авдаггүй.

-Ахаа манайхаас утаа гарч байна. Аав ээж 2 гэртээ байна  хоол хийж байгаа юм байхдаа хэмээн над руу инээмсэглэлээ. Би ч бушуухан гэрлүүгээ яаран алхлаа. Яагаад гэвэл энэ үзэгдэл маш ховор учраас.

Манай банхар урдаас тосон ирж бид хоёрт эрхлэнэ. Гэрийнхээ хаалгыг татан орвол а.р.х.и.н.ы и.х.ү.ү.н үнэр хамар с.э.т.л.э.х шахав. Өглөө гарахад арай ч ийм байгаагүй дээ улам д.о.р.д.ч.и.х.ож нэмээд у.у.с.а.н бололтой угаалтуурын урд 2 а.р.х.и.н.ы ш.и.л ши.д.ч.и.х.с.эн харагдав.

Дүүгийн маань  горьдлого тээсэн царай хувьсхийн өөрчлөгдөж цүнхээ ширээн дээр тавиад дэмий л надруу ширтэнэ. Т.а.с.р.а.а.д унасан Хуягаа ахын дээрээс г.и.ш.г.э.х шахам явж зурагтаа унтраагаад дүүгээ аван гэрээс гарлаа.

Үүдээ хааж орхиод манайхаас ойрхон байдаг суврага руу явлаа.  Замдаа өөрийн азгүй хувь заяандаа г.о.м.д.о..но. Манай аав уг нь цагтаа үйлдвэрт засварчин хийж ээж нарийн боовны цехэд ажилладаг байсан.

Үйлдвэр дээр хүнд г.э.м.т.э.л гарч аав баруун гараа юманд д..ар.у.у.л.с.а.н.а.ас хойш  ажлын чадваргүй хэмээн  гэртээ байдаг болов. Хамгийн харамсалтай нь тэр компаниас нь манайд нэг ч төгрөг өгөөгүй өөрийн буруу хэмээн аавыг минь х.о.г шиг х.а.я.с.а.н даа.

Ээж ж.и.р.э.м.с.э.н болж дүүг төрүүлсэнээс хойш ажил хийгээгүй. Аав сэтгэлээр у.н.аж а.р.х.и.н.д орж алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр ээж ч мөн у.у.д.а.г болов. Энэ хавийн нийлдэг хэдэн а.р.х.и.ч.и.д манайд цугларна. Шөнөжин дуулж хоноод унтуулахгүй бид 2 заримдаа хичээлээсээ ч хоцордог.

-Ах аа би өлсөөд байна харих уу хэмээн над руу харлаа.

-За тэгье цаг ч орой болчихлоо гэсээр  гэрийн зүг явлаа.

Гэрт ороход аав

-өө миний хоёр хүү ирсэн үү яасан их оройтож байх юм бас л хичээл дээрээ муу авсан уу би та хоёрын насан дээр алтан 5 авдаг байлаа тэгсэн та муу 2 гэсээр урдаа байсан данхыг а.в.ч. ш.и.д.э.в.

Дүү а.й.с.а.н.д.а.а миний ардуур нуугдчихав. Алив хувин аваад ир б.ө.ө.л.ж.и.х нь нуруун дээр олигтойхон дараадах гэсээр надруу заав. Өчигдөрөөс хойш юу ч идсэнгүй. Хуягаа ах бүр хоёр гутлаа дэрлэнэ унтана.

-Хөя Хуягаа бос ганц ю.м авчир гэсээр аав орноос босон татан түүнийг ө.ш.и.г.л.ө.в.ч ямар ч м.э.д.р.э.л алга. Би б.ө.ө.л.ж.и.с.и.й.н ар.х.и.н.ы ши.л.и.йг гэрээс гаргаж х.а.я.ч.и.х.а.а.д орж ирэн хөргөгчөө онгойлговч гурван ширхэг дүрдэг цайнаас өөр юм үнэндээ алга.

Би худаг руу нэг сав аа барин усанд явлаа. Худгийн эгч ч мөнгө өгөхгүйг мэддэг болохоор ус авч дууссаны дараа асгаваа хэмээн ууртай хэлээд цонхоо хаав. Гэрт ирэхэд  Ээж нэг юм ухаан орж өндийлөө.

Хоёр хүүдээ хоол хийж өгье гэрээ цэвэрлэе гэж хэлэх болов уу гэсэн оймсноосоо 1100 төгрөг гаргаж ирээд миний хүү энэн дээр хэдэн бутархай нэмээд 100гр аваад ирээч аав ээж нь яг ү.х.л.э.э хэмээн над руу сарвайлаа миний дотор б.у.ц.л.а.х шиг болж дүүгээ угз татан босгоод гэрээс гаран гудамж уруудан гүйлээ. Дахиж энэ оромжинд хэзээ ч ирэхгүй хэмээн өөртөө хэлээд гүйсээр л байв….

Гүүрний доодох хонгилд орон хэсэг суулаа. Дүүгээ харах бүрт л зүрх з.үс.э.г.д.эх шиг. Хоёр гараа элгэндээ тэврэн дэлдэн чих нь улайжээ. -Ахаа сая гүйж явахдаа бүдэрч унаад гэсээр пүүзээ харууллаа.

Аргаггүй дээ 2 жилийн өмнө л авч өгсөн урагдах нь аргаггүй. Ах нь удахгүй зөндөө мөнгөтэй болоод чамд дулаахан гутал авч өгнөө гэвэл. Нээрээ юу тэгвэл та номын тавиур бас аваарай гэсээр над руу инээнэ.

Хоёулаа харих уу? аав одоо унтсан байх миний дүү битгий а.й.г.а.а.р.а.й даарч байгаа биздээ гээд намайг өндийвөл. Би харьмааргүй эндээ л баймаар байна. Ахаа өнөөдөр хоёулаа төмөр замын вагзол дээр очиж хонох уу?

тэнд их дулаахан бас оройдоо гоё гэрэлтэй. Би идэх юм нэхэхгүй ээ тэгэх үү л дээ.  Маргааш хичээлтэй юм чинь болохгүй ээ. Бид 2-ыг хайж байгаа алив өндий гэсээр бид дэнж өгсөн харихаар явлаа.

Би маш их а.й.ж. байна.  Гадаа харанхуй яг л хөө шиг.  Гэхдээ айлын ноход гэрэлгүй гудамжнаасаа биш с.о.г.т.у.у нэгний д.о.р.о.м.ж үг аав ээжийн у.х.а.а.н.а.а а.л..д.с.ан байх хахир хатуу зан. Дүүдээ мэдэгдэхгүйг хичээн н.у.л.и.м.с.а.а үе үе арчина.

Ороход бас л элдвээр хэлэх байхдаа. Орохгүй бол … хэсэг зогсож байгаад хаалгаа  татан орвол ашгүй хүн алга. Нэг өдөр ч гэсэн а.й.х. а.й.д.а.с.г.ү.й нойр бүтэн унтъя даа. Ширээн дээр байсан 3 зүсэм талхыг дүүдээ өгөөд хөнжил аван хэвтлээ. Бид элэг бүтэн амьдарч байвч дутуу хайраар өсөж байгаагаа сая л мэдсэн юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button