Өгүүллэг

Харин сэтгэлдээ “Би чамайг уучилсан. Харин амьдрал чамайг хэзээ ч уучлахгүй ээ” гэж шивэгнэв ….

Том том ширхэгтэй сэвсгэр сайхан цас хаялсан хотын гудамжаар ид насны жавхаалаг бүсгүй товор товор алхална. Бүсгүй хаашаа ч юм нэг тийшээ яарсан нь алхаанаасаа түрүүлэн урагш тэмүүлсэн цээжин бие тэргүүнээс нь илхэн.

Цардмал замыг гадас шиг өндөр өсгийтэй гутлаараа тов тов тогшин алхах ч бүсгүйн чийрэг хоёр хөл нь огтхон ч эцэж цуцахгүй байгаа мэт. Ар мөрийг нь бүрхэн асгарах өтгөн буржгар үс нь түүний хурдан алхааны хэмээр үл мэдэг сэв сэв хийн хөдлөх аж.

Ялимгүй улаан туяа татсан бумбагар хоёр хацар оо энгэсэг огтхон ч түрхээгүй царай нь тун ч ялдамхан харагдана. Хот газрын дэгжин бүсгүйчүүдийн адилаар гоолиг биед нь яв цав таарсан сүүлийн үеийн загварын тод улаан хүрэм өмсөж өнгө дагуулсан дэгжин шаавай гутал өшиглөсөн нь тун онцгой содон харагдана.

Хуучны тахиралдаж мушгиралдсан давчуу гудамжаар хажуугаар нь зөрөн өнгөрөх зуур хүмүүс өөрийн эрхгүй зам тавьж зарим нь түүнийг хэсэг зуур нүд салгалгүй дагуулан харна. Бүсгүй харин тэр бүхнийг анзаарах өчүүхэн ч сөхөөгүй бараг гүйх шахам цааш алхалсаар л.

Хуучирч элэгдсэн чулуун замтай мухар гудамжинд огт зохицоогүй орчин үеийн загварын өндөр шилэн барилгын гуулин бариултай нүсэр хүнд шилэн хаалгыг танхилхан гарандаа баймгүй хүчээр сэв хийтэл нээн дотор нь орж явчлаа.

Шил толь болсон үүдний гудмаар өнгөрч цааш алхалсаар сайхан хөгжим намуухан эгшиглэсэн уужим цэлгэр зоогийн газар орж ирээд алхаагаа сая л нэг сааруулж хэн нэгнийг нүдээрээ хайж ийш тийш харан хэсэг зуур саатав.

Харц нь тэртээ булангийн ширээнд суух хэсэг хүмүүс дээр тогтон царайдаа инээмсэглэл тодруулан тэдэнд дөхөж очлоо. Төдөлгүй тэр хавийн намуухан байдлыг эвдэн:

-Хүүш ээ. Энэ чинь чи юу гэх бүсгүй хүний цангинасан адтай дуу, -Хөөх хэн ирсэнийг хараачээ гэх эрчүүдийн баргил хоолойтой сүлэлдэн нэг хэсэг шуугилдацгаав. Бүсгүй эрчүүдтэй гар барин бүсгүйчүүдтэй харин дотноор тэврэлдэн ү.н.с.э.л.д.э.ж мэндчилээд ширээнд суув.

Бүсгүй урт ширээний цаана суугаа жирэвгэр шар сахалтай, шавилхан биетэй залуугийн гундуу царай дээр харц тусгаж зог туслаа. Зүрх нь юунд ч юм чим хийх шиг болж улаа бутарсан царай нь үл мэдэг цонхийгоод ирлээ.

Төдхөн биеэ э.з.э.м.д.э.н ц.о.н.х.и.й.ж ирсэн царай нь аз жаргалтай мишээлээр солигдон хүн бүр дээр харц тогтоон ширээ тойруулан харлаа. Хорин жил өнгөрчихлөө гэж үү дээ гэж хэнд ч үл дуулдам намуухнаар амандаа сулхан шивнэв.

Шар сахалт ширээний цаагуур тойрон бүсгүйн дэргэд ирээд хуурамч инээмсэглэл нүүрэндээ тодруулан: -Хоёулаа монгол ёс байна нэг гар зөрүүлчих үү гэж асуув. Бүсгүй гараа түүний зүг ихэмсэгээр сунгахад цаадах нь өлссөн нохойд эзэн нь яс хаяж өгөхөд ухас хийн шүүрэн авдаг шиг булбарай гарыг нь шүүрэн аваад э.р.э.э цэ.э.р.г.үй ча.н.г.а.а.р а.т.г.а.в.

Залуус гэнэн багын хөгжилтэй түүхээ ам булаалдан ярилцана. Зарим нэг нь хөнгөн хөгжмийн аянд ганхан бүжиглэн хөгжилдөнө. Харин бүсгүй х.у.н.д.а.г.а д.а.р.с ш.и.м.э.н цомцойн сууж байлаа. Шар сахалт бүсгүйн хажууд завшааныг ашиглан дөхөж суугаад чихэнд нь: -Чи ч сувд шиг л гялалзаад хэвээрээ байна шүү гэж шивэгнэв.

Түүний дууны өнгөнөөс тэртээх он жилүүдийг нэхэн санасан бүсгүй өөрийн мэдэлгүй агдгасхийн ц.о.ч.о.о.д, н.у.л.и.м.с.аа за.л.г.и.ж явсан он жилүүдийг минь энэ хүн ийм хурдан мартлаа гэж үү дээ гэж з.э.в.ү.ү.р.х.э.н бодлоо.

Хар дарсан зүүд шиг хадны а.н.г.а.л.д ун.а.с.ан юм шиг он жилүүдийг бүсгүй харин хэзээ ч мартаагүй билээ. Залуу халуун зүрх сэтгэлийг нь өөр бүсгүйчүүдийн тансаг сүрчигний үнэрээр мохоож, цэвэр ариухан хайраар гэрэлтэх зүрхийг нь тэдний ц.у.с.а.н улаан уруулын будгаар т.а.м.г.а.лж. явахдаа шар сахалтын б.а.х х.а.н.аж. байсан бус уу.

Давхар биетэй ч амьдралаа залгуулах гэж ажил дээрээ өдөржин суугаад арайхийн гэрийн бараа харахад өөдөөс нь хэн нэгний нялуун сүрчиг ханхийж, татаад х.а.я.с.а.н улаан будагтай я.н.ж.у.у..р.ы.н и.ш угтдаг байсан.

Өөрийг нь орж ирсэнийг ч үл анзааран хүзүүн дээрх ц.у.с.а.н т.о.л.б.о.о. тэгэхээс тэгэх гэж ил гарган орон дээрээ тэрийн хурхирах тэр давилуун ааштай залуу чинь энэ одоо мөн үү. У.у.са.н. д.а.р.с.н.ы хоосон л.о.н.х, т.а.т.с.а.н та.м.х.и.н.ы. иш.и.й.г цэвэрлэж, түүний цамцан дээр уруулын будагны т.о.л.б.о тогтоод үлдчих вий гэж дахин дахин нямбайлан угаадагсан.

Тэр тоолон харин бүсгүйн хөвөн цагаан сэтгэлийг тодоос тод хар толбо хайр найргүй т.а.м.г.а.л.ж, зүрх нь өчүүхэн шилэн бөмбөлөг шиг х.а.г.а ү.с.э.р.ч хэдэнтээ б.у.т..р.а.н унаагүй гэж үү.

Нялх биетэй түүнийг орь ганцаар нь о.р.х.и.о.д явахдаа эргэж нэг удаа ч болов харсан бил үү. Гадаа гарч эр гэртээ орж эм болон ажил хүүхдийн цэцэрлэг гэр гэж бүсгүйг цэцэг шиг сайхан насан дээрээ цагаасаа эрт хагдарч явахад нь өнөөдрийнх шиг ингэж ядахдаа хуурамчаар ч болсон инээмсэглэж нэг удаа харлуу даа.

Тансаг амьдрал, ужид цэнгэл хөөн ганган дэгжин бүсгүйчүүдийг баланд дурласан зөгий шиг ээрч, явсан түүнд голоос нь тасарсан үр нь ч юу ч биш байгаагүй гэж үү. Өнгө мөнгөнд с.о.х.о.р.с.он. хүний нүд үүрд мөнх с.о.х.о.р.д.о.г нь үнэн бололтой. Нүд нь с.о.х.о.р.с.о.н ч мөнгө бас өнгийг барааны газраас үнэртдэг чадвар нь харин хэвээр.

-Чи намайг уучлаарай. Гэнэн залуу насны алдааг минь гэж шар сахалт санаашран шивэгнэв. Бүсгүй юу ч хэлсэнгүй шар сахалтын нүд рүү нь дальдиртал нь ширтэв. Харин сэтгэлдээ “Би чамайг уучилсан. Харин амьдрал чамайг хэзээ ч уучлахгүй ээ” гэж шивэгнэв.

Зохиолч Балтсүхийн Эрхэмбаяр

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button