Өгүүллэг

-Тэгвэл би охиноо аваад з.а.й.л.а.а.д өгье. Тэр нь амар. Чи тэр гараасаа хөтлөх хүүхэдгүй ганц бие хүүхнийхээ жаргалыг эдэл за юу!

Нөхрөөсөө с.а.л.а.а.д долоо хоног өнгөрчихлөө гэж. Арван жилийн ч насгүй хэврэг амьдралын төлөө тэгтлээ сүр болж хурим хийсэндээ хоёр талын аав ээжийн өмнө л гэмтэй санагдах нь хэцүү юм. Тэрнээс биш нас залуу байна. Ганц хүүхэд яадаг юм. Ээж өсгөөд өгнө. Эсвэл аав нь а.в.с.а.н.д.а.а авна биз.

Их сургууль төгссөнөө том болчихсон мэт санаж би гэдэг юм арай эрт гэрлэчихсэн юм. Одоо бол миний насныхан ихэнх нь ганц бие. Эсвэл ид гэрлэх талаар боддог дээрээ л байна, зүгээр. Нэг юмнаас с.а.л.л.а.а гээд гутаж гуниад байх ч юм алга.

Ажлаа тараад арагшаа яарахгүй, хүссэн үедээ орноосоо босож, хүссэн үедээ найзуудтайгаа д.о.р.г.и.ж, хайр ярьдаг эрчүүдийн мессежийг яарч устгалгүй уншаад л, сайхан сэтгэл төрүүлсэн эрчүүдийн өөдөөс төвөггүйхэн харж инээмсэглээд л эрх чөлөө гэдэг ч одоо утгаараа ирэх нь дээ.

Хүнтэй суугаад 7 жил болох нь. Ингээд сингл болдог байжээ. Хашбаярыг тийм хурдан гараад явахыг нь мэдсэн бол охиныгоо ээжийнд хүргэж өгдөг байж. Охиноо л их санах нь байна. За яахав миний охин ээжийгээ нэгэн цагт ойлгох байх аа. Яагаад ааваас нь с.а.л.с.н.ы.г хэлж ойлгуулах цаг ирж л таараа.

Ингэхэд би ханьтайгаа суусан энэ хэдэн жил яаж өнгөрлөө. Ханьтайгаа гэнэ шүү. Юуных нь хань байхав дээ. Өөртөө жаахан анхаарал тавиулах гэж, хөндий хүйтэн байдал нь газар авчихвий гэж а.й.л.г.а.х санаатай с.а.л.ъ.я барья гэнгүүт уйхайн тас хаалга саваад гарч байгаа хүнийг хань гээд сууж байдаг.

Миний энэ байж байгааг у.у.р хүрчихлээ. Эхний нэг хоёр жил м.а.р.г.а.ж му.у.д.а.л.ц.а.х ч завдалгүй, дутах юмгүй ёстой л харсан хүн бүр шүүрс алдмаар сайхан хосууд явсансан. Гурав дахь жил нь охин маань гарч аав ээж бололцон үртэй хүний тэр гэж хэлэхийн аргагүй жаргалыг эдлэн сайхан л байлаа.

За ингэсгээд сүүлийн хоёр жил миний у.у.р.ы.г. б.а.р..с.а.н амьдрал эхэлсэн гэх үү дээ. Ажлынхаа араас зав зайгүй шогшиж, оройтож ирээд л, гэртээ байх жаахан хугацаандаа интернет ухаад суучихна. Хэлэхээр “Чи юу дутлаа гэж у.у.р.л.а.а.д байдаг юм?

Чи ч гэсэн фейсбүүктэй л биз дээ. Сошиал ертөнц гэдэг чинь чиний тэр хардаад байдаг хар авгай нар чинь биш. Дэмий юм бодож байхаар, охиноо өсгөх хоорондоо сошиал ертөнцөөр ч болов өөрийгөө хөгжүүл” гэж хэлнэ. Үнэн б.ү.т.э.ж ү.х.м.э.э.р байгаа биз дээ.

Би хөгжөөгүйдээ яачихсан юм. Хүүхдийг нь гаргаж өсгөх гэж л би сурсан эрдмээ ч гаргах завгүй гэрийн мухар сахиж байна даг. Өдөржин охиныхоо аясыг дагаж, гэр орноо цэвэрлэнэ. Зав зайгаар нь фейсбүүк ухна.

Тэгээд ганцаардаж санаж уйдаж ү.х.э.х гэсэн хүн хүлээж суухад нэг иймэрхүү хүйтэн хөндий юм ярьдаг болчихоод байсан юм. Заримдаа ажлаасаа ядарч ирээд ү.х.э.х гэсэн амьтан үг дуугүй унаад өгнө. Тэгээд л хурхирахыг нь чагнаад хэвтэж байдаг үе надад зөндөө л байсан.

Тэгээд өглөө нь нэг их гэмгүй амьтан ажилдаа гарахдаа “Хань нь урд шөнө нойронд нам цохиулжээ хө. Ойрдоо ядраад. Охиноо сайн хараарай. Аав нь охиныхоо ирээдүйн төлөө одоо л жаахан гүрийхгүй бол болохгүй. За үнсье.” Нэг иймэрхүү жижүүрийн үг шиг хэдэн юм хэлчихээд гарч одно.

Яах аргагүй “но”-той байгаа биз дээ? Цаанаа нэг юмтай болчихоод л энэ байж. Тэрнээс зөвхөн энэ хүйтэн хөндий байдлыг нь хэлж, жаахан халамж анхаарал хүссэний төдийд сар шинэ гарах гэж байхад гэрээсээ явав гэж дээ. Бүр яг анаж байсан юм шиг шүү. Хэзээ с.а.л.ъ.я гэж хэлэх бол гэж хүлээж байсан юм шиг тэр хэлж байгааг нь ээ…

– За чи нэгэнт ийм дээрээ тулсан бол би юу гэхэв. Харин охиноо яахаа өөрөө мэд. Чи авъя гэвэл чи ав. Үгүй гэвэл би авъя. Надад бол ялгаа ч алга. Нэг нь амьдрах гэж зүтгэж байхад нөгөө нь с.а.л.а.х тухай бодож төлөвлөөд сууж байдаг. Ёстой дураараа болов оо.

– Хөөш н.о.в.ш оо, чи тэр хүүхдээ ав мэдэв үү. Намайг бас гараасаа охин хүүхэд хөтөлчихөөд б.э.л.э.в.с.э.н эм царайлаад з.а.й.л гэх нь үү?

– Тэгвэл би охиноо аваад з.а.й.л.а.а.д өгье. Тэр нь амар. Чи тэр гараасаа хөтлөх хүүхэдгүй ганц бие хүүхнийхээ жаргалыг эдэл за юу! Би яваад өгье, сайхан амьдраарай, баяртай.

Ингэж хэлээд хаалга саваад гарсан даа. Үнэн зэвүүн. Дараагийнхаа амьдралд бүр нэг бэлдчихсэн хүний шинжтэй. Муу н.о.в.ш.и.й.г 3 настай охиныг минь цэцэрлэгээс аваад шууд явахыг нь мэдсэнгүй л дээ.

Одоо яах вэ? Аав ээжид хэлэхээс а.й.г.а.а.д байдаг. Утас нь хаалттай, фейсбүүктээ намайг блоколчихсон байдаг. Хэрэггүй л с.а.л.ъ.я гэж хэллээ. Яаж мэдэх вэ дээ. Тэр с.а.л.ъ.я гэдэг үгийг би хэлнэ гэж төлөвлөх нь байтугай бодож байгаа ч үгүй юм чинь.

Тэгээд х.э.р.ү.ү.л..э.н дээр гараад ирэхдээ яахав дээ. Тэр муу хөгийн үг. Тэр ч яахав тийм үг ууран дээр гарч ирээ л биз. Хөгийн амьтан тэр үгийг хүлээж байсан юм шиг с.а.л.а..а.д явахдаа яахав дээ. Бодохоос г.о.м.д.м.о.ор.

Үгүй энэ н.у.л.и.м.с.н.ы урсаж байгааг нь ээ. Ээжийгээ ү.х.ү.ү.л.ч.и.х.с.э.н юм шиг. Энэ муу н.у.л.и.м.с яаж ч урссан Хашбаяр гуайг царай алдаж, эргэж гуйна гэж байхгүй шүү. Харин ч эрх чөлөөгөө эдлэх юм чинь.

Болзоонд урьсан хүнээс зугтаж, зүгээр л жаахан ярьж сууя гэсэн хүнийг хүртэл илүү дутуу даврахвий гэж зайгаа авч, эр нөхөртөө үнэнч явсны эцэст ингэж ганцхан болчимгүй үгнээсээ болж хаягдаад үлддэг байж ээ, хөөрхий.

Амьдрал цэгцэрч төвхнөн орчин үеийн гоё айл болсноос хойш Хашаа бид хоёр энэ муу банзан гитараа дараагүй уджээ.

Хөөрхөн чамайгаа саран болгоод.

Хөх тэнгэрийн энгэрт зүүчихээд.

Өөр хэнд ч атаа саналгүй.

Өрхөн заагаар шагайж нэг үзэх үү

Тэр минь ингээд нэг их хэвлүүхэн дуулдаг байж билээ. Тэгтэл одоо би өнчин гитараа ганцаараа дараад у.й.л.а.а.д сууж байдаг. Нээрээ ямар муухай хүн бэ? Яаж чадаж байна аа, нээрээ? Ингэхэд шинэ хаяг нээж фейсбүүк рүү нь орж харъя байз.

Хэн бэ энэ чинь? Ээж үү дээ? Н.о.в.ш чинь ээжийг минь очиж з.о.в.о.о.г.о.о.д явсан юм биш биз дээ? Булган уулын өвөрт ээжтэй минь охинтой минь авхуулсан зургаа тавьчихаж. Он сар нь. Энэ чинь өнөөдөр шив дээ? Юу гээд биччихэж үү?

Аав охин хоёр ээжийнх нь нутагт ирээд сайхан байна аа. Хадам ээж минь ч ануухнаараа хүн шүү. Хадмынхаа буузнаас нь хийлцчихлээ. Гэрийнхээ буузыг ч хийгээд авлаа. Миний охины м.а.н.г.а.р ээж одоо аав охин хоёрыг с.а.л.а.а.д явсан гэж эндүүрээд г.о.м.д.о.ж ү.х.э.х гэж байгаа байх даа. Ха ха.

Аав охин хоёр х.э.р.э.г тарих нь ч тарьсан. Гэхдээ яадаг юм, жаахан хашраг. Энэ хүүхнүүд цагаан сар болгоноор засал хийлгэх гэж гүйгээд байдаг мөртлөө бодлоо засаж мэдэхгүй юм. Бүсгүйчүүд минь болж байгаа амьдралаа буруу бодлоороо битгий сүйрүүлээрэй.

Бүсгүй хүний бодол зөв байж амьдрал зөв төвшин явна. Миний охины ээж бодлоо л засчихвал хорвоод олдохгүй ховорхон эмэгтэй шүү.

Паах тэнэг хог. Ийм юмыг ичих ч үгүй фейсбүүктээ тавиад байхдаа яадаг юм. Бүр хүн бүр харж болдгоор нийтэд шүү. Ийм л м.а.н.г.а.р амьтнаа би алдах гэж байжээ. Хань минь тэгээд хурдан ирээрэй дээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button