Өгүүллэг

Доржийнх 2 ой өнгөрч яваа Зоригт нэртэй хүүг нь өргөн авч – булган сүүлтэй үр минь гэж өөрийн үр шигээ л хайрлана

Дэжид нөхөртэйгээ ханилаад нилээд хэдэн жил болж байгаа боловч үрийн зулай үнэрлэж чадаагүй яваа нэгэн. Мэргэлүүлээгүй лам, бөө, эмнэлэг гэж байхгүй аж. Эмнэлэг эрүүл байна л гэнэ. Лам, бөө цаг нь болохоор хүүхэд төрүүлнэ ээ л гэхээс өөр үг хэлэхгүй.

Гэвч Дэжид энэ үгэнд бүр итгэхээ больсон нэгэн. Нөхөр Дорж нь авахаас хүүхэдтэй болсонгүй гэж хэл үг тарихгүй. Хоёул ажлаасаа ирээд хоёр биенээ хий дэмий харж хэсэг суугаад зурагт үзэх юм уу эсвэл ном сонин эргүүлнэ. Тэр хоёр аймгийн төвд ирсэн тоглолт, киног ч харин алгасахгүй үзнэ дээ.

Ойр зуурынх нь хүмүүс энэ хоёр ингэж л цаг нөхцөөхөөс биш өөр яахав дээ гэнэ. Хажуу баруун айл нь 1 том хүүхэдтэй тул хааяа нэг давс, элсэн чихэр л сурж орж ирнэ. Нөгөө талын айл настай айл байх, зундаа тэднийд  хүүхэд ирэх боловч удахгүй буцна.

Байх хугацаандаа хашаандаа л тоглохоос тэднийд орж ирэхгүй. Магадгүй эмээ, өвөө нь с.э.ж.и.г.л.эж ц.э.р.в.э.э.д оруулдаггүй ч юм билүү гэж бүсгүй бодно.

Нэг намар тэр айлын өвгөн н.а.с б.а.р.ж хамар хашаа тул орж юм хумнаас нь бэлдэлцэж өгөв. Хотоос охин нь 2 хүүхэдтэйгээ ирсэн байв. Тэр аавынхаа а.ж.и.л я.в.д.л.ы.н дараа тэднийхээр орж ирэхдээ – ээжийг минь орж гарч эргэж тойрч байгаарай би ажилтай тул буцахаас аргагүй боллоо гэсэн билээ.

Тэр хоёр эмгэнд тус дэм болж орж гарсаар сүүлдээ ээж нь, хүүхдүүд нь юм шиг болцгоов. Зун болж нөгөө 2 хүүхэд ч хотоос ирэв. Эмгэн – манай охины нөхөр гадаад яваад тэр чигээрээ таг болчихсон юм аа.

Ээж нь ганцаараа ажил л хийхгүй бол эдний амьдрал бүтэхгүй, байнга л ажил хийх юм даа одоо ч би энэ хоёр хүүхдийг нь харж ч чадахаа болих нь гэж ярьсан билээ. Дэжид Дорж хоёр эмгэний охины тухай – ямар өрөвдмөөр юм бэ,  нэг хүүгээ өргүүлнэ гэж байдаггүй л байхдаа гэж хоорондоо ярилцана.

2 хүү ч тэднийхээр орж гарч гүйдэг болцгоожээ. Эмгэнийг охиноо ирнэ гэхэд нь тэд бага хүүгээ ү.р.ч.лү.ү.л.э.э.ч гэж гуйхаар болжээ. Хүүхдүүдийн ээж ч ирэв. Тэд ч бодож яваагаа хэлтэл бүсгүй – тэг ээ гэж эргэлзсэн ч шинжгүй хэлжээ.

Ээж нь гайхсан янзтай охиноо харснаа юм хэлсэнгүй, хөөрхий минь би эдэнд хань болж чадахгүй гэж бодсон байх. Ийнхүү Доржийнх Баасанжав гэх эмэгтэйгээс 2 ой өнгөрч яваа Зоригт нэртэй хүүг нь өргөн авсан билээ.

2 жилийн дараа Доржийнх нэг охинтой болжээ. Тэр хоёр хүүгээ –булган сүүлтэй үр минь гэж өөрийн үр шигээ л хайрлана. Эмгэн – охины маань нөхөр таг байж байж нэг удаа ярихдаа – чи амьдралаа бодоорой, би эндээ амьдралтай болсон гэж ярьсан гэнэ лээ гэж тэдэнд ярьжээ.

Удалгүй Баасанжав ээж дээрээ бүр ирж, хүүгээ сургуульд оруулав. Доржийн охин ч хэлд, хөлд орж эмээг – эмээ гэж дууддаг болов. Энийг л хүлээж байгаад санаа нь амарсан юм шиг эмгэн б.у.р.х.а.ны оронд оджээ.

Буян номыг нь гүйцэлдүүлсэн 3 гэр гэртээ хүүхэд, хүүхдүүдтэйгээ амьдарч Баасанжав нэг байгууллагад ажилд орлоо. Сүүлийн үед Дэжид нэг л зүйлийн тухай ахин дахин бодно. Тэр нь чухам юү болохыг өөрөөс нь өөр хэн ч үл мэднэ.

Нэг л зүйлийн тухай бодоод байгааг нь анзаарсан Дорж эхнэрээсээ юунд санаа зовоод байгааг нь асуусан боловч юм хэлээгүй аж. Нэгэн орой тэр нөхөртөө-хүүхдүүд ээ унтуулаад чамтай ярих юм байна гэсэн билээ.

Тэр хүү, охин хоёроо унтуулаад нөхөртөө ийн хэлжээ. – Миний хань битгий сэтгэл санаагаа хямраагаарай гээд – энэ их урт түүх миний эмээ бүр залуу даа айлын гэр бүл с.а.л.г.а.ж үр хүүхдийг нь ө.н.ч.р.ү.ү.л.ж өөрөөсөө нилээд олон насаар ах хүнтэй суусан юм гэнэ лээ.

Тэгээд тэр х.а.я.г.д.с.а.н эхнэр нь хүнээр х.а.р.а.а.л ж.а.т.г.а хийлгэснээс болж эмээгийн минь ханилсан нөхөр буюу ээжийн аав н.а.с б.а.р.ж эмээ б.э.л.э.в.с.э.р.ч үлдсэн юм гэсэн. Эмээ минь их залуу даа ээжийг төрүүлсэн учир дахин нөхөрт гарч ээж эмээ, өвөө дээрээ өссөн юм гэсэн.

Гэвч эмээ минь хүүхэд төрүүлээгүй. Арга аа бараад ээж нь эмээг дагуулж сайн мэргэлдэг хүнээс асуухад – чамд, охинд чинь ч х.а.р.а.а.л хүрсэн. Бас үр удамд чинь ч үргэлжилж, зээгээр чинь тасарна гэсэн юм гэнэлээ.

Тиймээс охин чинь хүүхэд т.ө.р.ү.ү.л.э.х.г.ү.й ч байж мэднэ, эсвэл төрүүлдэг юм аа гэхэд  урт наслахгүй гэж хэлсэн юм билээ. Төрсөн хүүхдэд нь ч бас  энэ х.а.р.а.а.л нэгэн ижил дамжина гэсэн гэдгийг мөн тэр лам  – х.а.ра.а.л хийсэн, хийлгэсэн хоёр хүн хоёулаа одоо н.а.с б.а.р.с.а.н юм байна гэсэн гэж ээж надад н.а.с б.а.р.а.х.а.а.с.а.а өмнө ярьж байсан юм гэв.

Тиймээс би дөнгөж насанд хүрч байх үедээ л  ээжээсээ ө.н.ч.и.р.ч аавтайгаа үлдсэн юм. Аав маань сэтгэлээр их унаснаасаа болж урт н.а.с.а.л.ж чадаагүй ээ. Энэ бүгдийг сонсож суусан Дорж – тийм юм гэж юү байхав дээ, ер нь ингэхэд танай ээж яах гэж тэрийг чамд хэлдэг байна аа гэв.

Тэгээд чи шал дэмий юманд итгэж л байдаг гэв. Дэжид – намайг эртхэн мэдэж түүндээ бэлтгэлтэй байх нь дээрээ гэж шийдсэн байх л даа. Ээж маань угаасаа юмыг нууж хаадаггүй шулуухан хэлчихдэг хүн байсан юм.

Ямартаа л ө.в.ч.т.э.й байхдаа эмчид – эгч  нь одоо хэр удаан амьдрах вэ үнэнийг л хэлээрэй надад бас үр хүүхэддээ эртхэн захиж хэлэх, өгөх юм гээд байна шүү дээ гэдэг байсан хүн гэлээ. Дорж хэсэг чимээгүй сууснаа – би хүнээс асууна аа гэсэн билээ.

Дэжид дотроо – асуугаад ч нэмэргүй дээ гэж бодож суув. Дэжидийн хамгийн чухал бодоод байгаа зүйл нь түүний ү.х.э.л биш харин Баасанжавыг өөрийгөө н.а.с б.а.р.с.н.а.а.с хойш охиндоо ээж шиг ээж болж чадах хүн гэдэг бодлоо нөхөртөө хэлж түүнтэй ханилаарай гэж захих байсан билээ.

Дорж нилээд хэдэн сайн гэх хүнээс эхнэрийгээ асуусан боловч яг л Дэжидийн хэлснийг хэлсэн ажээ. Арга засал хийлгэе гэсэн боловч – а.м.ь на.с.ы.г нь торгоосон ч х.ү.н.д ө.в.ч.и.н.д э.э.р.э.г.д.э.ж, э.м.ч.л.э..г.д.э.х.г.ү.й их з.о.в.о.х юм байна гэж ээ.

Тэр эхнэрийгээ з.о.в.о.о.х.ы.г хүссэнгүй, үнэхээр энэ бүгд үнэн бол болох цагтаа болох л байх, тиймээс үлдсэн хугацаанд нь түүнийгээ аз жаргал, баяр хөөртэй байлгая гэж хичээх болжээ. Дэжид бодож явснаа ч Доржид мөн Баасанжавт ч  захьсан ажээ.

Харин тэр эхнэрээ Баасанжавт удмын асуудлаа ярьж, захьсныг нь мэдээгүй билээ. Нэг л өдөр Дэжид мөнх б.у.сын о.р.ч.лонгоос б.у.ц.с.ан аж. Дорж түүний захиасыг биелүүлэлгүй 2,3 жил болсон боловч жаахан охиноо, хүүгээ ө.р.ө.в.д.ө.н.ө.

Тэднийхээр орж гарч гэрийнх нь ажлыг бөөцийлж, хүүхдүүдийг нь хооллож хувцас хунарыг нь угааж өгсөөр удаж буй Баасанжавыг ч бас  ө.р.ө.в.д.ө.х тул нэг л өдөр Дорж түүнд – нэг гэртээ оръё гэсэн аж.

Баасанжав юм хэлсэнгүй гарч яваад маргааш нь түүнийг ажлаасаа ирэхэд гэрт нь хүүтэйгээ ирсэн байжээ. Угаасаа ч байшин нь амьдрахын эцэсгүй болж өмхөрч муудсан байсан билээ.

Л.Дайриймаа

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button