Өгүүллэг

-Таниас одоо юугаа ч нуухав.Э.м т.а.р.и.а.н.ы. төсөв мөнгө муу байна.Гэхдээ таныг энэ чигээрээ бай гэсийм биш шүү

Вандангийн бие эрс муудах болжээ.Тэрбээр энэхүү ө.в.ч.и.н ш.а.н.а.л.а.л.а.а хэн бүхнээс нуухыг хичээсэн авч бүтэхгүй байв.Түүнийг эргэн энд тэнд нь асран халамжлах хөгшчүүлийн сэтгэлийг бодоод ч тэр үү хэдий бие нь муу байвч дотроо бол хангалуун.Асрахын газрын менежэр түүний өрөөнд орж ирэв.

-Таны бие зүгээр үү? Вандан гуай. -Жоохон хэцүүхэн л байнадаа хүү минь.

-Таниас одоо юугаа ч нуухав.Э.м т.а.р.и.а.н.ы. төсөв мөнгө муу байна.Гэхдээ таныг энэ чигээрээ бай гэсийм биш шүү.Зүгээр л найдлага тавьсандаа л тэр…

-Намайг утсаар яриулах боломж байна уу? Менежэр эр түүнд юу ч хэлэлгүйгээр гар утсаа гаргаж ирлээ.Сүндэрийн түүнд өгж явуулсан цаасыг гаргаж ирэн бичээстэй байгаа дугаарлуу залгахыг хүсэв.Хэсэг дуудасны эцэст Сүндэр утсаа авлаа.

-Хэн бэ?

-Сайн бай…

Вандан ханиалгав.Тэгээд үргэжлүүлэн

-Сайн байна уу? Сүндэр мөн үү?

-Тийм ээ.Та Вандан уу? Бие нь сайн уу?

Вандан хариу хэлж чадалгүй бөгшүүлгэн ханиаж эхлэлээ.Менежэр залуу утсыг гарнаас нь аваад

-Аа сайн байна уу?.Би асрахых нь менежэр байнаа.Энэ хүний бие маш муу байна.Ярьж чадахгүй нь.

-Өө тийм үү? тэгвэл би өөр дээрээ авъя даа.

-Тэгвэл сайн л байна.Та хэзээ ирэх вэ?

-Цагийн дараа гэхэд оччихноо.

***

Сүндэр түүний толгой дээр чийгтэй алчуур тавилаа.Ванданг хажуудаа гурав хоног байлгаад аль болох чадхаараа тордохыг хичээж байгаа ажээ.

-Зүгээр үү та?

Вандан эцсийн хүчээ шавхан инээмсгэлхийг хичээлээ.

-Сайхан байнаа.Маш сайхан байна.

-Ашгүйдээ.Ямар нэг юм хэрэгтэй бол хэлээрэй эгч минь.

-Одоохондоо чамаас нэхэх юм алгадаа дүү минь.Гэж хэлээд түүний гараас атган авлаа.

Вандан өчигдөр шөнөжингөө Дондовийг зүүдэлж хоножээ.Тэрбээр хүүтэйгээ уулзаад инээд дүүрэн духыг нь үнэрлэж буй зүүд юм.Нойрноосоо сэрээд “Хөөрхий Дондов хүүтэйгээ нөгөө ертөнцөд уулзаждээ” гэж амандаа шивнэх бий.

Цаг хугацаа өөрлөгдөж өөр эрин үе ирсэнийг Вандан сайн ойлгожээ.”Энэ цаг үед над шиг хүн таарж тохирон амьдрах нь юу л бол” гэж эдгэрснийхээ дараахан бодсон юм.”Хоцрогдсон хүн” гэх нэртэй төмөр медалыг хүртсэн гэж төсөөлж болно.

“Хэрэв тэсээд гарсан бол” гэдэг ганцхан үгэнд Вандангийн амьдрал тэр чигээрээ багтсан авай.Иймийн учир энэ бүх адал явдалын зангилаа хэцүү юм шиг хэрнээ амархаан зүйл дээр оршин тогтносон юм.

Вандангийн нүд бүрэлзэж эхлэв.Тээр тэнд гал тогооны өрөөнд өөрт нь зориулан зутан шөл хутгаж буй Сүндэрийг харах ажээ.Тэр түүнрүү эцсийн удаа инээмсэглэв.Энэ инээмсгэлийн цаана юу нуугдаж байгааг өнөөгийн нийгэм, одоогийн цаг үе ойлгохгүй бололтойдог.

-Вандан эгчээ шөлөө уугаарай.Гэсээр тавагтай зүйлээ болгоомжтой барьсаар ирэв.

-Та унтаж байна уу?.Гэж түүнээс асуулаа.Ямар ч цаг үед унтаж байсан ч гэлээ хариу үйлдэл үзүүлдэг тул Сүндэр энд ямар зүйл болоод байгааг тэрхэн мөчид ойлгосон юм.Аягатай шөлөө унаган хагалж орхих нь тэр.

Урд нь сөхрөөд түүний төлөө залбирна.Нулимс нь асгарсан чигтээ түүний гараас ч бас тавьсангүй.

***

Вандан хөгшиний ажил явдал сайн болж хүмүүст буяны зүйл тараав.Мөн асрахын газрын хүндэт найзуудаа ч бас Сүндэр огт мартаагүй юм.Нансалмаа түүнд нэгэн захидал дөхүүлж өгөв.Тэрхүү захидал дээр Вандангийн эцсийн үгс бичээстэй байх буюу зүрхнээс гарсан гэрээслэл болой.

“Сайн байна уу? Хүндэт Сүндэр минь.Энэхүү захиас чамд хүрж буй өдрийн мэнд хүргье.Бодол минь үг болж үг минь захиа болоод чамд хүрэх боллоо.Би удахгүй амьсгал х.у.р.а.а.н.а гэдэгээ мэдсэн тул ийнхүү бичиж байгаа нь энэ юм.

Гэхдээ би аль эрт 50 жилийн өмнө ү.х.ч.и.х.с.э.э.н.Түүнийгээ би хэнээс ч илүү мэдэж байна.Чамд гэж хэлэхэд чиний надад гаргасан сэтгэлийн ачинд би гэдэг хүн сэтгэл амар нөгөө ертөнцдөө залрах болноо.Чамайг ч бас буяны тэнгэр ивээж, хүүхдүүд тань ирээд асран тойглох болноо.Надад заавал итгээрэй…

Би жаргалтай байсан юм шүү.Худлаагаасаа хэлсэн гэж бодож байвал андуурал юм.Үүрд чамайг тэнгэр дээрээс харан урдах замыг чинь ивээж өгөх болноо.Чамайг хүндэтгэн бичсэн Вандан эгчээс нь.”

Хэмээн мойногтож тахийсан хуруугаараа ирээчэн байж бичсэн байлаа.

***

Төрөх эмнэлгийн гадаа хүмүүс баярлаж, цэцэг барьсан байх бөгөөд шинэхэн хүүхдээ өлгийдөн авж буй ээжид хүн бүр л баяр хүргэхээр зэхэж байв.Вандан эмгэний с.ү.н.с уудам цэлгэр хорвоогоор хэрэн хэссээр сайн айлын, сайн ээжийн хүсэн хүлээсэн хүү болж хорвоод мэндэллээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button