Мэдээ

“Өнгөрсөн онд 651 мянган жуулчин хүлээн авсан. Үүнд инфлүэнсерүүд чухал нөлөө үзүүлж байна”

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын талаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ) болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн дарга н.Золбадрал “Манай орны хувьд зуны гурван сарыг зуны аялал жуулчлал, өвлийн таван сарыг өвлийн аялал жуулчлал болон завсрын гэж гурав хуваадаг.

Зуны гурван сарын хугацаанд нийт жуулчдын 46 хувь нь ирдэг. Харин өвлийн таван сарын хугацаанд 23 хувь нь ирж байна.

Монгол Улсад улирлын хамаарал өндөр байдгаас Монголд зочлох жилийн төлөвлөгөөнд өвлийн аялал жуулчлалыг чухалчилж, шинэ бодлого гарган хэрэгжүүлж байгаа.

Өмнө нь өвлийн аялал жуулчлалын таван сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт 140 сая ам.доллар ордог байсан. Аялал жуулчлалын идэвхжүүлэлтийг хийснээр өвөлдөө 240 орчим сая ам.долларыг Монгол Улсад зарцуулах эдийн засгийн тооцоо гарсан.

Шөнийн тариф үзүүлэх болсонтой холбоотой 117 жуулчны бааз ажиллаж байна. Өвлийн улиралд орон нутаг руу амарч, аялах нөхцөлийг бүрдүүлж байгаа” гэлээ.

Үргэлжлүүлэн “Дэлхий нийтээрээ инфлүэнсерүүд том нөлөө үзүүлж байгаа. 2019 оныхтой харьцуулахад өнгөрсөн онд жуулчдын тоо 13 хувиар буюу 651,000 жуулчин хүлээн авсан. Үүнд инфлүэнсерүүд чухал нөлөө үзүүлж байна.

Энэ он гарсаар дөрвөн инфлүэнсер зорилтот орнуудаас ирсэн” гэв.

Тус хэвлэлийн хурлын үеэр аялал жуулчлалтай холбоотой зарим асуудлыг сэтгүүлчид асуув. 

Сэтгүүлч: Гадаад зар сурталчилгаандаа зарцуулсан төсвөөсөө буцаагаад орлого олсон нь хэдэн төгрөг хүрсэн юм бол.

УЗ-ийн дарга н.Золбадрал: Нэг жуулчин татахад гаднын орнууд 14 ам.доллар зарцуулдаг юм билээ.

2023 оны төсөв дээр манайх нэг доллар зарцуулсан. Өнгөрсөн онд Азид манайх шиг 13 хувь өссөн орон байхгүй. Ялангуяа аялал жуучлалын салбарт хятадын нөлөө өндөр байдаг.

Манайх Азидаа тэргүүлэх, сайн үзүүлэлттэй гарч ирсэн. 2023 оны хувьд нэг жуулчин 3,000 гаруй төгрөг л зарцуулж байгаа.

Сэтгүүлч: Буцаад орж байгаа нь хэд вэ?

УЗ-ийн дарга н.Золбадрал: 2023 оны жуулчдын тоо, тур оператораар орж ирсэн үзүүлэлтийг салгаад Монголбанкны 2019 оны зарцуулалтын талаарх суурь судалгаа байдаг. Үүнээс үзэхэд 1.3 тэрбум ам.доллар орчмын зарцуулалт хийгдсэн байна.

Аялал жуулчлал нь хөрөнгө оруулалтын өгөөжөө хурдан өгөхүйц салбар.

Эх сурвалж; Ikon.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button