Uncategorized

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 1072 хувьцааны ногдол ашгийг жил бүр олгодог баймаар байна

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

-Нүүрсний сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК 5,2 сая тонн нүүрсийг алдсан гэх ойлголт өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл компанийн хувьд ямар нэгэн мэдээлэл, мэдэгдэл огт хийсэнгүй. 5,2 сая тонн нүүрс бол 750-800 сая доллар болно. Энэ их мөнгө хэзээ Эрдэнэс Тавантолгойн дансанд, яаж орж ирэх вэ?

Мөн 2009 оны ТЭЗҮ-ээр 750 сая доллараар төмөр замаа бариад, холбох цэгээ оруулаад, зөрлөгүүдээ хийгээд, хөдлөх бүрэлдэхүүнээ аваад 750 сая доллар. Гэтэл өнөөдөр хөдлөх бүрэлдэхүүн орохгүйгээр тэрбум гараад явчихжээ. Эцсийн байдлаар ашиглаж болохоор төмөр зам яг хэдэн төгрөгөөр босох гээд байгаа тоог хэлээд өгөөч.

Үүнээс гадна ногдол ашгийг жил бүр олгодог баймаар байна. Ингэснээр иргэд төлөвлөдөг болно. Мөн компани Эдийн засгийн байнгын хороон дээр тайлангаа тавьдаг болмоор байна. Харин төрийн эзэмшлийн хувийн ногдол ашиг төсөвт юм уу ирээдүйн өв санд оруулдаг баймаар байна.

Эх сурвалж: tsahiur.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button