Мэдээ

Анхааруулга: ‘Хуурамч’ цэлцэгнүүр зарагдаж байгаа талаар интернэт орчинд тархаад байна. Хайртай бүхнээ хамгаалцгаая.

“Хуурамч тахиа”, хуурамч “хуванцар” будаа гэх мэт хуурамч бүтээгдэхүүн зэрэг нь хүнсний үйлдвэрлэлийн салбарт эргэлзээ төрүүлж байгаа тухай мэдээлэл гарсан юм. Энэ нь хангалтгүй юм шиг, өөр нэг “хуурамч” хүнсний зүйл болох хүүхдүүдийн идэх дуртай бүтээгдхүүн нь хэрэглэгчид рүү чиглэн ирж байна.

Хэдийгээр хүнсний агентлагуудаас баталгаажуулах шаардлагатай хэвээр байгаа ч фейсбүүк хэрэглэгч хуурамч цэлцэгнүүрэн амттан идсэн гэдэгтээ итгэлтэй байгаа байна. Фэйсбүүк хуудсандаа тэр хүн хуванцар материалаар хийсэн гэж үзэж байгаа хуурамч амттангуудаас хүмүүс, ялангуяа эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэхийг хийчээж тавьсан байна. Зөвхөн цэлцэгнүүр гэсэн шошготой энэхүү түгээмэл бус цэлцэгнүүр амттанг хуурамч гэж мэдээллэж байна.

Фэйсбүүк хэрэглэгч Фэ Ян өөрийн хамт ажилладаг залуу нь энэ хүүхдүүдийн амттаныг идэхийг хүссэн боловч энэхүү ‘хуурамч цэлцэгнүүр’-ийг идэж нас барсан хүний талаар мэдээд ихэд эмзэглэж байгаагаа хуваалцжээ. Тиймээс тэр болон түүний найз нөхөд нь энэ бүтээгдхүүн нь үнэхээр хуурамч зүйл болохыг нотлохоор шийдсэн байна.

Бичлэг дээр цэлцэгнүүр амттанг дарж, усаар угааж байсан бөгөөд тэр үед тэд бүгд дотор нь юу байгааг бүгдийг нь харуулсан юм. Мэдээж энэ бол хүн идэх зориулалттай хийгдээгүй бүтээгдхүүн байсан юм. Энэхүү цэлцэгнүүр амттан нь хуванцар материал агуулдаг гэсэн ба резинин давхаргатай болох нь илт харагдаж байна.

Фейсбүүк хэрэглэгч цэлцэгнүүр идэх бүртлээ гэдэс нь өвдөж байсан гэж мэдэгджээ. Тэрээр өмнө нь гэдсэндээ хямрал үүсгэж болзошгүй бусад зүйлийг хэзээ ч идэж байгаагүй гэдгээ тангарагласанд, өвдсөн шалтгаан нь зөвхөн цэлцэгнүүр амттанаас шалтгаантай нь баттай гэжээ.

‘Энэ амттанг идэхэд хачин санагдаад байсан нь аргагүй байж! Яг л амандаа хуванцар зажилж байгаатай адил байсан.’

Олны танил бренд биш болох энэ цэлцэгнүүр бренд нь хуурамч бренд болох нь тогтоогдвол гайхах зүйлгүй биз. Брэндийн талаар илүү ихийг мэдэх боломжтой. Энэ бүтээгдэхүүнийг хаанаас авсан болохыг заагаагүй боловч пост дээр сэтгэгдэл бичсэн олон интернет хэрэглэгч Хятадаас ирсэн гэж таамаглаж байна. Цэлцэгнүүр нь хүүхдүүдийн дуртай зүйл гэж үздэг тул энэ нь эцэг эхчүүдэд сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button