Болсон Явдал

Залуу эрийн төгсөлтийн баяр дээр найзууд нь аав ээжийнх нь дүрд хувирч иржээ

Төгсөлт бол хүний амьдралийн онцгой үйл явдлуудын нэг юм. Тухайн өдөр аль болох хайртай хүмүүсээ, ялангуяа эцэг эхчүүдээ тэнд байлгахыг бид хүсч байдаг. Баруун Английн их сургуулийг төгссөн Крисийн хувьд харамсалтай нь түүний эцэг эх очиж амжихааргүй байсан юм.

Үнэндээ энэ бол энэ Крисийн буруу байсан. Тэрээр төгсөлтийн баяраа арав дугаар сар юумуу арван нэг дүгээр сард болно гэж маш том алдаа гаргажээ. Үнэндээ долдугаар сард болох байжээ. Буруу мэдээллээс болж Крисийн эцэг эх нь түүнийг төгссөн өдөр нь амралтанд явчихсан байжээ. Эцэг эх нь үйл ажиллагаан дээр ирж чадахгүй болохыг мэдээд Крисийн найзууд мартагдашгүй зүйл төлөвлөсөн байна- ‘төгсөлтийн зураг’.

Крисийн аавын дүрд тоглож байсан Кори: ‘Харамсалтай нь, түүнийг төгсөх өдрөө тэд амралтаараа явсан байсан. Тэр өөрөө ганцаараа явахыг хүсээгүй тул яваагүй байна. Тэр бидэнд явахгүй гэж хэлэхэд яг тэр үед хуурамч төгсөлтийн зураг хийх хошигнол хийсэн юм.’ гэж хэлсэн. Үүний зэрэгцээ хөгжилтэй, өхөөрдөм зурагнууд!

Төсөв багатай байсан тул тэд зүгээр л найзаа хөлсөлж зураг авахуулав, аз болоход зураг нь гайхалтай гарч ирсэн. Кори хуваалцав:

‘Тиймээс бид гэрэл зураг авахад шаардагдах ихэнх материалаа дэлгүүрээс авч, өөрсдийн эзэмшиж байсан эд зүйлсээ ашиглахаар болсон. Малгай нь түүний толгой дээр тогтохгүй байсан тул хийхэд хамгийн хэцүү зүйл байсан. Гэхдээ цөөн хэдэн өөрчлөлт хийсний дараа бид түүнийг толгой дээрээ сэтгэл хангалуун байсан өнцгөөр байрлуулхаар болсон.’ Баяр хүргэе, Крис!

Крисийн найзууд тэр зургуудын талаар юу бодож байгааг эцэг эхээс нь хүртэл асуусан бөгөөд тэдний ухаалаг санаа бодлын үр дүнд тэдэнд үнэхээр их таалагдсан юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button