Болсон Явдал

Аав нь гар утсаараа завгүй яриад байсан учраас 4 настай охин нь аавынхаа утсыг өршөөлгүй усруу хаяжээ

Ухаалаг гар утас нь эргэлзээгүй хэрэг болдог ч энэ нь заримдаа илүү анхаарал сарниулж сатааруулах нь ч бий. Бид бүгд л хүүхдүүд дэндүү их тоглоом тоголдог эсвэл болзоонд явж байх үедээ ч төхөөрөмжөө ашиглахаа зогсоодоггүй насанд хүрсэн хүүмүүсийн тухай маш олон аймшигт түүхийг сонссон.

Хаана юу хийж байгаа нь янз бүр байж болох боловч үр дүн нь ижил байна: багаж хэрэгслийн хэт их хэрэглээ нь асуудал үүсгэдэг. Нэг аав нь тэр хичээлийг охинтойгоо хамт амралтаараа явж байхдаа хүнд хэцүү аргаар сурч мэджээ.

Алдартай болсон нэгэн бичлэгт бид 34 настай Оросын реппер Тимати нь Францын Ривьерагийн Сент-Тропе хотод 4 настай охин Алиса охинтойгоо дарвуулт завин дээр амарч байгааг харж байна. Бичлэг дээр бидэнд алдарт аав хэн нэгэнтэй утсаар ярьж байгааг харуулав. Үүний зэрэгцээ бяцхан охин түүний анхаарлыг татах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч харамсалтай нь тэр үргэлжлүүлэн ярьсаар ихэд завгүй байв.

Утасны дуудлагад хэт төвлөрсөн ихэнх хэрэглэгчид үргэлж тохиолддог зүйл тул тэр зөвхөн түүнд богино хариулт өгөж байв. Охин эцэст нь түүнийг цахим төхөөрөмж ашиглаж дуусхад өөрийнхөө боломжийг олж харжээ… Тиймээс тэр анхаарал сарниулах зүйлээс ангижрахаар шийдсэн байна!

Аав юу хийснийг хараад үл итгэн орхисныг хэлэх нь илүүц биз ээ.

Гар утсаа буулгасан нь репперийн тэр өдрийн хамгийн том алдаа болох нь батлагдсан юм. Тимати өөрөө Инстаграм дээрээ нийтэлсэн энэхүү видео нь олон сая үзэгч, олон хэрэглэгчдийн анхаарлыг татсан байна. Богино хэмжээний клип олон хүмүүсийг инээлгэж чадсан ч гэсэн бүхэлд нь эргэлзсэн хүмүүс байсан бөгөөд магадгүй энэ нь худал байх гэж хэлэв.

Бодиттой эсвэл хуурамч байсан ч бай бид бүгдээрээ ойлгож авсан байх. Хайртай хүнтэйгээ гадуур байхдаа та чанартай цагийг хамт өнгөрөөсөн нь дээр юм уу эсвэл удахгүй танд шинэ утас хэрэгтэй болж магадгүй юм!

Та энэ талаар юу гэж бодож байна? Сэтгэгдэл бичих хэсэгт бидэнтэй санал бодлоо хуваалцаарай!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button