Болсон Явдал

Адтай хөөрхөн 3 настай охин ухаан алдаж унасан аавыгаа аврахын тулд ухаалаг утас ашиглан ээж рүүгээ дүрсээ харж дуудлага хийжээ

Нэгэн залуухан аав анх удаа таталж өгжээ. Азаар тэр гэртээ 3 настай охинтойгоо байжээ. 27 настай аав Тревор Маккэб гэнэт шалан дээр унаж, таталт өгч эхлэв. Дөнгөж 3 настай Молли аавынхаа утсыг аваад түүгээр Facetime (дүрсээ харж дуудлага хийх) ашиглан ээжтэйгээ холбоо барьжээ. 27 настай Тревор Маккэб гэртээ 3 настай Моллигийн хамт байхдаа гэнэт зүрхний шигдээс болсон байжээ.

Моллигийн ээж Девон Маккэйб NBC News-т өгсөн ярилцлагадаа дараах зүйлийг хуваалцав. Тэр FaceTime дуудлага хийсэн бөгөөд охин маань маш зоригтой байсан бөгөөд надад аав нь өвдсөн гэж хэлээд аав хаана байгааг надад харуулсан. Тэгээд би нөхрөө газар хэвтэж байхыг харсан.

Мэргэжлийн сувилагч Девон Виржиниа мужийн Винчестерийн эмнэлэгт эхний дуудлагад нь хариу өгсөнгүй. Аз болоход тэр 15 минутын дараа хоёр дахь дуудлагыг нь авч чаджээ. Молли: Ааваа хар даа, ааваа сэр л дээ гэсээр л аавынхаа хажуунаас алхам ч холдсонгүй байж байжээ.

Түргэн тусламжийхан тэр даруй гарч, Тревор бага охиныхоо ачаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Үүний дараахан Тревор тархины яаралтай хагалгаанд орох шаардлагатай болж, түүнийг онгоцоор Инова Фейрфакс эмнэлэгт хүргэсэн. Дараа нь эмч нар Девонд хэлэхдээ ижил төрлийн цус харвалтанд өртөж буй өвчтөнүүдийн 85 орчим хувь нь тархи мэдрэлийн хэсэг, зүрхний цохилтыг хянах хэсэгт нөлөөлдөг тул нас бардаг гэжээ. Молли бол үнэхээр жинхэнэ баатар юм!

Девоны хэлснээр тэр Моллиг FaceTime хэрхэн ашиглахаа мэддэггүй байсан гэжээ. 3 настай хүүхэд ухаалаг утас ажиллуулж чадна гэж хэн мэдэх вэ дээ. Тэр хуваалцав:

Бид өдөр бүр өвөө эмээтэйгээ видеогоор яридаг байсан. Миний бодож чадах цорын ганц зүйл бол тэр намайг ийм зүйл хийхийг олон удаа харж байсан болохоор юу хийх ёстойгоо санаж байсан байх. Тав хоногийн дараа бяцхан охин халуун ам бүлээ бүгдийг нэгтгэж чадсан нь надад гайхалтай хэвээр байна. Тэр эцгийнхээ амийг аварсан гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо эмч нар энэ явдлаас Тревор удахгүй эдгэрнэ гэж найдаж байна гэжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button