Болсон Явдал

Машиныхаа цасыг цэвэрлэхдээ хүүгээ ашигласан хөгжилтэй аав хүү хоёрын бичлэг

Ажилдаа явахаасаа өмнө эсвэл гадуур явхаасаа өмнө машинаасаа зузаан цасыг зайлуулах шаардлагатай байгаа нь өвлийн хамгийн ядаргаатай үеүүдийн нэг юм. Гэхдээ нэг аав энэхүү даалгаврыг хурдан, үр дүнтэй, хамгийн чухал нь хамгийн хөгжилтэй байдлаар гүйцэтгэхийн тулд тэрээр тэс өөр арга барилаар ханджээ.

Саяхан болсон туйлын эргүүлгийн дунд овсгоотой аав гэр бүлийн седан загварын автомашиныхаа цасыг арилгангаа хүүгээ зугаацуулах шинэ аргыг бодож олжээ. Нэгэн эмэгтэй түүний нөхөр, хүү хоёр нь Монклова-д цасанд тоглохоор гадаа гарсан ба тэднээс машинаа цэвэрлэж чадах уу гэж асуухад аав хүүгийнхээ тусламжтайгаар үүнийг хийж чадна гэжээ.

Бичлэг дээр аав нь цасыг хэрхэн яаж үр дүнтэй хусахаа нэгэн зэрэг үзүүлэхээр шийджээ. Видео бичлэгийг хүүгийн ээж баримтжуулж авжээ. Тэрбээр хавсаргасан тайлбартаа өвлийн зугаа цэнгэлийн талаархи зарим дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцжээ.

Тэрээр: ‘Охайо мужийн Монклова хотод маш их цас орсон. Нөхөр, хүү хоёр маань цасан дээр тоглохоор гадаа гарсан. Би нөхрөө гадаа байхад машинаа цэвэрлэж чадах уу гэж асуулаа.

Дараагийн мэдэх зүйл бол манай нөхөр манайд скотч байгаа билүү гэж хашгирлаа. Түүнтэй хаалганыхаа хажууд скотчтой байхад нь тааралдсан ба тэрээр хүүгийнхээ бугуй, шагай, бэлхүүсээр цас орж чадахгүй байхаар скочдохыг төлөвлөж шийдсэн байгааг олж мэджээ.’ Дараа нь ээж нь тэдний хүү ‘үнэхээр хөгжилдөж чадсан!’ гэж бичжээ.

Залуу хүүг дулаахан хувцасаар давхарлаж ороосон нь илт харагдаж байв. Түүнийг шагай, бугуй, бэлхүүсээр ороосон скотч нь харагдаж байсан ба дотор нь цас орж чадахгүй гэдэгт итгэлтэй байжээ. ‘Ингэж л та цастай байхад машинаа цэвэрлэдэг юм даа!’ гэж аав нь ажлаа дуусган хэлжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button