Залуу эр ‘Амжилт’ хүсэж онгоцны хөдөлгүүрлүү зоос шидсний дараа азгүйдэл тохиож ял авахаар болжээ
Хятадын агаарын тээврийн ‘Lucky Air’ компани саяхан онгоц хөөрөхөөс өмнө онгоцны хөдөлгүүр рүү зоос шидсэн тул нислэгээ хойшлуулсан ба зорчигчийг хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Хачирхалтай нь, тэр хүн үүнийг ‘аз хийморьтой’ байхын тулд хийсэн гэж суравалжлагч нарт мэдээлэлжээ.
Зөвхөн Лу овогоор нь танигдсан зорчигч 1 юанийн хоёр зоос шидсэнээ хүлээжээ. Аз болоход нисэхийн өмнөх үзлэгийн үеэр багийн гишүүд тэднийг 8L9960 дугаар нислэгийн зүүн хөдөлгүүрийн ойролцоо газар байхыг олж харжээ. Онгоцыг Аньцин Тяньжушан нисэх буудлаас Юннань, Куньмин руу явах ёстой байв.
Энэ үйл явдлын улмаас дараа нь нислэг цуцлагдаж, 162 зорчигчийг бухимдуулсан юм. Энэ нь агаарын тээврийн компанид ойролцоогоор 63,5 сая төгрөгийн зардалыг учруулжээ.
Зорчигч нь эхнэр, хүүхдийн хамт явж байсан бөгөөд үүнийг ‘аюулгүй аялал’ байгаасаа хэмээн хийснээ хүлээн зөвшөөрсөн гэж цагдаагийн газраас мэдээлэв. Эцэст нь түүнийг эрх баригчид 7 хоног саатуулжээ.
‘Lucky Air’ компанийн гаргасан мэдэгдлийн дагуу: ‘Энэ үйл явдал нь бараг 63,5 сая төгрөгийн эдийн засгийн шууд хохирол учруулсан бөгөөд манай компани зорчигчид хуулийн дагуу хариуцлага тооцох болно.’ Нисэхийн өмнө зоос шидэх мухар сүсэгт итгэдэг хэвээр байгаа хүмүүст нислэгийн компаниас анхааруулахад цаг хугацаа зарцуулсан байна. ‘Зоос шидэх нь танд аз авчрахгүйгээс гадна нисэхийн аюулгүй байдалд аюул учруулж, таныг цагдан хориход хүргэнэ. Та торгууль ногдуулж, яллагдагчаар татагдаж магадгүй юм.’ гэжээ.
Энэ хооронд Хятадын Иргэний нисэхийн их сургуулийн профессор зоосноос болж онгоц гэмтэх магадлалтайг тайлбарлав. Тэрээр тайлбартаа: ‘Зоосыг цөм рүү нь сорчихвол хөдөлгүүр нь чичирч, хурд алдаж, бүр агаарт зогсох боломжтой. Энэ нь онгоцон дээрх бүх зорчигчдыг маш их эрсдэлд оруулах болно’ гэжээ. Энэ явдлын дараа нь цахим сүлжээнд хүчтэй тархаж, олон хэрэглэгчид залуугийн хариуцлагагүй үйлдлийг буруушаав.