Болсон Явдал

Видео тоглоомонд донтсон хүүгээ өлсөхвий гэхээс айсан ээж PC тоглоомны газар очиж хүүгээ хооллодог болжээ

Ээж нь хүүхдийнхээ төлөө хийхгүй зүйл гэж байхгүй билээ. Чухамдаа Филиппинээс ирсэн нэг ээж видео тоглоомонд донтсон хүүгээ тоглож байхад нь гараараа хооллож, хүүхдээ бүр эрхлүүлж орхижээ.

Филиппиний иргэн Карлито Гарсиа ‘Амьд үлдэх дүрэм’ хэмээх онлайн тоглоомонд донтжээ. Түүний ээж Лилибет Марвел Гарсиа хүүгээ дуртай тоглоомоо тоглож байхдаа хоол иддэггүй тул түүнд маш их санаа зовдог гэж хэлсэн юм. Чухамдаа арван гурван настай хүүхэд ‘Амьд үлдэх дүрэм’ -д хэт автсан тул нэг газраасаа хөдөлдөггүй бөгөөд ээж нь түүнийг хооллох гэж л PC тоглоомны газар буюу интернэт кафе руу явах хэрэгтэй болдог ажээ.

Сэтгэл түгшээсэн тэр мөчийг баримтжуулж, олон нийтийн сүлжээнд тавьсны дараа маш хурдан тархсан юм. Бичлэг дээр Лилибет Карлитог хооллож байгааг харуулсан байна. Тэрээр тоглоомондоо маш их төвлөрсөн байсан тул хоолоо идэхээр амаа ангайсан боловч нүдээ дэлгэцнээс холдуулж чадахгүй, компьмтерийн гар дээрээс гараа авч чадахгүй тоголсон хэвээр байв. Тэрээр Карлитог маргааш нь хүртэл идэхгүй байж магадгүй гэж санаа зовж байгаагаа хэлээд түүнд маш их санаа зовж байгаа бололтой хэлжээ.

Лилибетийн хэлснээр Карлитогийн энэ хүсэл хоёр жилийн өмнөөс эхэлсэн байна. Одоо түүний донтолт хэт их болж, түүнийг сургуулиа орхиход хүргэсэн байна. Лилибет: ‘Тэрээр сургуулийн нэгдүгээр ангиа төгсөхдөө бүх хичээлдээ унасан. Би түүнтэй ярилцахад тэр дараагийн ангидаа илүү сайн хийнэ гэж амласан. Хоёрдугаар анги төгсөх үеэрээ миний хүү хичээлдээ суухаа больсон.’ хэмээн нулимс дуслуулан хэлжээ.

Түүний хүүрүү чиглэсэн үзэн ядсан сэтгэгдлүүд маш их байсан тул фэйсбүүк дэх анхны видеог устгасан байна. Дараа нь Лилибет энэ бичлэгийг ‘зүгээр л инээхэд зориулагдсан’ гэсэн тайлбар бичин нийтэлсэн бөгөөд үүнийг нухацтай авч үзэхгүй байх хэрэгтэй хэмээн хэлжээ. Өнгөрсөн жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ‘тоглоомын эмгэг’ -ийг сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг гэж ангилахад тэдний д.о.нтуулагч чанараас айх айдас нэмэгдсэн байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button