Болсон Явдал

Сэнтийн хэлбэртэй мөсөн сандал дээр зургаа авахуулж байгаад эзгүй далайд ганцаараа орхигдсон 77 настай эмээ ‘мөсөн уулын хатан’ гэсэн хочтой болжээ

Техасын эмээ Исландын Жокулсарлон дахь Даймонд Бич рүү аялахдаа сандал шиг хэлбэртэй мөсөн уулан дээр гарч мөрөөдлөө биелүүлжээ. Зургаа авахуулахаар суусан мөсөн уул нь задгай усанд хөвж явахад тэр богино хугацаанд л далайн хатан хаан болсон юм.

Жудит Стрэнг хүүгийнхээ хамт амралтаараа явж байхдаа мөсөн хэсгийг олж хараад дээр нь поз аван зургаа авхуулхаар болжээ. Гэвч түүний мөстсөн сандал том давалгаан улмаас эргээс хөвж, 77 настай эмээ далайд ганцаараа гарахад хүргэж, түүнийг аврах хэрэгтэй болжээ.

Өмнөд Солонгост амьдардаг хорин дөрвөн настай Англи хэлний багш Кэтрин Стрэнг саяхан твиттертээ энэ явдлыг хуваалцжээ. Аав нь түүнд энэ мэдээг дуулгаж, аяллынхаа цуврал текст болон зургийг илгээсэн гэж тэр хэлэв. Тэрээр нэгэн ярилцлагадаа:

‘Миний аав болсон явдлыг дараах байдлаар дүрсэлсэн: Давалгаа ар араасаа татагдаж эрэг дээр ил гарч орхисны дараа ээж маань хаан сэнтий шиг сандал дээр суужээ. Дараа нь давалгаа бүхнийг угааж, мөсөн сэнтийг нь нүүлгэж, хажуу тийш нь сэгсрэв. Далайн давалгаа ухарч, түүний сэнтийг өргөж, ээжийг минь далайн давалгаатай хамт авч явсан.’ хэмээн хэлжээ.

Аз болоход Флоридагаас ирсэн лицензтэй завины ахмад, усны аврагч Рэнди Лакаунт бүх зүйлийг нүдээрээ хараад түүнийг аврахаар үсрэв. Кэтриний аав Род: ‘Тэрээр энэ бүх зүйл болоход далайн эрэг дээр байсан болохоор тэр эргэлттэй усанд ороод мөсөн уул далайд гарч явахад нь мөсөн уулнаас түүнийг татан авч эрэг дээр ортол нь эхнэрээ үгээр л дэмжсэн.’ хэмээн хэлжээ

Жудит АНУ-д буцаж ирсэн бөгөөд аялалаар гарахаа түр зогсоожээ. Одоо цахим хэрэглэгчид түүнийг ‘мөсөн уулын хатан’ хэмээн нэрлэх болжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button