Болсон Явдал

Хэт их жин нэмснээс болж нуруугаа гэмтээсэн эмэгтэй үүний гол буруутан нь амттай хоол хийж өгдөг нөхөр нь гэжээ

Эрүүл бус таргалалт нь таатай зүйл биш билээ. Таргалалтанд нас, генетик, гэхчлэн олон зүйлс нөлөөлж болно гэхдээ ихэвчлэн хоол хүнснээс болох нь элбэг. Нэгэн эмэгтэй хоол хүнснээс болж нуруугаа хугалах хэмжээнд хүртэл их жин нэмсэн ба тэрээр үүндээ нөхрийнхөө амттай хоолыг буруутгаж байгаа ажээ.

Эмэгтэй нуруундаа гэмтэл аван эмнэлэгт хэвтэж буй дүр зураг. Эмэгтэй дөнгөж 20 гарч яваа бөгөөд: ‘Нөхөр маань хоол хийхдээ үнэхээр сайн, сүүлийн хоёр жилд тэр зөвхөн махан хоол хийсэн. Гэрлэхээсээ өмнө би ойролцоогоор 60-65 кг жинтэй байсан бол одоо 100 кг болжээ … Би хоёр жилийн дотор бараг 40 кг  жин нэмсэн байна.’ Харин түүний нөхөр мөн энэ хугцаанд зөвхөн 5кг л нэмжээ.

Нэрээ нууцалсан эмэгтэй жин нь нэмэгдсэнээр хөл нь өвдөхгүйгээр хэвийн алхаж чадахгүй болсон тул амьдрал нь маш хэцүү болсон гэж хэлэв. Тэрээр ажил дээрээ удаан хугацаагаар суудаг тул энэ нь түүнд алхахад нь хүндрэл учруулах болжээ. Тэрээр хэлэхдээ:

‘Би ерөөсөө нуруугаа тэнийлгэж чадахгүй болсон… гурав таван алхам алхаад л сууж амрах хэрэгтэй болдог болсон. Эмэгтэй жингийнхээ талаар ямар нэгэн зүйл хийхийг хэзээ ч оролдож байгаагүй гэсэн үг биш юм. Чухамдаа тэрээр жингээ хасахыг хичээсэн гэж мэдэгдсэн боловч харамсалтай нь нөхрийнх нь амттай хоол түүнийг турах төлөвлөгөөнөөс нь хөндийрүүлсээр байжээ.

Тэрээр нэмж хэлэхдээ: ‘Нөхөртөө турах ёстой гэж хэлэх бүрт тэр надад илүү амттай хоол хийж өгдөг байсан.’ гэжээ. Эмэгтэй одоогоор нурууны эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмчилгээний нэг хэсэг болгон бэлхүүсний хамгаалалт зүүж байгаа юм байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button