Болсон Явдал

‘Цэнхэр’ өнгийн шүүгээ авсандаа сэтгэл дундуур байсан эмэгтэй хамгаалалтын цэнхэр хуулгыг хуулаагүй байснаа 3 жилийн дараа л мэджээ

Заримдаа бид хэрэгцээ шаардлагаасаа болж ямар нэгэн зүйл худалдаж авдаг ч тухайн зүйлд тийм ч эерэгээр ханддаггүй үеүд бий. Энэ нь буруу өнгө байсан ч шүүгээ худалдаж авахаар шийдсэн нэг ээжид тохиолдсон хөгжилтэй явдалыг бүгдээрээ уншицгаая. Гурван жилийн турш сэтгэл дундуур байсан ээж дөнгөж одоо л өөрийнхөө хүссэн шүүгээг авсан гэдгээ мэджээ.

Их Британийн Хертфордшир мужийн Стивенидж хотын иргэн Кайлей Грир анх 2016 онд ‘цэнхэр’ шүүгээ худалдаж авч байсан бөгөөд гурван хүүхдийн ээж нөхөр Даррентай хамт унтлагын өрөөндөө зориулж шүүгээгээ цагаан, саарал өнгөтэйг авахыг хүсч байжээ. Харамсалтай нь ‘цэнхэр’ шүүгээ нь ганцхан үлдсэн байсан тул худалдаж авахаар шийджээ. Энэ бүх хугацаанд тэд зөв өнгийн тавилгаа авсан гэдгээ тэд мэдээгүй байжээ. Хамгаалалтын хуулган хальсыг авсны дараа ‘цэнхэр’ кабинетийн жинхэнэ өнгө гарч иржээ.

Грир гурван жилийн турш шүүгээтэйгээ зууралдав. Хэдийгээр шүүгээ шургуулга бүрийн дээр хамгаалалтын цагаан тууз байрлуулсныг тэд анзаарсан ч хосууд үүнийг арилгах гэж хэзээ ч оролдоогүй ажээ. Гэсэн хэдий ч Грир цэвэрлэгээ хийхээр шийдэж, шүүгээгээ цэвэрлэж эхлэхэд л бүх зүйлийг мэджээ.

‘Цэнхэр өнгө нь хамгаалалтын хальс байсан гэж би хэзээ ч бодож байгаагүй. Шүүгээ болгоны дээд талд хамгаалалт гэж бодож байсан цагаан тууз байгааг би мэдэж байсан ч эцэст нь одоо л хуулж авая гэж бодсон’ гэж тэр хэлэв. ‘Дараа өдөр нь би унтлагын өрөөгөө цэвэрлэж байхдаа шүүгээнийхээ хамгаалалтын цагаан хуулгын хуулж авая.’ гэж бодсон.

‘Гэхдээ би хуулгыг нь хуулж эхлэхдээ цэнхэр хальсны булангийн нэг хэсэг сөрдийсөн байгааг анзаарч сандарч шүүгээгээ эвдэлчихлээ гэж бодсон. Гэхдээ би зүгээр л гадар хэсгийг нь хуулсаар л байсан. Доороос нь үнэхээр сайхан саарал өнгө гараад ирсэн. Гайхалтай харагдаж байсан гээд боддоо.’ Грир эцэст нь шүүгээнээс цэнхэр хамгаалалтын хуулгыг салгаж авчээ.

Залуу ээж гурван жилийн турш шүүгээгээ хэрэглэж ирсэн ч хэзээ ч үүнээс илүү их баяртай байгаагүй гэдгээ хэлжээ. Тэрээр хэлэхдээ: ‘Унтлагын өрөө нь саарал, мөнгөлөг өнгөтэй тул шүүгээ нь одоо л  илүү нийцэж байна. Яг л би нэг ч төгрөг зарцуулахгүйгээр шинэ шүүгээ авсан юм шиг санагдаж байна.’ гэж хэлжээ. Энэ ээжийн шүүгээний талаархи гайхалтай нээлтийг та юу гэж бодож байна вэ? Танд бас ийм хөгтэй, хөгжилтэй явдал тохиолдож байсан бол сэтгэгдэл үлдээгээрэй.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button