Болсон Явдал

Хүмүүст суух боломж өгөлгүй хөлөө сандал дээр тавьж явсан хүүд хэрэгтэй цор ганц зүйл бол илүү сайн ээж …

Метроны ихэнх зорчигчид бие биедээ хүндэтгэлтэй ханддаг бол нэг хүү метроны сандал дээх хөлөө тавьчихаад бусад хүмүүсийг суух боломж олгохгүй байв. Эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэхгүй бол бусад хүмүүс хүмүүжүүлэх нь зүйн хэрэг гэж бодож байна. Энэ удаад нэгэн хүү Нью Йорк хотын метронд ээжтэйгээ явж байхдаа хоёр хүний суудал дээр ганцаараа явах нь энгийн зүйл гэж бодсон бололтой.

Зарим метронууд тус тусдаа сандалтай бус харин үргэлжээ суудалтай байдаг. Гэсэн хэдий ч үргэлжээ энэ сандал дээр дор хаяж гурван хүн суух ёстой гэдэг нь ерөнхий мэдлэг юм. Хэрэв хүү энэ талаар мэдээгүй бол түүнтэй хамт зорчиж яваа асран хамгаалагч, насанд хүрсэн хүмүүс түүнд хэлж өгөх нь зүйн ёсны хэрэг. Гэхдээ тэр эмэгтэй хөгжим сонсон завгүй байсан бололтой.

Зорчигчид энэ байдалд нэлээд эгдүүцсэн боловч амандаа бувтнаад л цааш явж байлаа. Гэвч нэг залуу зүгээр л амандаа бувтнаад өнгөрч чадсангүй бололтой. Изабел Ким твиттертээ энэ явдлын талаархи хэд хэдэн мэдээллийг хуваалцжээ. Хүлээгдэж байсны дагуу уг бичлэг олон хүний ​​анхаарлыг татаж, хүүд сургамж өгч байна гэж олон хүн арга хэмжээ энэхүү залууг сайшаацгаав.

Тэрээр үүнийг тайлбарлахдаа: ‘Энэ бяцхан дагз гурван насанд хүрсэн зорчигчдод хөлөө буулгаж зай тавьж өгөөгүй тул энэ залуу ирж, зүгээр л хөл дээр нь суучихсан.’ гэж бичжээ. ‘Энэ хамт яваа хүн нь түүний ээж үү, эгч үү гэдгийг мэдэхгүй юм гэхдээ хүүд лав юу хэлээгүй’

Интернэт хэрэглэгчид энэ хувиа хичээсэн хүүд сургамж өгсөнд сайшаажээ. Зарим хүмүүсийн сэтгэгдэл: ‘Түүний цорын ганц онцгой хэрэгцээ бол түүнд илүү сайн ээж хэрэгтэй.’ гэжээ. Энэ мэт ухамсаргүй эсвэл увиагүй хүүхдүүдийн талаад харах болгонд хөгшчүүдийн хүний өөрийнгүй загнаж, зандардаг байсан нь зөв ч юм шиг. Багшдаа укаскдуулж байх нь бүүр хэрэгтэй ч юм шиг.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button