Гар утсыг нь ‘хэтэрхий хурдан зассан’ тул засварчинд мөнгөө төлөхөөс татгалзаж маргаан үүсгэжээ
Бид үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй ч, гар утас бол хүний эзэмшдэг хамгийн чухал зүйлсийн нэг болжээ. Та гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо мессеж бичих, амархан залгах, олон нийтийн мэдээллээс хоцрохгүй байх, тэр байтугай утсаар ярих гэх мэт өдөр тутмын олон зүйлд ашигладаг.
Ингэхээр, таны гар утас эвдэрсэн эсвэл доголдсон үед энэ нь маш том асуудал болох нь дамжиггүй. Хүн бүр цоо шинэ утса тэр бүр худалдаж авах боломжгүй байдаг тул бидний ихэнх нь үүнийг засварчингаар шийдвэрлүүлэхээр шийдсэн байдаг – Харин энд нэг хүн яг ийм зүйл хийхээр гар утас засварчин луу явжээ. Гэсэн хэдий ч тэрээр ‘гар утсыг нь хэтэрхий хурдан зассаны учраас’ мөнгөө төлөхөөс татгалзсан байна.
Саяхан нэгэн фэйсбүүк хэрэглэгч, гар утасных нь төхөөрөмжийг зассаны дараа засварчинд мөнгө өгөхөөс татгалзсан их зантай үйлчлүүлэгчийн бичлэгийг байршуулсан байна. Тэрээр хэлэхдээ үйлчлүүлэгчийн утас асахгүй байгааг хэлээд засварчнаас утсыг нь засахыг хүссэн гэнэ.
Утсыг шалгаж үзэхэд засварчин дахин тохируулах шаардлагатай байгааг олж мэдээд, утсыг нь янзалжээ. Тэрээр ажлаа үр дүнтэй гүйцэтгэж засварчин утасны эзнээс ойролцоогоор 18000 төгрөг авхаар болсон боловч үйлчлүүлэгч үүнд дургүйцжээ.
Бичлэгт үйлчлүүлэгч засварчинг шүүмжилж байгааг харуулжээ. Үйлчлүүлэгч түүнийг утсанд ‘юу ч хийгээгүй’ тул засварчинд мөнгө өгөх нь утгагүй бөгөөд түүнийг утсыг нь барьснаас хойш арван секундын дараа утас нь зөв зүгээр ажиллаж эхэлсэн гэжээ.
Дараа нь засварчин түүнд утсыг анх авангуутаа асахгүй байсныг тайлбарлав; яагаад ассан цорын ганц шалтгаан нь тэр дахин шинээр программ хийж асаасных гэжээ. Үйлчлүүлэгч тайлбарыг нь хүлээж аваагүй тул тэр түүнтэй хэрүүл хийж эхэлжээ. Чухамдаа үйлчлүүлэгч нь маш их уурласан тул хамгийн ойрын дүүрэгийн танхимд гомдол гаргахыг хүссэн боловч энэ бүгдийг харж байсан хүмүүс үүний оронд их дэлгүүрийн менежэр дээр асуудлаа шийсэн нь дээр гэж тэдэнд хэлжээ.
Энэ видеог байршуулагч нь өөрөө засварчин тул энэ байдалд орох ямар байдаг ба ямар мэдрэмж төрдөгийг мэддэг байсан байна. Тэрээр үйлчлүүлэгч засварчин хэрхэн ярьсан нь түүнд таалагдахгүй байгаа тул түүнийг хараад бухимдсан гэжээ. Гадаа хэдий халуун байсан ч манарч, хэрүүл маргаан хийж болохгүй шүү гэж хүмүүст анхааруулжээ.