Болсон Явдал

Нэгэн аав сэрэмжлүүлэх тэмдгийг үл тоомсорлон хүүгээ 122 метрийн өндөр аюултай хавцалын ирмэг дээрээс унжуулсан тохиолдол гарчээ

Эцэг эхчүүд бид үр хүүхдүүддээ сайн анхаарал тавих нь гарцаагүй. Мэдээжийн хэрэг, эдгээр үүрэг хариуцлага нь тэднийг аливаа болзошгүй хор хөнөөлөөс хамгаалах явдал юм.

Гэтэл саяхан нэг аав бага хүүгээ 122 метрийн өндөр ‘Долоон эгч’ нэртэй хадан цохионы ирмэгт ойрхон унжуулж байгаад амь насанд нь аюул учруулж интернэтэд шуугиан тарьсан байна. Энэ бол маш аймшигтай санаа… Үүнийг бүү хийгээрэй, аавууд аа! Манай зарим аавууд энэ талаар огт боддоггүй мэт л байх юм даа.

Мэдээллийн дагуу хэн болохыг нь тогтоогоогүй хэвээр байгаа ч энэ эр алдартай Сассексийн дурсгалт газарт хүүгээ хадан цохионы ойролцоо барьж байгаад тэр доор юу байгааг харуулахаар шийдсэн болотой. Сэрэмжлүүлгийн тэмдэг тухайн бүсээр дүүрэн байдаг хэдий ч хайхраагүй эсвэл огтхон ч анзаарч хараагүй бололтой. Хүн бүр хадан цохионоос холуур аюулгүй зайд байх ёстой шүү дээ ямар нэгэн тэмдэг, тэмдэлэгээ байхгүй байсан ч мэдэх л зүйл.

Дээрх үйл явдлын өмнөхөн эрх баригчид олон нийтэд хандан хадан цохион эрэг орчмын газар хүчтэй, тогтвортой харагдаж магадгүй ч ‘доор нь ан цав нуугдах нь элбэг байдаг’ гэж олон удаа сануулж байсан юм. Тийм ээ, аялагчид ийм үйлдэл гаргах нь ‘үнэхээр аюултай’ учир тэд ‘юун дээр сууж байгаагаа мэдэхгүй’ байгаа нь тодорхой юм. Чухамдаа энэ аялал жуулчлалын цэг нь өнгөрсөнд хэд хэдэн хүний ​​амийг авч одсон ба мөн гэмтэл учруулсан хэд хэдэн тохиолдол байдаг юм байна.

2017 онд, Өмнөд Солонгосын оюутан Хьювон Ким тэнд зургаа авахуулж байгаад унаж амиа алджээ. Үүний зэрэгцээ Өдрийн сонинд хэдэн сарын өмнө ‘далайд унасан учир эрлийн ажилгааг эхлүүлсэн’ жуулчин эмэгтэйн тухай ч өгүүлсэн. Аз болоход тэрээр хэдэн цагийн турш хайсны эцэст эмэгтэйг аюулгүй байдалтай олсон юм.

Энэ нь тэнд байгаа бүх төрлийн жуулчдад сургамж болно гэж найдаж байна. Таны зочилсон газруудад зориулагдсан анхааруулах тэмдгийг хэзээ ч үл тоомсорлож болохгүйг сануулъя. Ямар ч селфи эсвэл ‘хор хөнөөлгүй хөгжилтэй байдал’ таны эсвэл таны хайртай хүний ​​амьдралаас үнэ цэнэтэй зүйл биш. Товчхондоо: Та дараа нь харамсах зүйл хийхийг хүсэхгүй байгаа л бол аюулгүй байж, тэнэг зүйлс битгий хийгээрэй.

Зун цаг ирж аялал зугаалга ихсэх энэ цагаар үр хүүхэддээ анхааралтай байж, хариуцлагатай аялаарай гэж уриалж байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button