Болсон Явдал

Аавынхаа 15 жил өөрөөсөө харамлан байж цуглуулсан нууц хадгаламжийг ганцхан суниалтаар илчилнэ гэж хэн мэдэх билээ

Гэрлэлтэнд ч гэсэн бидний хамтрагчаасаа нууцлахыг хүсдэг зарим зүйл байдаг. БНХАУ-ын Гуанси мужийн Гуйлинь хотод амьдардаг гэрлэсэн хосуудын хувьд энэ нууц нь бэлэн мөнгөөр ​​дүүрэн ваар байсан байна!

Эхнэр нь зочны өрөөнөөс хагарах чимээ сонсоод эхэндээ нээх их гайхсангүй. Юу болсныг мэдэхээр зочны өрөө рүү явахдаа тухайн үед өглөөний сунгалтаа хийж байсан охин нь ваарыг санамсаргүй хагалсан болох нь илчлэгджээ. Гэхдээ түүх үүгээр дууссангүй.

Эмэгтэй хэлэхдээ: ‘Би орон дээрээ сууж байтал гэнэт зочны өрөөнөөс чанга дуу гарахыг сонслоо. Би хурдан орноосоо үсрэн зочны өрөөрүү яаран очсон. Дараа нь дотор нь маш их мөнгө байсан хагархай ваар байгааг харсан. Би нөхөр рүүгээ мессеж бичээд эргэж ирэхийг хэлсэн юм. Гэртээ орж ирээд түүний царайны хувирал ихэд өөрчлөгдсөн.’ гэжээ.

Эвдэрсэн ваарны мөнгийг нь хараад нөхөр нь бүх нууц хадгаламжаа хадгалахын тулд энэ ваарыг ашиглаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр нууц хадгаламжаа 2006 онд анх байшинг худалдаж авахдаа эхлүүлсэн ажээ. Тэгэхээр нөхөр нь 15 жилийн турш үүнийг нууцалж байгаа гэсэн үг юм. Тэрээр хэлсэн нь:

‘Би энэ бүх мөнгийг өөрийн өдрийн хоол идэх мөнгөнөөсөө хэмнэсэн. Одоо юу мэдрэхээ мэдэхгүй л байна.’ гэв. Нийтдээ 2,3 сая орчим төгргтэй тэнцэх хэмжээний мөнгө хэмнэсэн бөгөөд бүгд бага дэвсгэртүүд байв. Нөхрийх нь ​​аз болоход эхнэр нь үүнд уурлаагүй байна. Чухамдаа эхнэр нь энэ бүх зүйлийг инээдтэй гэж үзсэн гэнэ.

Аавууд заримдаа үнэхээр жоохон хүүхэд шиг байх юм аа. Энэ хямдхан шавар вааранд өөрөөсөө харамлан байж цуглуулсан мөнгөө хийнэ гэж хэн санах билээ. Аавын адтай охид ч тэр ялгаагүй. Аавыхаа 15 жил нууж ирсэн энэ том нууцыг ганцхан цохилтоор илчлэнэ гэж хэн санах билээ.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button