Дусал хийлгэж байсан өвчтэй охиноо хичээлд нь заавал суулгана хэмээн дуслыг нь барин хамтдаа хичээлд нь ирсэн аав
Ихэнх хүмүүсийн хувьд боловсрол бол сурах эрх, давуу эрх болон олон олон боломжийн түлхүүр юм. Хэдийгээр төгсөгч байна гэдэг нь бусдаас илүү гэсэн үг биш ч шаргуу хөдөлмөр, тууштай байдал нь амжилтанд хүрэх чухал түлхүүр байх болно. Гэхдээ дипломгүй байх нь маш том сул тал болно гэж олон хүн итгэсээр байна.
Үүний зэрэгцээ, эцэг эхчүүд хүүхдүүддээ хамгийн сайн боловсрол олгохын тулд бүх зүйлийг хийх болсон. Гэсэн хэдий ч тэдний зарим нь хүүхдүүддээ хэтэрхий их дapaмт үзүүлдэг байж ч магадгүй юм. Жишээлбэл, энэ Хятадаас ирсэн аавыг авч үзье. Тэрээр охиноо дусал хийлгэж байсан ч хичээлийн эхний өдөр нь хичээлд нь оруулжээ.
Нэгэн мэдээлэлд дурдсанаар 10 настай сурагч охин дөрвөн өдрийн турш өвчтэй байжээ. Түүний халуун маш өндөр байсан тул судсаар дусал хийх шаардлагатай байсан гэнэ. Гэхдээ аав нь охиных нь өвчин сурч мэдэхэд нь садаа болгохыг хүсэхгүй байсан тул охиноо дусалтай нь хамт сургуульд нь оруулжээ.
Тэрээр хэлэхдээ: ‘Бидэнд боловсрол байхгүй ч хүүхдүүд маань боловсролтой болно гэж эхнэр бид 2 үргэлж найддаг. Бид түүнийг ирж Хэншүй дунд сургууль болон боловсролын цар хүрээг судалж үзээсэй гэж хүссэн… Тэрээр үнэхээр эндэхийн уур амьсгал ямар байдгыг мэдрэхийг хүсжээ. Түүнийг бага байхаас нь бид ийм мөрөөдөлтэй байсан.’ гэж хэлжээ. Бичлэг дээр аав нь Хэбэй мужийн Хэншуй дунд сургуульд охиныхоо дуслыг модонд өлгөн охинтойгоо хамт сургууль дээр нь ирсэн байгааг харж байна.
Түүнчлэн охиноо ‘орох ёстой’, ‘аавынхаа чамаас хүлээж буй хүлээлтийг биелүүлэхгүй байж болохгүй’ гэж хэлэх нь сонсогджээ. Түүний энэ үйлдэл инээдтэй санагдаж байсан ч зарим нетизенүүд/интернэт хэрэглэгчид/ үнэн хэрэгтээ аавынх нь талд оржээ.
Зарим сэтгэгдэл нь: ‘Энэ замаар явж байхдаа энгийн амьдралтай хүмүүсийн хүүхдүүд жаахан ч гэсэн итгэл найдварыг харж чаддаг. Би эцгийнх нь сайн санааг үнэхээр сайн ойлгож байна.’гэж байсан бол зарим хүмүүс ‘Зарим эцэг эхчүүдэд бухимдаж байна. Жинхэнэ хичээл бол та хүүхдэдээ бэрхшээлийг бий болгох биш харин хүүхдэдээ хангалттай хайр, ойлголтыг өгч, хамгийн аймшигтай нөхцөл байдлыг ч гэсэн даван туулж чадна гэдэгт итгүүлэх явдал юм.’ гэж олон янзаар бичжээ.
Та байсан бол хүүхдээ өвдсөн ч хичээлд нь явуулах байсан уу? Хүүхэд тань заавал хичээл дээрээ сайн сурч, манлайлагч болох ёстой юу? Та юу гэж бодож байна?